Цэргийн нэр томьёоны товчилсон нэршлээр ҮОХЗ буюу Үй олноор хөнөөх зэвсэг (цөм, хими, бактериологи)-ийн үндсэн мэргэжлийн хүний хувьд би Халхын голын дайны ялалтын 80 жилийн түүхт ойг тохиолдуулан тэрхүү дайнд Зөвлөлт-Монголын цэргийн эсрэг Японы Эзэн хааны арми биологи (бактериологи)-ийн зэвсэг хэрэглэсэн тухай товч өгүүлье гэж бодлоо. 1939 оны Халхын голын дайны үед Японы арми Зөвлөлт-Монголын цэргийн эсрэг нууцаар биологи (бактериологи)-ийн зэвсэг хэрэглэж байсан тухай тодорхой баримттай зүйл ховор байсаар 2014 онд, Халхын голын дайны ялалтын 75 жилийн ойн өмнөхөн зарим бодит баримтууд ил болж, энэ асуудал дэлхийн олон улс орны анхааралд өртөх болсон юм.
Японы Эзэн хааны арми тэр үед Зөвлөлт-Монголын цэргийн эсрэг биологи (бактериологи)-ийн зэвсэг хэрэглэж байсныг нотлох ихээхэн хэмжээний баримт материалыг Хятадын зүүн хойд Цилинь мужийн Архивын дарга Инь Хуай, БНХАУ-ын Нийгмийн ухааны академийн Япон судлалын хүрээлэнгийн захирал асан Зянь Лифэн гэх эрхмүүд олж илрүүлсэн тухай мэдээг Хятадын “Синьхуа” агентлаг 2014 оны 7 дугаар сарын 5-ны өдөр олон нийтэд албан ёсоор мэдээлсэн байдаг.
Японы Квантуны армийн штабын тэрхүү нууц баримт бичгүүдэд дурдсанаар, 1939 оны 6 дугаар сард Халхын голын байлдааны ажиллагааны төатрт Японы армийн биологи (бактериологи)-ийн зэвсэг боловсруулж турших маш нууц “731 дүгээр отряд" (японоор: "Нансан-ити бутай”) буюу “Ишийн отряд” гэгч хүрэлцэн очжээ. "Эмнэлгийн мэргэжилтэн" гэх хуурамч нэрээр, цэргийн цол, тэмдэггүй 22 хүний бүрэлдэхүүнтэй ирсэн уг отрядыг Японы армийн эмнэлгийн албаны хошууч цолтой Икари Цунэсато гэгч удирдсан байна.
“731 дүгээрр отряд”-ыг “Квантуны армийн ариутгал-цэвэрлэгээ, ус хангамжийн газар" гэдэг албан ёсны нууц нэрээр халхавчлан үйл ажиллагааг нь явуулдаг байжээ. Японы армид ийм нэрийн дор нийт 8 отряд байсан боловч тэдгээрээс зөвхөн ганц (3 дугаар отряд) нь л дээрх албан ёсны нэршлийн чиг үүргийг гүйцэтгэж, бусад нь биологийн зэвсэг турших, байлдаанд хэрэглэх үйл ажиллагааг хэрэгжүүлдэг байжээ. Тэр отряд усны урсгалын чиглэлд байгаа Зөвлөлт-Монголын цэргийг хордуулах зорилгоор 1939 оны 6-7 дугаар сард тахал, гэдэсний хижиг, цусан суулга зэрэг гоц халдварт өвчин үүсгэгчдээр Халхын гол, түүнд цутгадаг Хулстайн (Хайлаастайн) болон Аргун (Эргүүний) голуудын эхийг 4 удаа хордуулжээ.
Зөвлөлтийн эмч нар нь шаардлагатай гэж үзсэн цэргийн бие бүрэлдэхүүнд тэрхүү өвчнүүдийн халдвар тархахаас хамгаалж, вакцин хийж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсаар байсан боловч дайны явцад Зөвлөлт-Монголын цэргүүд энд тэнд олноороо халдварт өвчинд нэрвэгдэж, эмчилгээ авахгүй нас барж байсан тохиолдол цөөнгүй байсан тухай баримтууд ч байдаг юм.
Биологи (бактериологи)-ийн зэвсэг боловсруулах, түүнийг байлдаанд хэрэглэх маш нууц ажлыг бүхэлд нь цэргийн микробиологич, мэс засалч-эмч, Японы эзэн хааны армийн дэслэгч генерал Ишии Широ гэгч хариуцан ганцаараа тасралтгүй олон жил (1936-1942 он) удирджээ. Тэрээр “Эдийн засгийн нөөц багатай Японы эзэнт гүрэн ирээдүйн дайнд өндөр хөгжилтэй барууны орнуудтай эн зэрэгцэхийн тулд хямд төсөр боловч хөнөөх асар их хүчин чадалтай үй олноор устгах зэвсэгтэй байх хэрэгтэй” гэж үздэг нэгэн байжээ. Түүний лаборатори 1932 оны сүүлчээр Токиогоос, тэр үед Японд эзлэгдээд байсан Хятадын зүүн хойд хэсэгт буюу Манжуурт, Харбин хотын өмнө талд Жонма сүмд шилжин байрлажээ. Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлд зөвхөн “731“дүгээр отряд"-д Японы нэрт бактериологичид бүхий 3000 мэргэжилтэн байсан ажээ. Ишийн тусгай отрядын 4 салбар нэгж ЗХУ болон БНМАУ-ын зүүн хилийн дагуу Хайлаар, Линькоу, Муданзянь, Суньу хотуудад байсан байна. “ Амьсгал боогдуулах, хорт болон бусадхий, бактөриологийн хэрэгслийг дайнд хэрэглэхийг хориглох тухай Женевийн прөтокол” Дэлхийн нэгдүгээр дайны дараа 1925 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүчин төгөлдөр болж, түүнд дэлхийн 43 улс, түүний дотор ЗХУ эвсэн нэгдсэн хэдий ч Япон түүнийг батламжлаагүй юм. Зөвлөлт-Монголын арми 1945 оны Чөлөөлөх дайнаар Японы зарим цэргийн эрхтнүүдийг олзлон авч тэднийг 1925 оны Женевийн протоколыг зөрчиж Халхын голын болон Дэлхийн хоёрдугаар дайнд биологи (бактериологи)-ийн зэвсэг боловсруулж, байлдаанд хэрэглэсэн гэсэн үндэслэлээр ЗХУ-ын Приморскийн цэргийн тойргийн шүүхээр Хабаровскд 1949 оны 12 дугаар сарын 25-30- ны өдөр шүүн тасалсан юм.
Бактериологийн зэвсгийг амьд хүн дээр туршиж, дайнд ашиглахыг санаархагч гол гэмт хэрэгтэн болох Широ Иший болон 1942 оноос түүний хэргийг залгамжилсан Масажи Китано нарыг АНУ цэргийн шүүхэд шилжүүлэхээс татгалсан байдаг юм. Учир нь тэр хоёр биологи (бактериологи)-ийн зэвсгийн нууц материалуудаа АНУ-ын талд өгч өөрсдийн аюулгүй байдлаа хамгаалуулж чаджээ.
“731 дүгээр отряд” гоц халдварт өвчин үүсгэгчдийг буруу тээвэрлэж, хадгалсан болон хэрэглэх үедээ тактикийн алдаа гаргасны улмаас Халхын голд байлдаж байсан өөрийнхөө (Квантуны армийн) цэргүүдэд халдвар тараасан байдаг.
Японы нийт 8500 цэрэг өвчилж, жагсаалаас түр гарч, Хайлаар дахь цэргийн эмнэлэгт олон япон цэрэг нас барсан баримт бий ажээ. Халхын голын дайны үед Японы туршин хэрэглэж байсан тэрхүү “хүчирхэг" зэвсэг нь олигтой үр дүн өгөөгүй нь тэр үед биологийн зэвсгийг зохих түвшинд хүртэл төгс боловсруулж, байлдаанд зөв хэрэглэж дадаагүй байсныг харуулж байна.
ЭНЭ АЙМШИГТ ХЭРГИЙН УЛ МӨР ОДОО Ч АРИЛААГҮЙ БАЙСААР ...
2013 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Японы Ерөнхий сайд Шинзо Абэ “731 дугаартай байлдааны нисэх онгоцны кабинд эрхий хуруугаа гозойлгон таатай нь аргагүй мушилзаж суугаа энэ фото зураг Өмнөд Солонгосын “Чосун Илбо” сонинд нийтлэгдсэн нь олны дургүйцлийг төрүүлсэн билээ. Энэ нь Дэлхийн хоёрдугаар дайны үед Японы эзэн хааны армийн маш нууц “731 дүгээр отряд" гэх нэртэй хими-биологийн зэвсгийн тусгай анги хятад, орос, солонгос, монголын олзны амьд хүмүүс дээр аймшигт туршилт явуулж байсан гэм буруутай мөртлөө дайны дараа Японы эзэн хааны цэргийн дээд удирдлага ямар ч хариуцлага хүлээлгүй өнгөрсөнд дэлхий нийт одоо ч зэвүүцэл дургүйцлээ илэрхийлсээр байдгийн бодит нэгэн жишээ болсон юм. Арлын Япон орон “Амьсгал боогдуулах, хорт болон бусад хий, бактериологийн хэрэгслийг дайнд хэрэглэхийг хориглох тухай” 1925 оны Женевийн протоколыг ноцтой зөрчиж, 1939 оны Халхын голын дайнд Зөвлөлт- Монголын цэргийн эсрэг биологи (бактериологи)-ийн зэвсэг туршин хэрэглэсэн боловч олигтой үр дүнд хүрээгүйгээр барахгүй, түүндээ өөрсдөө хордсон, бас Дэлхийн хоёрдугаар дайнд биологийн зэвсэг хэрэглэхийг оролдоод чадаагүй, эцэстээ АНУ-ын атомын бөмбөгөнд туршигдан бууж өгсөн орон болж түүхэнд ийнхүү хэраар бичигдэн үлджээ.
Цэргийн ухааны доктор (Рh.D), бэлтгэл бригадын генерал Монтойн ХҮРЛЭЭ
Сэтгэгдэл0
Танд хэлэхэд оросууд крымийг булаан эзэлсэн энэ талаар бичээрэй. Ямар ч баримтгүй юм бичээд яахав!!!
https://youtu.be/z679Tv5Pc_I Eniig uz tegeed l oilgomjtoi
Dainii daraa 731 angid ajillaj bsan terguuleh zergiin officer uudiig bvgdiig USA shuud ooriin nutagtaa avaachin ooriin tosol deeree tavisan. Tiim uchir USA bacteriology gooroo delghiin terguuleh guren bolson. GER aas V2 rocket deer ajillaj baisan tolgoi engineer uudiig bas bvgdiig n USA d avaachin ooriin tosol deeree tavisan ter n odoogiin NASA. Uugsen baiguulagchdiin tolgoi n Werner von Braun, SS-Sturmbannfuerer ranktai hun boloi.
япон хүн хариуцлагатай энэ тэр гэдэг худлаа байгаа биз дээ жинхэнэ төрх нь огт хариуцлага хүлээх дургүй үнджстэн атомдуулж байхдаа таарнх
Токиогийн их сургуулийн анагаах ухааны факультетын эрдэмтэд 731 отрядын толгойлж туршилтыг хийсэн. Тэдний хор хөнөөлтэй ажлыг ази мэднэ. Токиогийн их сургуулийн бараа хар нүгэлээс болдог уу мэдэхгүй одоо монголоос очиж сурсан төгсөгч нар нь хүртэл монгол хүн атал эх орондоо нутагшихгүй байгаа санагдах юм.
Мэдрэлээ үзүүл
Наадах чинь хуучин яриа шүү дээ.Түүхэнд хараар бичигдлээ ч гэх шиг.
ENE SAMURAI NAR INGESEN L BAIJ TAARNA. DAINII DARAA SAIN SHIITGEH BAISAN YUM. OROSUUD 3-4 MUJIIG N BULAAJ AVAH BAISAN YUM. BAS 4-5 SAYA YAPON OLZOND AVCH 20-30 JIL BOOLIIN HUDULMUR HIILGEH BAISAN YUM.
Японд дургүй хятадуудын удам 100 айлын бандь олон юм ярьж байх шив.
Японы биологийн зэвсгийг , зэвсэг хэрэглэснийг , одоо ч ялаа эдлээгуй байгааг омоороод моороод байгаа хэний хэн бэ ...цаг хугацааны аяыг даах уу ...
Монгол зөвлөлтийн цэргүүдэд хорлон сүйтгэх тагнуулууд тахалын нян халдаагаад 1 хороо цэрэг халдвар авч үхсэн гэдэг. Монгол хүний өвчин эсэргүүцэх чадварыг судлахын тулд өвөрмонгол хүмүүс дээр бас туршилт хийж байсан гэсэн.
Социализмын үеийн суртал нэвтрүүлэг ханх тавьж байна шд.
Yum unshij sudlaachdee Japanchuud uursduu xurtel nevtruuleg xiij bsan Odooch tend suvilagch gex neriin dor ajilj bsan xumuus amid meltiigeed yum yariad baij bna Tend ajilj bsan tsereg emch nar xurtel japandaa teror xiigeed uchnuun xun alsan doxioldol xurtel garch bsan
Bodit unen shu dee. Ene nuuts baihaa bolison.
Монгол, зөвлөлтийн дайчдын цус,нулимас урсаж ами насаараа дэнчин тавиж монгол улсын бүрэн бүтэн байдлыг хамгаалж авч ирсэн дайчдын гавияаг монголын ард түмэн,монголын хойч үе залуус хэзээ ч хэдийд ч мартаж болохгүй,өнөөгийн энэ цагт монголчууд сайн сайхан бгаан монгол зөвлөлтийн дайчдын ач тус дэмээр явж бна гэж ойлгоцгоо,дайн,зовлон,үхэл,хагцал үзээгүй монголчуудад зөвлөлт нөхөд их тус хүргэсэн гэдгийг бүү март,мартах юм бол монгол сөнөнө шүү?

Yah argaggyi 731-r angiin hiisen ajil bol tyyhend haraar bichigdej hymyysiig yargalj tamlan zovooj baisan aimshigtai ter yeiig haryylsan yzmer dyrs bichleg barimr selt hyaradiin Harbin hotod tom musei bolon baidag ium baina lee.
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802

Сайн байна уу? Намайг Турмөх гэдэг. Би Монголд амьдардаг. Би бүх ам.долларын БАНК зээлийн зээлдүүлэгчдэд мэдээлэл өгөхийг хүсч байна. Хэдэн сарын өмнө би санхүүгийн хувьд сэтгэл хангалуун, цөхөрсөн тул онлайн зээлдүүлэгч хэд хэдэн зүйлийг шалгасан. Миний найзын найз нь АНУ-ын Зээлийн батлан даалтад хамрагдах зээлдүүлэгч гэж дуудсаны дараа тэр надад 1,032,904,450 сая төгрөгийн зээл өгсөн. Хоёр өдөр стрессгүй ажил. Хэрэв танд ямар нэгэн зээл хэрэгтэй бол холбоо бариарай. (info@usdbanko.com) энэхүү боломжийг ашиглан бодит хугацааны зээл авах хүсэлтэй байгаа хүмүүст энэ боломжийг ашиглахыг анхааруулж, та ажлын 2 өдрийн туршид ам.долларын зээлийн баталгаат зээл авах боломжтой. Баярлалаа. И-мэйл хаяг: (info@usdbanko.com)

цагийн юм цагтаа л зөв.буруу зөв гэх цаг хугцааны л явдал.
Tuuh bol surgamj. Yapon bol evgui shu gesen sanuulga. Gazryn tolooh dain bol hamgyn aimaar dain shu!!!!!!!!!!!!!!!
odoo bidend Japan aas uur nuhur alga, rus,china bol daisnuud
Үүрдийн дайсан, нөхөр гэж үгүй. Хүмүүс болон улс хоорондын харилцаанд мөнхийн эрх ашиг оршдог. Эрх ашиг зөрчилдвөл дайсан болж, эсрэгээрээ нэгдэж байвал нөхөрлөдөг нь хүний ертөнцийн түүх юм.
Phd-ийг Доктор гэж тэнэгтэхээ больцгоогооч!Наадах чинь хамгийн энгийн Дэд эрдэмтний цол Эрдэмтэнч биш Эрдэмтэнцэр байхгуйюу!Доктор болоход Сарлуу явган очихтой адил хол зай байгааг олж харцгаа
Одоогоос бараг 50 жилийн өмнө дайсны цэргүүдээ сонсоцгоо гэдэг кинон дээр энэ тухай гардаг тэр үед мэдэж л байсан шүүдээ
Энэ батлан хамгаалах болон хүчний байгууллагад ажилдаг өөрсдийгөө доктор гэсэн юуч мэддэггүй хэдэн усан тэнэг офицерүүд байх юм