Нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Агаарын бохирдолтой тэмцэх газраас угаарын хордлогын үед авч хэрэгжүүлсэн ажлын явцын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “2019 оны аравдугаар сарын 10-ны өдрийн 09.00 цагаас аравдугаар сарын 11-ний өдрийн өглөөний 06.00 цаг хүртэл угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордсон гэх 15 өрхийн 32 иргэнээс дуудлага ирсэн. 32 иргэний 13 хүүхэд, 19 том хүн байсан. Өнөөдөр өглөөний 06.00 цагийн байдлаар эмнэлэгт найман том хүн, хоёр хүүхэд хэвтэн эмчлүүлж байна” гэв. Мөн түүнчлэн иргэдийн өгсөн дуудлагын дагуу түргэн тусламжийн эмчийн үзлэг хийхэд ихэнх нь угаарын хийнд хордоогүй, урьдчилан сэргийлэх, болгоомжлох үүднээс дуудлага өгөх нь элбэг байгаа” хэмээв.
Шахмал түлшний буруу хэрэглээнээс болж иргэд угаартаж эрүүл мэнд, амь насаараа хохирох явдал гарсантай холбогдуулан нийслэлийн удирдлагууд, холбогдох албаныхан, дүүрэг хорооны 5000 гаруй ажилтнууд төвийн зургаан дүүргийн айл өрхүүдээр явж түлшийг зөв хэрэглэх, зуухны зөв галлагааны талаарх зөвлөмж, мэдээллийг хүргэж ажиллаж байна. Зөвлөмжийг хүргэснээр угаарын хийнд хордсон гэх дуудлага цөөрч, иргэд харьцангуй мэдээлэлтэй болж, зөв дадал хэвшилд суралцаж эхэлсэн тул өдөрт нэг удаа хэвлэлийн хурал хийж мэдээлэл өгч байхаар болсон гэдгийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн хэллээ. Тэрбээр “Зөв галлагааны зөвлөмж хүргэж ажилласнаар олон нийт мэдээлэлтэй болж иргэдийн дуудлага нэлээд багассан. 24 цагаар ажиллаж байгаа шуурхай албаны албан хаагчид айл өрх бүрт зөвлөмж хүргэхээс гадна ханан пийшингийн аюулгүй байдлыг хангаж ажиллаж байгаа. Гадагшаа явуулсан шинжилгээний хариу хараахан ирээгүй байна” гэв.
Сайжруулсан түлшийг хэрэглэснээс хойш нийслэлийн агаарын чанар хэрхэн өөрчлөгдөж байгаа талаарх мэдээллийг нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал хийлээ. Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд 12 автомат агаарын чанарын станц ажиллаж байна. Есдүгээр сарын 30-наас энэ сарын 10-ны өдөр хүртэл агаарын чанарын үзүүлэлт PM агаарын тоосжилт хоёр дахин өссөн бол өнгөрсөн оны энэ үетэй харьцуулбал стандарт хэмжээнээс бага, хүхрийн хэмжээ стандарт хэмжээнд байна. Агаарын чанарыг өнгөрсөн оны аравдугаар сартай харьцуулбал хамгийн их агаарын бохирдол ихтэй Толгойт, Баянхошуу, Зурагтын орчинд агаарын чанар хэвийн хэмжээнд байгаа судалгаа гарсан” гэлээ.
Угаарын хийнд хордсон гэх дуудлагаар ирсэн иргэдийн биеийн байдал тогтвортой, хөнгөн хэлбэрийн хордлогод орсон иргэд анхан шатны эмчилгээг хийлгээд эмнэлгээс гарч өрхийн эмчийн хяналтад байгаа талаар нийслэлийн Эрүүл мэндийн газраас мөн мэдээлсэн юм. Сайжруулсан түлшний зөв хэрэглээг айл өрхүүдэд тараах ажил төвийн зургаан дүүргийн хэмжээнд 90 хувьтай байна. Угаарын хийнээс сэрэмжлүүлэх, зөв галлагааны талаарх зөвлөмж мэдээллийг үүрэн телефоны оператор компаниудаас иргэдэд мессэжээр хүргэхээс гадна томоохон худалдааны төв, олон нийтийн газруудад тараагдаж байгаа аж.
Сэтгэгдэл0
Хотыниргэдийн зовлонгоор мөнгө олж байгаа нэгэн даргын явдлыг хэлэхгүй өнгөрч болохгүй байх. Нийслэлийн Засаг даргын Агаар орчны бохирдол хариуцсан орлогч Д.Мөнхжаргалыг хүмүүс мэддэг болсон. Айлын шатаж байгаа байшингийн өмнө “сээлфий” хийж олны танил болсон хүн байгаа юм. Энэ хүн гэхэд л ажлын талбар дээрээ биш, хувийн компани дээрээ энэ өдрүүдийг өнгөрөөж байна. Учир нь шахмал түлшний улмаас хүн нас барсны маргаашаас төр гэнэт сэрж, шахмал түлшний заавар зөвлөгөө гэх “бяцхан ном” тараахаар шийдсэн. Одоо айлуудаар гарын үсэг зуруулаад тарааж байгаа танилцуулга л даа. Үүний хэвлэлийн ажлыг өнөөх Агаар орчны бохирдол хариуцсан Хотын орлогч дарга Д.Мөнхжаргал авчихсан байна. Нийт 200 мянган айлд тараах эд, бас ганц хуудас цаас ч биш гэхээр овоо хэдэн төгрөг болно. Хэдэн зуун сая төгрөгийн зардал гаргаж байгаа мэдээлэл бий. Д.Мөнхжаргалын хэвлэсэн айлуудаар тараах материал нь дүүргүүдэд хуваарилагдаж очихдоо тоондоо хүрэхгүй, бас хугаацаандаа хэвлэж чадахгүй байгаа гэх гомдол тасрахгүй
гомдол тасрахгүй байгаа юм байна. “…Чоно борооноор” гэж үг бий. Хотын даргын орлогчийн үйлдлийг ингэж л товчилъё доо.
Тавантолгой түлш компани коксждог нүүрс шахмал түлш хийнэ гэж авсан .Тэр нүүрс хаашаа алга болов?
ЗӨВ ШҮҮ. АРДЧИЛСАН НАМЫНХАН ЦААШАА .БИТГИЙ ХАТГААС ХИЙГЭЭД БАЙ.
ДААРЧ л байгаа даа , хоорхийс ! Одоо улам ч даарна !! Зовломждоо биш байх аа , айсандаа болгоомжтой- гал алдчихгуйхэн тодий л галлаж байгаа байх даа ...
Өчигдөр 34 хүн хордсон, өнөөдөр 32 хүн. Огт ялгаа алга. Ид хүйтрээд ирэхээр гоё гоё юм болно доо. Тэр үед яаж шуухан арьсаа хамгаалах юм байгаа юм.
Шинжилгээний эцсийн зариу гараагуй байгаа шуу Илт нэг талыг барьсан тайвшруулсан юм ярьж байж шаварт унав даа
Бүх айл өрх ном ёсоор нь түлвэл агаарын бохирдол буурна. Хотын бүх хүний эрүүл мэндийн асуудал шүү дээ. Улс төр хийх хэрэггүй. Манайх л гэхэд хэдэн шуудайг түллээ. Илчлэг сайтай сайн түлш байна. Хүмүүс хариуцлагатай байх хэрэгтэй.
Shaagarai chi