sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Алдарт дуучин Элтон Жон өөрийн хөтлөн явуулдаг "Rocket hour" хөгжмийн хөтөлбөрөөрөө "The Hu" хамтлагийг онцгойлон  танилцуулжээ.
Энэ тухай өчигдөр твиттер хуудаснаа жиргэхдээ "Энэ долоо хоногийн хөтөлбөрөөр би та бүхэнд "The Hu" хамтлагийг танилцуулж байна. Энэ бол хүнд металл рокийг үндэсний хөгжимтэй хослуулан уран бүтээл туурвидаг Монгол хамтлаг. Тэдний дуу гайхалтай" гэсэн байна. Элтон Жоны “Rocket Hour” хөгжмийн буланг дэлхийн өнцөг булан бүрт суугаа “Apple music” ашигладаг хүмүүс сонсох боломжтой юм байна. Өдгөө 72 настай, дэлхийн рок попын домог Элтон Жон Монголын "The Hu" хамтлагийг сонсдог  болсноо ийнхүү дуулгалаа. 
Элтон Жон "The Hu"  хамтлагийн тухай твиттер хуудас болон rocket hour хөгжмийн нэвтрүүлгээрээ дамжуулан мөн  "The Hu"  хамтлагийн "Yuve Yuve Yu" дууг онцолсон байна.
 
 
 
Элтон Жоны Rocket Hour хөгжмийн буланг дэлхийн өнцөг булан бүрт суугаа аpple music ашигладаг хүмүүс сонсох боломжтой. Rocket hour нь бямба гарагийн 09.00/Лос-Анжелесийн цагаар/, 12.00 /Нью Йоркийн цагаар/, 17.00 /Их Британийн/ цагаар тус тус хүрч байгаа ажээ. Харин давталтын дугаар нь ням гарагийн 06.00 цагт /Лос-Анжелес/, 09.00 цагт /Нью-Йорк/, 02.00 цагт /Их Британи/ тус тус хүрч байна.
 
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг