.jpg)
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр гэнэт албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргав. Түүнийг бүрэн эрхээсээ түтгэлзэж байгаад нэр холбогдоод буй нүүрсний хулгайн хэрэгтээ шалгуул гэдэг шаардлагыг иргэд ч, УИХ-ын гишүүд ч тавиад удаж буй. Иймээс ч түүний шийдэл зөв мэт.
Гэвч УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түтгэлзээгүй тохиолдолд хуулийн байгууллагынхан Д.Амарбаясгаланг чөлөөтэй шалгаж чадах эсэх нь юу л бол.
Тиймээс ч уг нь нэрээ бүрэн цэвэрлэхийн тулд бүрэн эрхээсээ ч татгалзах нь зөв байсан болов уу? Д.Амарбаясгалан огцрох тухай мэдээлэл хийх үеэрээ Ерөнхий Сайд Г.Занданшатарыг хамтдаа огцроё гэж хэлсэн.
Энэ харин их эргэлзээтэй яриа.
Нүүрсний хулгайд холбогдсон дарга нь ажлаа өгч, шалгуулахаар болсон нь мэдээж зөв. Гэхдээ нүүрсний хулгайтай тэмцэж буй албан тушаалтныг хамтдаа огцроё гэх нь логик муутай болж таарна. Харин иргэдийн эргэлзээг нэгмөр мухарлахын тулд
нүүрсний хулгайд холбогдсон нь яваг, нүүрсний хулгайтай тэмцэж буй нь ажлаа тууштай хий! гэсэн зарчим баримталвал зөв юм биш үү?
С.Сарнай
Сэтгэгдэл5
Зөв
Тийм ээ! Нүүрсний хулгайтай холбогдсон нь шалгуулаад яваг даа. Харин Нүүрсний хулгайтай тэмцэх хүн нь ажлаа хийгээд тэмцсэн шиг тэмцэх хэрэгтэй. 2 уулаа цуг огцорьё гэдэг нь Амарбаясгалангийн буруу байлаа.
Үхэх хүн ханьсаг гэж нэг яриа бий дээ.
Ард түмнээсээ сонгогдож чадаагүй бж , хурдхан огцор доо Хурлын дарга бхдаа мөнгөний ордыг ашиглаж их мөнгө олно гэсэн бдаггүй
Бүү шаа. Занданшатар гэж хүүр төрд сонгуулиар орж ирж чадаагүй тул угаас Ерөнхий сайд болох боломжгүй.