Их зохиолч Д.Нацагдоржийн амьдрал уран бүтээлээс сэдэвлэн 2016 онд тайзнаа туурвисан УГЗ Б.Баатрын найруулга "Монгол ардын суут" түүхэн баримтат жүжгийг 2025 оны 11-р сарын 15-с эхлэн Улсын Хүүхэлдэйн театрын тайзнаа тоглох гэж байна.
Тус уран бүтээл нь Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, суут яруу найрагч, зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойд зориулан бүтээсэн түүхэн баримтат драмын жүжиг юм.
Уран бүтээлийн бүхий л үйл хөдлөл, хэлж буй үг, санаа зорилго нь түүхэн баримт нотолгоотой, дурсамж хууч, тэмдэглэл бичвэрээс бүрдсэнээрээ нэн онцлогтой юм. Нацагдорж судлаач Л. Балдан, С.Лочин, Ч.Жачин нарын эмхэтгэл товхимол, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав нар болон бусад түүхэн гэрч, олны хүртээл болж хүлээн зөвшөөрөгдсөн эх сурвалжаас жүжгийн зохиолыг бичсэн болно.
Дэлгэрэнгүй мэдээллийг: 7039-9999, 9131-3900, 9611-7878
Тасалбарыг: https://puppet.mn/ болон https://ticket.mn/event/2778
Насны ангилал: 12+
Зохиолч: Ц.Хулан /МУУГЗ/
Найруулагч: Б.Баатар /МУУГЗ/
Туслах найруулагч: М.Ариунтуяа /МУСТА/
Хөгжмийн зохиолч: Т.Сэр-Од /МУУГЗ
Ерөнхий зураач: В.Энх-Амгалан СТА,
ДҮРҮҮДЭД:
- Д.Нацагдорж- Ц.Цэрэндорж МУСТА,
- Хар хүн- Д.Сугирбаатар,
- Пагмадулам- Э.Билгүүн МУСТА
- Халамцуу хүүхэн- Я.Өнөртуул МУСТА,
Дүрүүдэд:
МУГЖ Х.Батжаргал, МУСТА П.Эрдэнэзаяа, Д.Мөнхжин, Г.Бумбаяр
Пүрэв - 11 сарын 06,
2025

Сэтгэгдэл1
монголын эртн ий зохиол туульс -цөм фантасик худал суртлын хүмүүжлээр одоо үед хүмүүжүүлж хордуулдог