Шинжань Уйгарын Өөртөө засах орны Памир уулнаас нийтийн тооллын өмнөх 500 онд хамаарах оршуулгын газар олдсон байна. Эдгээр булшнаас каннабинол гэх марихуаны идэвхтэй бодисын исэлдлийг илрүүлжээ.
“Эртний уулын оршин суугчид хар тамхийг оршуулгын зан үйлдээ ашигладаг байсан ба сэтгэцэд нөлөөлөх байдлаар нь ашигласан анхны нотолгоо” гэж малтлагыг удирдсан Хятадын археологич Ян Иминь мэдэгдсэн юм. Жирзанкалын гэх энэхүү оршуулгын газраас 10 тахилын ширээ, хар тамхи татахдаа ашигладаг модон эдлэл олдсон байна. Мөн каннабис ургамлыг шатааж байсан нүүрсэн чулуунууд олджээ.
Энэ бүхнээс улбаалан азиуд хар тамхийг 2500 жилийн өмнөөс хэрэглэдэг байсан гэх дүгнэлт гарчээ. “Каннабис бол Зүүн Азийн хамгийн эртний таримал ургамлуудын нэг бөгөөд тос гаргаж авдаг байсан. Тиймээс сэтгэцэд нөлөөлөх чадлыг азиуд анхлан мэдэж эртнээс хэрэглэж байжээ” гэж Хавайн их сургуулийн профессор Марк Мерлин хэлжээ. Хятадын Шинжлэх ухааны академийн археологич Ян Иминий хэлснээр эртний тахилчид каннабисын утааг оршуулгын зан үйлд ашиглаж, сүнсийг нь тайтгаруулдаг байжээ. Түүний судалснаар Евразийн өмнөд хэсгийн оршин суугчдад ийм итгэл үнэмшил нийтлэг байв. ОХУ-ын Алтайн нурууны мөнх цэвдгээс олдсон 2500 жилийн өмнөх булшнаас маалинга шатаасан ул мөр олдсон байдаг. Мөн эртний Грекийн түүхч Геродот “Түүх” бүтээлдээ скифүүд оршуулгын зан үйлдээ каннабисын утаа ашигладаг талаар бичжээ. Эртний нүүдэлчин скифүүд каннабисыг Торгоны замын худалдаанаас авдаг байв. Зарим судлаач Төв Азийн өндөрлөгийн оршин суугчид энэ бодисыг эмийн зориулалтаар ашигладаг байсан гэж үздэг. Одоо марихуаныг дэлхийн ихэнх оронд хуулиар хориглосон байдаг.
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл0
Hooeye ene arai dendej bgaaa um bish uu?!!!!!!!!! Surtalchilgaa gej oilgogdohoor bn.
vhel hagtsal hend ch irdeg... mongolchuudamd todorhoi tun gramig asuudal bolbol ... ugdug gazar neemeer yum bishvv ...... er ni islam shashintnuudiin allah tengertei mansuurch baij holbogdon oroin unshilgaaa yavuulj murgul vilddeg .
Монгол дэлхийд "Хар тамхины мафитай орон" гэж цоллуулж буй энэ үед " Монголын үнэн" сонин Хар тамхины сурталчилгаа хийж буй нь зориуд бодлогоор юм уу?
Одоо ч гэсэн оршуулгын уйл хэрэглээд байгаа юм биш уу , тороос торсон хулгайчдын хуухдуудийн нийтлэг хэрэглээ - хийх юм аа олж ядсан гайхуулалт болж байгаа нь тэд ур удмаараа хар тамхитайгаа хамт авсанд орж байгаа л гэсэн хэрэг ш дээ ... Авслагдах нь авслагдаг ...
Энэ сонин.мн чин харин сонин болцон бнуу гүй юү. ....хар тамхины хэрэгтнүүдийг хаацайлах сурталчилгаа явуулаад байгаам бишүү....
Төвд шашныхаа маарамба хутагт хувилгаадыгаа Монголчууд нэг бодчих хэрэгтэй.Юун оршуулах ёслол! Эм танд нь битгий хэл буян болж бүгдэд өгдөг үрлэнд нь хүртэл мансуурлагч бодисууд ордог байсан юм.Мансууралгчтай үрэл ламаасаа авч залгиад мансууруулагч хольсон арц хүжинд суухаар ойлгохгүй ном сонссон ч "даган баясахгүй" яах юм.Элдэв шашны үйл зан заншлыг нь зүгээр л орхилоо.
худлаа наа
nomtoibayrt ugmuur yum bn . ter tsusan mur tatuulan tachaaldagch