sonin.mn
Үйлдвэрчний эвлэлийн ахмад гишүүд, ахмад настнуудын санаа бодол, эрэлт хүсэлтийг саяхан сонсч, зах зээлийн үед тэдний эрх ашгийг хэн, хэрхэн яаж төлөөлөх, хамгаалах тухай асуудлыг хөндөж ярилцсан юм. Энэ үеэр ахмадуудаас дараах асуудлаар санал бодлоо хуваалцахыг хүслээ.
Ер нь ахмад настан гэж хэн бэ. Энэ асуултын хариуд өнөөгийн төр засаг, ялангуяа МҮЭ-ийн холбоо тун ч хайнга хандаж, ахмад настны талаарх төр, засгийн шийдвэр, хууль тогтоомжийг бодит амьдралд ажил хэрэг болгох талаар маш муу байгааг тэмдэглэсүү.
 
-Өнөөдөр нэг дүүрэгт гэхэд ажил амьдралын урт замд насаа элээсэн 10-30 мянган ахмад амьдарч, маш бага тэтгэвэр авч, сул чөлөөтэй бэлэн тэтгэвэртэй “гавьяаны” гэх сүржин нэртэй, өнгөц харахад болж байгаа мэт санагдах, нийгмийн цөөнх ахмад үеийнхээ гүнд ороод харвал зарим талаар сэтгэл эмзэглэхгүй байхын аргагүй байна.
 
-Зах зээл шинчилэл... энэ үгс өнөөгийн ахмадад бууны сум адил сонсогдож, яг тийм байдпаар тусч байна.
-Юмны үнэ, амьжиргааны хомсдол бий болтол өсч, хүртээмж нь хэрэгцээгээ хангаж чадахгүй болсон өнөөгийн нөхцөлд ахмадуудад хувь заяаны насжилтын амьдрал туулахад хүндээр тусч байна.
-Учир юун гэвэл, ахмадууд ертөнцийн мөнх бусыг үзэх хүртэлх амьдралыг нь хариуцаж чадах хэмжээний төр, засгийн болон нийгмийн бодпого үнэхээр шаардлага хангахгүй. Монголын, хүн амын 10 хүрэхгүй хувийг эзлэх ахмадууд өнөөдөр хангалттай тэтгэвэр, тэтгэмж авч чадахгүй байна.
 
-Энэ алмайрлын цаана хахир хатуу зах зээлийн хүнд нөхцөлд туйлын бага тэтгэвэр авагсдын амьжиргааны асуудал тулгамдаж байна.
-Монгол Улсын тэтгэвэр, даатгал, халамжийн болон Ахмад настны шинэ хуульд зааснаар “Аж ахуйн нэгж байгууллага нь тухайн байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан иргэнийг ажпын нөхцөл, мэргэжлийн онцлог, амьдралын байдлыг харгалзан жилийн төсвийн 03 хувьтай тэнцэх санг байгуулж ахмад настанд энэ сангаас дэмжлэг туслалцаа үзүүлэх эрхтэй” гэсэн үг зөвхөн тунхагийн шинжтэй болжээ.
-Энэ хуулийн заалтыг өнөөдөр жинхэнэ ёсоор хэрэгжүүлж байгаа үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллага, төр, төсвийн байгууллага байна уу. Энэ мэт олон асуудалд цөөхөн хэдэн ахмад горьдлого тээж, хариу нэхсээр.
-Ахмадууд багахан тэтгэврээ орон байр, гэрэл цахилгаан, хог түлшний үнэд зарцуулаад бараг юмгүй үлдэж байна. Ийм байхад ахмад настнуудын хүсэлтэд түүгээрээ л ... гэх аятай үг шидээд бие холдох дуртай дарга нар олширсноос биш улсын сангаас тэтгэврийг нь олигтой нэмье гэх бодпого зохицуулалт бараг алга байна.
-Аймаг, хотод байгуулсан Өндөр настны хороо, зөвлөлийн ажлыг дэмжиж, нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, халамж үйлчилгээ, нэмэгдэл хөдөлмөр эрхлэх талаар олигтой хийсэн ажил, ахмадууд чөлөөт цагаа өнгөрөөх ганц танхим, өргөө байхгүй нь харамсалтай баримт
-Мөн ахмад настанд үйлчлэх бие даасан эрүүл мэндийн үйлчилгээний салбар ч байхгүй. Энэ талаар төрөөс бодлого болгож байгаа асуудал хангалтгүй, энэ бүхнээс ургуулан бодоход МҮЭ-ийн холбоо гэгч байгууллага ахмадуудаа анхааралдаа авах, эрх ашгийг нь хамгаалахын оронд хааяа нэг цалин нэмэгдүүлэх, цуглаан хийхээс хэтрэхгүй цөөн ахмадаа өөрийн хараанаас гаргасныг юу гэж үзэх вэ.
 
-Монгол төрийн, Монгол Улсын хөгжилд үнэлж баршгүй их хувь нэмрээ оруулсан ахмадуудаа эзэнгүйдүүлж, элэг эвхрээж, сэтгэл сэвтээж, биеийг нь хөхрөөж амьдралыг нь сөхрөөж, аргыг нь барж байгаа нэг аюулт үзэгдэл бол өдөр бүр өсдөг эмийн үнэ. Харгис гэмээр энэ цаг үеийн ааш ахмадуудаа үхбэл үх гэсэнтэй адил харагддаг боллоо.
 
-Сүүлийн гурван жилд ахмадуудын хэрэглэдэг хууч өвчний гол нэрийн эмүүд чанар стандарт, хэв маяг, үйлчлэх хүрээ нь хэвээр мөртлөө үнэ нь 10-80 хувиар өссөнийг юу гэх вэ. Энэ асуудалд хариулах эзэн, хэлэх үг байна уу.
-Нийт хүн амын 10 хувь ч хүрэхгүй хэдэн ахмадаа Монголын төр анхааралын төвдөө авч өргөн хэрэглээний барааны үнэ ханш, эм эмчилгээний зардпын бууны сум шиг хурдтай өсөлтийг, зөвхөн цөөн хэдэн ахмадуудын төлөө хязгаар хяналт тогтоох чадваргүй нийгмийг юу гэж үзэх билээ.
-Ахмад настны тухай хууль баталсан ч түүний заалтыг хэрэгжүүлэхэд аймаг, нийслэлийн Ахмадын холбоо, хороо, Засаг даргын тамгын газруудад УИХ, Сангийн яам, төсвийн бие даасан эрх олгож ахмадуудын сургалт, халамж, хүндэтгэл, соёл урлаг, биеийн тамир спортын ажил явуулахад нь төсөв мөнгөний эрх олгох асуудлыг хэзээ хэрэгжүүлж эхпэх вэ гэх асуулт ахмад хүн бүрийн бодлын зангилаа, ухааны уяа болжээ.
 
-Энэ талаар дуугардаг УИХ-ын гишүүн ч алга. Монголын төр, засаг ахмадын тэтгэвэрт жил бүр 20 мянган төгрөг нэмдэг МАН-ын засагт баярладаг ч гэлээ тэр өчүүхэн мөнгөний нэмэгдэл олон дахин, өдөр цагаар нэмэгдэж байгаа үнийн өсөлтөд бут цохиулж байгаа нь ахмадуудад хүнд тусах нь нууц биш .
 
-Мөн ахмадуудад тохиолдож байгаа өөр нэг асуудал нь эрүүл мэндээ хамгаалуулах, эмчилгээ сувилгаа хийлгэх асуудал бараг эзэнгүйдсэн гэхэд хилсдэхгүй. Ганц баримт хэлье. Эмнэлэгт үзүүлэхээр очсон ахмадуудад эмчийн хэлдэг ганц үг бол “Насжилтын өвчин” гэдэг оношоор амыг нь тагладаг болжээ.
-Ийм хүнд хэцүү тулгамдсан асуудлыг цөөн хэдэн ахмадын амар жимэр, аятай тухтай амьдарч байгаад нүд аних хүртэл нь ядахдаа Монгол Улсынхаа нийслэлд ахмадуудын нэгдсэн эмнэлэг, мөн хоол хүнсний нэгдсэн үйлчилгээний дэлгүүр, чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлэх өргөөтэй болгож болохгүй гэж үү гэх асуулт ахмадуудын сэтгэл санааг чилээж байна.
-Алтан төр, засаг минь хэдхэн буурал “ААВ, ЭЭЖ”-дээ хайр халамжаа үзүүлсэн шиг үзүүлж, төр улсын хишиг буяныг өгсөн шиг өгч чадах мэлмийгээ нээж, наадам наргиа,, цэнгэл жаргалд зарцуулдаг хөрөнгийнхөө өчүүхэн хэсгийг ахмад буурлуудынхаа сайн сайхны төлөө бодлогыг хэрэгжүүлж өгнө үү гэж төр, засагтаа сөгдөн гуйж байна. Таягны чимээ юу өгүүлдгийг нэг сонсоод үзээрэй төр, засгийн түшээд минь...
 
 
Ц.ЯДАМСҮРЭН
/Ахмадын зөвлөлийн дарга/