Гадаа тоглож байсан хүүхдүүдийг гэртээ аваачиж бэлгийн харьцаанд орсон байж болзошгүй хэрэгт шалгалтын ажиллагааг явуулж байна.
Тодруулбал манай гурван хүүхэд гэрээсээ гараад одоо хүртэл ирэхгүй байна гэх дуудлага мэдээлэл энэ оны 10 дугаар сарын 12-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Насанд хүрээгүй гурван хүүхдийг гэрийнхээ гадаа тоглож байхад нь нэр бүхий сумын иргэн гэртээ аваачиж насанд хүрээгүй эмэгтэй хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсон байж болзошгүй хэрэгт 41 настай иргэн Д холбогдуулан цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд эрүүгийн хуульд заасан ял шийтгэх зохицуулалттай тул гэмт үйлдлээс татгалзахыг анхааруулж байна.
Пүрэв - 11 сарын 06,
2025

Сэтгэгдэл0