
“Буурлаас үг сонс” гэж сургадаг сан. Одоо ч буурлын үг бузар гэх нь халаг цаг болж дээ. Эдийн засгийн элдэв онол, жишээ ярьсан баахан хүмүүс өвөг дээдсийн ахуйгаа авч явсан ухааныг хог мэт санах болжээ. Зөвлөлтийн мэргэжилтний үгийг зөв буруугүй шүтэж явсан үе хагдармагц барууныхны баас нь хүртэл сайхан гэх үзэлтнүүдээр сэлгэгдсэний гор юм даа.
Социализмын үед ШУА-ийн Эдийн засгийн хүрээлэнд ажиллаж байгаад Улсын хэвлэлийн газарт нэг талаас сонирхлын дагуу, нөгөө талаас үзэл баримлал нь таарахгүйн улмаас шилжсэн Д.Төмөртогоо гуайтай олон жил номоор саданссан сан. Тал бүрийн мэдлэгтэй, төрмөл оюунаа таримал мэдлэгээр тэлсэн номтой хүн байв.
Түүний 2006, 2007, 2009 онуудад хэвлүүлсэн “Монголын эдийн засгийн сэтгэлгээний түүх” хэмээх 3 дэвтрийг номын сангаасаа дахин нэг сугалж үзчихээд энэ мэтийг эргэцүүлж сууна. Номч ах минь монголчуудын эдийн засгийн сэтгэлгээний талаар олон өгүүлэл бичсэн. Гэхдээ социализмын үед хэвлэх бололцоогүй байсан учраас их төлөв 1990 оноос хойш хэвлэгджээ. Монголоо эрж буй монголчууд минь эдгээр ном, бүтээлийг олж уншвал сайн сан. Хэрэгтэй санааг углуургатай судалж, даацтай бичдэг судлаач байсан сан.
Монголчуудын эдийн засгийн сэтгэлгээний нэн эрт үеэс эдүгээг хүртэлх түүхийг бичсэн Д.Төмөртогоо гуайн 3 ботийг Монголоо танья гэсэн хүн ширээний ном болгох учиртай гэж мөхөс би боддог.
Тэрбээр 1980 онд “БНМАУ-ын эдийн түүхийг судлах асуудалд” хэмээх асуудал дэвшүүлсэн өгүүлэл бичиж монголын эдийн засаг, эдийн засгийн сэтгэлгээний түүхийг судлах хэрэгцээ шаардлага, арга замыг дэвшүүлсэн анхдагч хүн. Улмаар ШУА-ийн эдийн засгийн хүрээлэнгээс судалгааны ажлын төлөвлөгөө зохиох даалгавар авч, Содовын дашийн хамт уул ажлын арга зүйг анх боловсруулснаа номын өмнөтгөлд дурсчээ [Тэргүүн дэвтэр. -тал.5]. Харамсалтай нь 1982 онд Зөвлөлт, Монголын дөрвөн хүрээлэнгийн хамтарсан баг “БНМАУ-ын социалист эдийн засгийн түүх” хамтын бүтээл хийх болоход санаачлагч Д.Төмөртогоог багтаасангүй. Энэ нь мэдээж үзэл суртлын шалтгаантай байв. Бас бариа засал, ховс эмчилгээ, чинад ухааныг сонирхож, зохих газрын хараа хяналтад орсон нь ч нөлөөлсөн биз. “Манайд эдийн засгийн аливаа үйл ажил гагцхүү үзэл суртлын бүрхүүл, тулгууртай байж гэмээ нь сая зөвшөөрөгдөх мэт ажгуу. Аль нэгэн улс төрийн бүлэглэл, нам мэт нь эдийн засгийн нэгэн асуудлыг өөрийнхөөрөө тайлбарлаж, лүгнэж, шийдвэрлэж харилцан үгүйсгэх нь өнөө манайд ердийн зүйл.
Хуучин түүхэн үзэгдлийг ч ингэж ангич намч хандлагаар тайлбарласаар ирсэн билээ. Түүнээс болж бид өнөө хэр түүхэн үйл явдал, үзэгдлийг үнэнээр нь бичих, унших эсэх нь эргэлзээтэй байдалд хүрсэн байна” [Тэргүүн дэвтэр. –тал.6-7] хэмээн Д.Төмөртогоо эрхэм тэмдэглэн үлдээжээ.
Өвгөн ах маань “Монголын эдийн засгийн сэтгэлгээний түүх” 3 боть бүтээлээ хориод жил зарцуулан бичсэн шалтгаанаа тодорхойлохдоо “Эдийн болон оюуны аливаа баялагт хандахр өвөрмөц “монгол” мэтгэлгээний язгуур шалтгаан, мөн чанар, онцлог шинжийг нэг мөр цэгцэлж судлах гэсэн том санаагаар эхэлсэн ажил боловч бяд хүрэхгүй их л өнгөц болов” [Тэргүүн дэвтэр. –тал.7-8] хэмээн даруухнаар бичиж үлдээжээ. Эрдэмтэй, хүнлэг даруухан номын садан ахтайгаа уулзаж учирч ойр дотно явсан ч гэр орноор нь орж ах дүүсэж байсангүй.
Үр хүүхэд, нутаг нугынхан нь энэ эрхэм хүнийг алдаршуулах талаар юм бодож байдаг байгаа. Уг нь эдийн засгийн салбарынхан бүтээлийг нь ихэд нандигнан дээдлэх учиртай юм сан. Тэнгэрт дэвшээд нэлээд хугацаа өнгөрч, түүний ном бүтээлийг дурдан ярих, эшилж ашиглах явдал нэлээд хойрго байгаа нь харамсалтай.
Барууныхны баас нь хүртэл сайхан санагдах цог дор Монгол язгуураа гэсэн үнэн үгтнүүдийн үгийг худлын манангаар хулдах явдал их байна. Монгол минь хэмээн цээж дэлдэвч тэрхүү Монголынхоо язгуурын мөн чанарыг нь судлан түүхчилсэн салбар салбар, чиглэл чиглэлийн эрдэмтдийн бүтээлийг эс тоон хөөсрөх үзэгдэл өнөөдөр газар авч буйг харахаар цээжинд хөндүүр төрөх юм даа. Ганц Д.Төмөртогоо абугай ч биш, салбар салбарын ахмад буурлууд минь хэр чадлаараа бичиж, амьдралын туршлага, ухаан, мэдлэгээ ном болгон гаргаад л байх юм. Тоож харж, тогтоож ухаардаг, авах гээхийн ухаанаар ханддаг нь харин хэд байна вэ?.
Урианхан Б.ГАЛААРИД
Сэтгэгдэл14
Галаарид гуайд баярлалаа! Барууныхны баасыг хүртэл шүтдэг гадны гар хөл болсон либерал алиалагчуудын үнэн бодит байдлыг шууд хэлжээ!
Одоо орос ахаа шүт
Эдийн засаг мэддэггүй Данх Оюука ёрөнхий сайдыг нь хийж байгаа гээд монголын эдийн засгийг нь нам унагачихаад яваад өгсөн ! Усаа ч татахгүй яваад өгсөн ! Одоо бодон гуай цэвэрлэх гээд босгох гээд ядаж байна ! Дээхнэ үёдээ банкинд ажиллаж байсан гэсэн эдийн засаг санхүүгийн бага сага мэдлэг үлдсэн л байгаа байх бодон гуай ! Аливаа малаас унасан баасыг нь бүрэн дүүрэн ашигладаг хөдөөний эмгэн л монголын эдийн засагч байгаа юм да уул нь !
Шшш,,,тахар минь,,, говь нутагт аргал хөрзөнгөөс өөр түлээ түлш хомс болохоор ,,,,миний эмээ,,,гэрийн ойр гарын дор бэлэн хэвтэж байдаг аргал хомоолоо л хормойлдог байсан юмшүүдээ,,,,ямар юмных нь эдийн засагч байхавдээ,,,зайлуул,,,
Түлэх түлшгүй гээд холоос мод нүүрс худалдаж авч байснаас аргал хомоолоо ашиглах нь дээр гэдгийг мэдэж бөйгаа нь танай эмээ шилдэг эдийн засагч гэдгийн нь харуулж байгаа юм
Болтугай,,, болтугай,,,,Тахарын хомэнт,,,буурал ээжийг минь сануулж сэтгэлийг минь үймрүүлэв,,,эмээдээ чиний үгийг дамжуулсан бол эмээ минь их л додигор сууж цайгаа оочилох байсан байхдаа,,,хэзээ ч юм шагнуулсан,,,хөнгөн цагаан таган дээрээ бугын хөөмөлтэй,,,хөх цэнхэр ягаан цэцэгтэй,,,улаан халуун саваа ихэд нандигнан хадгаладагсан,,,,бүр улаан үсэгтэй картон хайрцагтай нь,,,хайрлаад,,,,өөрөө ч хэрэглэж үзээгүй,,,цагаан ногоон сараар ч гаргадаггүй байсан юм,,,нутагтаа буцсных нь дараа,,,нөгөө халуун саванд нь цай хийгээд үзвэл,,,,халуунаа барьдаггүй юм байж билээ,,,,эмээ маань ийм “””аригч гамч”””хүн байжээ,,,зайлуул,,,,социализм байгуулж байсан монгол орны эдийн засаг миний эмээгийн нандин улаан гоёмсог халуун сав шиг байсан юм шигээ,,,,одоо бодоход,,,,,
“”””Барууны баах нь хүртэл сайхан санагдах цаг дор”””” ГЭЖ ,,,,заавал баруунтай харьцуулдаг нь ямар учир байнаа,,,,зүгээр л “””монгол эрдэмтний маш сайхан ийм бүтээл байнаа”””гэж бичиж болдоггүй юмуу,,,,мэдээж барууны эрдэмтэд монголын эдийн засгийн түүхийг монгол эрдэмтнээс илүү мэднэ гэж байхгүйшдээ,,,барууны эрдэмтэд монголын эдийн засгийн түүхийг”””тийм онол номоор бол тийм байсан байнаа”” л гэж ерөнхийд нь дүгнэнэ,,,,,хэн гээч нь энэ буурлын үгийг бузар гээвээ,,,,урианхан Б.Галаарид эрхэм ээ,,,,,
Хөгжсөн орнуудын дэвшлийн зам бол үйлдвэрлэл, эдийн засгийн зөв бодлого, хүний эрх чөлөө, оюун санааны чөлөөт байдал гээд олон зүйлийн хүчээр энэ иргэншлийг бий болгосон. Барууны оронд олон жил амьдарч энэ лидэр болосон орны хүмүүсийн сэтгэхүйн ижил түвшинд хүрч байж урагшлах болно. монголчууд их түүхтэй дэлхийн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр маш бага билээ.
барууны луйварчид чухам яаж"хөгжсөнийг" хар африкийн залуу ерөнхийлөгч маш тодоор илчилж хэлсэнийг нэг уншчих,америк, австрали тивийн уугуул иргэдийг хүйс тэмтэрч баялгийг нь булаан эзэн сууж,африкийн уугуул иргэдийг боол болгон дарангуйлж,ази тивийн олон оронг колонио болгон зарцалж,хүн төрөлхтөний өмнө уучилшгүй нүгэл үйлдэн хөлс,нулимс,хүний хүүрэн дээр "хөгжсөн" байдаг юм мал минь нээг их магтаан мандуулах юм нэг ч үгүй,монголын маань оюутолгойг хүртэл шууд дээрэмдэж байгаа юм чинь "хөгжихгүй" гээд яахийн,тэр үйлдвэрлэл,технологи гэдэг чинь түүхий эдгүй бол зүгээр л төмрийн хог гэдгийг мэдэх үү,тэр түүхий эд нь зориудаар ядуу байлгаад баялгийг нь дээрэмдэж байгаа "хөгжилгүй" орнуудад байгаад байдагт л учир байгааг ойлгож мэддэггүй юмуу,зориуд мэдэн будилдаг юмуу,хүний эрх чөлөө, оюун санааны чөлөөт байдал гэх шиг үлгэрт мансуурсан гаруу үгүй юу?элдвийн дайн энэ түүхий эдийн төлөө л гараад байгаа биз дээ???
Балай минь ээ,,,1300 метрийн газрын гүнд байгаа оюутолгойн зэсийн хүдрийг барууны техник технологи үгүйгээр яаж олж яаж ухаж гаргаж,,,,БАЯЛАГ болгох вэ,,,ака буугаар ухах уу,,,айиинннн,,,,
1600 он хүртэл барууныхан баастай өмдтэй амьдардаг байлаа. Монголчууд харин байлдаж явсаар үхэж дууссан байх.
Одоо дэлхийд бүх салбарт Грек Ромын угшилтай Протестант Христийн соёл давамгайлж байгаа нь бодит байдал. Азийг доорд үздэг Оросуудын турхирдагаар Баах нь сайхан гэж хэтрүүлэх хэрэггүй.
азийг дорд үздэг оросууд гээд л хаа саагүй солиорохын. мэдрэл үү. нарийн яривал азийг хаа сайгүй л дорд үздэг шт, цаагуураа
орсоос салаад оройгоороо нэг онхолдож орвонгоороо ч нэг эргэж байна даа олигаарх хужаанууд онгон монголыг онгичиж есөн эрдэнийн орныг өсөрхөж есөн үеээр нь дахиад гуйлгачин боол болгож гадаадынханд байна даа бүх хувьчилсныг устган буццаж авч шудрага тэгш социалист хувиарлалт хийнэ үү ашигт малтмал малтх лицензийг зогсоо энэ ард түмэнд ашиггүй ухсан уухаагүй хоёр адил манжийн үед ухалгүй болж байсан зөвлөлтийн үед ганц эрдэнэт болж ббайсан улай дээр овоорч байгаа хэрээ шиг гаднаас нисч ирээд суучихаж байна