ПАРИС, 2026 оны дөрөвдүгээр сарын 8 /TASS/. Ормузын хоолойн аюулгүй байдлыг хангах ажиллагаанд 15 улс бэлтгэж байгаа тухай Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Үндэсний батлан хамгаалах зөвлөлийн хурлын үеэр мэдэгджээ.
"Нөхцөл бүрдсэн үед далайн замын тээврийг сэргээхэд дэмжлэг үзүүлэх зорилготой, цэвэр хамгаалалтын шинжтэй ажиллагааг төлөвлөх ажилд одоогоор 15 орчим улс нэгдээд байна. Энэхүү ажиллагааг Францын удирдлага дор, Иран улстай үйл ажиллагаагаа уялдуулан явуулна" гэж Францын удирдагч мэдэгдсэн байна.
Тэрбээр "Ираны тал Ормузын хоолойг нээхэд бэлэн байгааг", мөн АНУ, Ираны хооронд гал зогсоох тохиролцоонд хүрснийг сайшаажээ.Ирантай хоёр долоо хоногийн хугацаанд харилцан гал зогсоохоор шийдвэрлэсэн тухайгаа Д.Трамд дөрөвдүгээр сарын 7-нд мэдэгджээ. Энэхүү шийдвэрийг Пакистаны Ерөнхий сайд Шахбаз Шарифын тавьсан санал, мөн Ираны тал “Ормузын хоолойг нэн даруй, аюулгүй нээхэд бэлэн байгааг” харгалзан гаргасан гэдгийг тэрбээр дурдсан байна.
Ираны төрийн телевизийн мэдээлснээр, Техраны зүгээс гал зогсоох 10 нөхцөлийг тавьсан бөгөөд АНУ “заавал хүлээн авах” шаардлагатай болсон байна. Тухайлбал, халдан довтлохгүй байх зарчим, Ормузын хоолойн хяналтыг Иранд үлдээх, Ираны нутагт уран баяжуулах, үндсэн болон хоёрдогч хоригийг цуцлах, нөхөн төлбөр олгох, АНУ-ын цэргийн хүчийг бүс нутгаас гаргах зэрэг багтжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
Лхагва - 04 сарын 08,
2026
Сэтгэгдэл2
Ха ха ха, энэ фашист гоомоо тахиа Макрон зүгээр тэр эмгэнтэйгээ зууралдвал их юм! Ха ха ха
Dear the President: A day after Europe's apologies before Africa. I shall think about the value of EU. What happened in Rwanda must not happen in Africa again period Human dignity is none negotiable priceless treasures. Sincerely Iron Leader the Great