sonin.mn


Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны есдүгээр сарын 23-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Энэ үеэр Ерөнхий Сайд Н.Учрал Хууль зүй, дотоод Хэргийн Сайд Г.Тэмүүлэнд хандан: "Өнөөдрөөс Тэмүүлэн Гишүүн ажилдаа орсон. Өмнөх Засгийн газраар нэр дурьдагдаж байгаа хууль хяналтын байгууллагын нэр бүхий албан тушаалтнуудыг чөлөөл гэдэг чиглэл өгсөн. Гэхдээ энэ албан тушаалтнуудыг чөлөөлөх эрх нь ХЗДХ-ийн сайдад хадгалагддаг.Тэгэхээр ХЗДХ-ийн сайд өнөөдрийн дотор нэр бүхий албан хаагчдыг ажлаас нь чөлөөл. Сүүлийн хоногт томилгоо хийгдсэн, бүх албан тушаалтнуудыг ажлаас нь чөлөөл.


ХЗДХ-ийн салбарт эмх замбараагүй байдал үүсэж байна. Дотоод аюулгүй байдал алдагдаж байна. Улс төржилт хэрээс хэтэрлээ. Та өөрийнхөө багийг авчирж эрх ашгийн сонирхлын зөрчилгүй, төрийн албанд мэргэшсэн, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн албан хаагчдыг томилох хэрэгтэй.


Өөрийнхөө чиг үүргийн хүрээнд. Ингээд ХЗДХ-д хэвийн үүрэг үргэлжлэх ёстой. ХЗДХЯ бол дотоод аюулгүй байдлыг хариуцаж байгаа байгуулага. Бага ярьж их хийх хэрэгтэй. Орон сууцны залилантай холбоотой хууль бэлтгэгдсэн. Тэрийг дараа 7 хоногт оруулж ир. Та өөрөө хэлсэн байна, Хөрөнгө хураах хууль, цахим мөрийтэй тоглоом хууль хэрэгжилтийг хангуул, дээрээс нь Ерөнхий сайдын дэвшүүлсэн чөлөөлье үндэсний санаачлагын хүрээнд зөвшөөрлөөс чөлөөлсөн шийдвэр гарчихаад байхад иргэд, аж ахуйн нэгжүүдэд хүнд суртал үүсгээд байгаа албан тушаалтнуудад хариуцлага тооцох хэрэгтэй. Хуульд байхгүй шаардлага тавьдаг, хуульд байхгүй тушаал шийдвэр барьдаг энэ нөхдүүдэд хариуцлага тооцох хэрэгтэй.


Төр бизнес эрхлэгчдэд хүнд суртал үүсгэхгүй байя гэсэн зарчим бариад ажиллаад байхад, хаана тийм том том хүнд суртал үүсгээд байна.


Энийг шат шатанд нь авах ёстой. Иргэдийг торгохоос өөр ид шидгүй болсон. Төрийн албан хаагч, хууль хяналтын байгуулллагууд дээр ч гэсэн шат шатанд нь хүнд суртлыг бууруулж арга хэмжээ авах хэрэгтэй. Зөрчлийн хуулийн зөрчлийг арилга гээд байгаа. ХЗДХ-ийн салбарт эрх зүйн томоохон шинэчлэл хийх, системийн хувьд бүхэлд нь харж шинэчлэл хийх шаардлага үүсэж байна. Хувийн эрх зүйн шинэчлэл хийх, бизнес эрхлэгч нартаа ээлтэй орчин бүрдүүлэхэд энэ салбарыг цогцоор нь харж ажиллахыг үүрэг болгож байна." гэсэн юм.


Өөрөөр хэлбэл С.Амарсайханы үүрэг гүйцэтгэгч байх үедээ хийсэн томилгоонууд хүчингүй болох аж.


Х.Цэцэнноров