sonin.mn
АНУ-ын Элчин сайд Терри Бранстад Төвдийн Гималай мужид өнгөрсөн долоо хоногт айлчилсан байна. Тэрээр “БНХАУ-ын Засгийн газрыг Төвдийн шашны тэргүүн Далай ламтай харилцан яриаг эхлүүлэхийг дэмжиж байгаагаа мэдэгджээ. Гэхдээ Бээжинг Төвдийн шашны эрх чөлөөнд саад учруулж байна гэж шүүмжилсэн байна. АНУ-ын Элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгч “БНХАУ-ын Засгийн газрын төлөөлөгчид хоорондын маргаанаа шийдвэрлэхийн тулд Далай ламтай харилцан яриа эхлүүлэхийг дэмжиж байгаа гэж мэдээлсэн байна. Терри Бранстадын хийсэн энэ айлчлал нь АНУ, БНХАУ-ын хооронд худалдааны болон гадаад харилцааны асуудал хурцдаад байгаа энэ үед 2015 оноос хойш анх удаа Төвдөд хийсэн айлчлал ажээ. Тэрээр айлчлалынхаа үеэр БНХАУ-ын Засгийн газрын өндөр албан тушаалтан,Төвдийн шашны болон соёлын төлөөлөгч нартай уулзсан байна. Мөн тэр үеэр Бээжин дэх АНУ-ын Элчин сайдын яамнаас БНХАУ-ын зүгээс Төвдөд хандах бодлого дутагдаж байгаад санаа зовж буйгаа мэдэгджээ.
 
 
Х.Оюунболд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин