Цагдаагийн хотхон-Амгалан орон сууцны хороолол хүртэлх замын ажил эхэлжээ. Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр  хийгдэж буй тус авто зам нь 0,85 км урт, 6м өргөн, 2 талдаа явган хүний замтай, гэрэлтүүлэгтэй байхаар төлөвлөгдсөн байна.
Өчигдрийн байдлаар /2019.05.20/  Гүйцэтгэгч байгууллага “Рингроуд” ХХК нь 0.4 квт, 10 квт-ын агаарын шугам шилжүүлэх, цахилгааны кабель шугамын ажил болон замын хөрс хуулалтын ажлуудыг графикийн дагуу хийж эхэлжээ. Баянзүрх дүүргийн 10-р хороонд байрлах тус авто зам нь 2019 оны 11-р сард дуусаж ашиглалтад орно.
 
 
 
 
 
Эх сурвалж: Нийслэлийн авто замын хөгжлийн газар