sonin.mn

ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин То Ламд баярын цахилгаан илгээж, Вьетнам улсын даргаар сонгогдсонд нь баяр хүргэв.


Ши Жиньпин, "БНХАУ Вьетнам улс бол стратегийн ач холбогдол бүхий хувь заяаны цогц нэгдэл юм. Сүүлийн жилүүдэд хоёр нам, хоёр орны удирдагчдын хамтын удирдан чиглүүлэлт болон дэмжлэгтэйгээр БНХАУ Вьетнам улсын харилцаа үсрэнгүй хөгжиж, иж бүрэн стратегийн хамтын ажиллагаа баялаг амжилтад хүрч, хоёр ард түмэнд бодитой үр өгөөжөө өгсөн юм. Миний бие ерөнхий нарийн бичгийн дарга, Вьетнам улсын дарга То Ламтай хамтран зүтгэж, хоёр ард түмэнд илүү их үр өгөөж өгч, бүс нутаг түүнчлэн дэлхий дахинд тогтвортой эерэг энерги нэмэрлэхэд бэлэн байна" гэжээ. 


Г.Бямба