
Өчигдөр буюу энэ оны 10 дугаар сарын 16-ны өдөр “Телеграмм хаягаас даалгавар биелүүлж орлоготой болоорой” гэх зарын дагуу 5 иргэн цахимаар холбогдож, 163 сая төгрөг залилуулжээ.
Тодруулбал, Цахим орчинд явж байсан “Телеграмм хаягаас даалгавар биелүүлж орлоготой болоорой” гэх хуурамч зарын дагуу 31-43 насны 5 иргэн бусдад залилуулсан хэргүүдийг холбогдох цагдаагийн газар, хэлтсүүдэд шалгаж байна. Иргэд Та бүхэн хуурамч зар, мэдээлэлд итгэн бусдад залилуулахгүй байхад анхаарч, залилагчид боломж бүү олго.
Сэтгэгдэл3
Үнэгүй юм зөвхөн хавханд л байдаг. Амархаан мөнгөө өсгөчихнө гэж эндүүрсний хэрэггүй.
Хавханд үнэгүй юм байдаггүй. Хамгийн үнэтэй юм байдаг хавх харвахад амиа алдана.
Ямар даалгавар өиелүүлсэн юм бэ Цагдаа тодорхой мэдээлэх хэрэгтэй Эрх биш судалж байгаа байхаа Тэр мөнгөө алдах яах вэ Бусад улсын жишээнээс харахад мөнгөөр хуурч мөнгө олохын тулд юу ч хийхээс буцахгүй хүмүүсийг олж аваад элдвийн гэмт хэрэг террорист халдлага хүртэл хийлгэж байна