Бид таныг нэгэн сонирхолтой эрхэмтэй сониныхоо хуудсаар дамжуулан “уулзуулах” гэж байна. Тэр бээр олон тодорхойлолтын эзэн. Нэгдүгээрт, “Дэлхийн монгол айл” төслийн хүрээнд дэлхийгээр тархсан монгол угсаатнаа эрж хайж, 10 гаруй баримтат киног бүтээсэн. Хоёрдугаарт, Монгол орны байгаль, зэрлэг амьтдын тухай “Хүрээлэн” төслийг хэрэгжүүлж, үүгээрээ мэргэжлийн сэтгүүл зүйг дэмжигч “Балдорж сан"-гийн 2019 оны Гранпри буюу Шилдгийн шилдэг сэтгүүлч. Гуравдугаарт, тэрээр манай сонины ахмад сэтгүүлч, доктор Д.Мархаахүүгийн хүү. Аав шигээ сэтгүүлч болох мөрөөдөл нь “Улаан од” сонины редакцаас эхлэлтэй гэдгээ нэрээ мэдэлцэж уулзсан даруйдаа онцлон хэлнэ лээ. Ингээд сэтгүүлч М.Буянбадрахтай элэг нэгт хазарачуудын тухай ярилцсанаа хүргэж байна. Дүгнэлтийг өөрт тань үлдээе.
Та “NTV” телевизийн “Дэлхийн монгол айл” төслийн хүрээнд дэлхий дээр тархан суурьшсан монгол үндэстнүүдийн тухай цуврал баримтат нэвтрүүлгийг цэнхэр дэлгэцнээ бэлтгэн гаргасан. Энэ дундаас хамгийн онцгой санагдсан нь хазарачуудын тухай юм ...
-Монголчууд хүн төрөлхтний түүхэнд тод мөрөө үлдээсэн үндэстний нэг. Тэртээх түүхийн цаг үеэс дэлхийн олон оронд тархан суурьшсан их үндэстний бага хэлтэрхийг сурвалжлах нь “Дэлхийн монгол айл” төслийн гол зорилго байсан юм. “Бид хэдүүлээ вэ?”, “Бидний элэг нэгтэй монгол үндэстнүүдийн өв соёл, уламжлал ямар бол ...” гэдэгт хариулт олох гэж “NTV” телевизийн “Дэлхийн монгол айл” төслийн хүрээнд Д.Сайнбаяр, М.Уламбадрах, Г.Батболд гээд хэсэг нөхдийн хамт дэлхийгээр тархсан монголчуудын тухай 10 баримтат нэвтрүүлэг бэлтгэсэн нь энэ юм. Өөрөөр хэлбэл, 10 улсад очиж ажилласан гэсэн үг. Үүний нэг нь таны асуусан хазарачууд байсан. Энд нэг зүйлийг онцлоход “Хазара нь монгол үндэстэн мөн, биш” тухай яримааргүй байна. Зөвхөн нэвтрүүлгийнхээ хүрээнд ярих нь зохимжтой байх. Яагаад гэвэл “Хазарачууд монгол үндэстэн биш гэдэг нэг хэсэг хүмүүс байдаг учраас тэдэнтэй маргаан үүсгэмээргүй байна. Түүх судалсан ч тэр, судлаач, эрдэмтдийн судалгаагаар ч монголоос угшилтай гэж үздэг учраас энэ хүрээнд баримтат нэвтрүүлэг бэлтгэсэн төдий. Тэгэхээр зөвхөн нэвтрүүлгийн хүрээнд ярилцах уу?
Тохирлоо ...
-Энэ тухай бяцхан дурсамж дэлгэхэд, манай багийнхан эхлээд Хөх нуурын монголчуудын тухай нэвтрүүлэг бэлтгэж, аян замын тэмдэглэлээ өдөр тутмын “Зууны мэдээ” сонинд хэвлүүлсэн юм. Аян замын тэмдэглэлийн төгсгөлд эрхэм анд Д.Болдхуяг “Хэзээ чи Афган руу явж “хамаатнууд"-тайгаа уулзах гэж байна вэ” гэсэн асуулт тавьж, хариултыг нь ч сийрүүлэн нийтэлсэн байв. Гэтэл энэ нийтлэлийг уншсан Ганбаа гэдэг залуу бидэнтэй холбогдлоо. Өөрөө Афганистан явах мөрөөдөлтэй, тэнд байгаа хазара иргэдтэй харилцаа холбоотой байдаг юм байна. Ойр дотнынхон нь ч “Афган” Ганбаа гэж хочилдог гэнэ. “Афган” Ганбаагийнхаа ачаар бидэнд хөтөч хийх нэгэн хазара залуутай интернэтээр холбогдсон нь Хуссейн. Англи хэлтэй. Мэдээж манай багийнханд Афганистан орох зам дардан байгаагүй. БНХАУ-ын Бээжин хот дахь ИБНАУ-ын Элчин сайдын яамнаас визээ авах гэж "бөөн ажил" болсон. “Баримтат киноны ажлаар явна” гээд хэлчихсэн чинь “Хэдэн сараар судална” гээд сүйд болов. “Буруу ярьчихжээ” гэж учирлаж хэлээд ч ойлгодоггүй. Аз болоход Гадаад харилцааны яамны нот бичиг авч явсан маань их хэрэг болсон шүү. Ингээд Энэтхэгээр дамжин Кабул хотод ирэхэд интернэтээр холбогдсон эчнээ танил Хуссейн “Сайн байна уу” гээд биднийг угтлаа. Бидний зорьж ирсэн хазара ард түмний анхны төлөөлөгч нь тэр. Хазара түмний талаар олж авсан хамгийн анхны мэдээлэл нь үндэсний цөөнх, бас шашны цөөнх гэдэг мэдээ.
Афганистаны 40 хувь нь паштун, 25 хувь нь тажик, 20 хувь нь хазара, зургаан хувь нь узбек, үлдсэн хэсэг нь олон отог омгийн үндэстэн байдаг тухай Хуссейн бидэнд танилцууллаа. Харин шашны тухайд Афганистаны 84 хувь нь исламын шашин, 15 хувь нь шиа буюу шийт урсгалыг дагадаг гэнэ.
Хазара нарын тухай аль ч эх сурвалжийн мэдээнд хазара хэмээх перс үг нь мянга гэсэн утгыг илэрхийлдэг бөгөөд Чингис хааны их цэргээс энэ хавийг харгалзан үлдсэн нэг мянгатын тухай яриагаар үргэлжилнэ. Нэрт монгол судлаач Б.Я.Владимирцовын 1922 онд хэвлүүлсэн “Чингис хаан” номонд ч их хаан Туркестан, Афганистан, Персийг захирч байсан Хорезмын шах Мухамедыг 1219-1222 онд хиар цохиод төрсөн нутаг руугаа буцахдаа эзэлсэн газартаа хэсэг цэрэг үлдээсэн тухай өгүүлдэг. Зөвлөлтийн цэрэг Афганистанд дайтаж байх үед нутгийн коммунистууд буюу Афганистаны Ардын ардчилсан намын Төв хорооноос орос генералуудад зориулан гаргасан товхимолд ч “Хазарачууд бол 13 дугаар зуунд ирж суурьшсан Монголын байлдан дагуулагчдын үр удам бөгөөд хүн амын тоогоор гуравдугаарт ордог угсаатны бүлэг болно” өгүүлсэн байдаг талаар хазара нөхөд маань ярьж байна. Ингээд олон улсын байгууллагуудад ажилладаг хазара нөхдийнхөө тусламжтайгаар Кабул хот болон хазарачууд олноороо амьдардаг Бамиян мужид ажилласан даа.
Бамияны хазарачуудын олонх нь агуйд амьдардаг тухай таны нэвтрүүлгээр гарсан ...
-Бамиян явахаар үүрээр бослоо. Газар хол, зам бартаатай, бас зам зууртаа паштун нарын амьдардаг тийм ч тайван бус нутгаар дайрах тул эртэлсэн хэрэг. Гадаа биднийг авч явахаар Халифа хэмээх хазара жолоочтой “Тоёота” микро автобус зогсож байна. Афганистанд жирийн автомашин олно гэдэг амаргүй. Монголын хээр хөдөө тааралдах баргийн нэг овооноос сүртэй гээд хэлчихэд залсан хэрэг болохгүй. Олонх микро автобус чанга яригчтай, ихэнх нь шашны уриа бүхий том ногоон туг дэрвүүлж, хүний нүд торох газар болгонд нь цацаг, жинс сагсайлгаж, наалт зүүлт гялалзуулдаг юм билээ. Манайд сонгуулийн үеэр л нэг иймэрхүү машинууд хөлхдөг биз (инээв). Бамиян мужийн төв нь Кабулаас чанх баруун хойшоо шулуун явбал 125 километр. Уулын замын нугачааг тойръё гэвэл 200 километр зайтай. Зам тун муу учраас 10 гаруй цаг сэгсчүүлж явсаар Бамиянд иртэл жагсаал болж байв. Гаазын зурваст болж буй Израиль-Палестины мөргөлдөөний тухайд байр сууриа илэрхийлж, 20 хүрээгүй залуус голдуу 200 орчим иргэн уриа, лоозон болчихсон төв гудамжаараа жагсаж байх нь тэр. Хэдийгээр цагийн байдал харьцангуй сайжирч байсан ч иймэрхүү жагсаал, цуглааныг жагсагчдаасаа олон буутай цагдаа нар харгалзчихсан явдаг юм билээ. Хамгийн олзуурхууштай нь биднийг очдог 2009 онд Бамиян мужийн Засаг дарга нь эмэгтэй хүн, тэр тусмаа хазара бүсгүй байсан. Энэ улсад хамгийн хол сонсогддог “Эмэгтэй хүн”, “Хазара” гэдэг үгийг нэгтгэж, өндөрт өргөсөн бодит жишээ болохоор бас л сайхан санагдаж байсан шүү. Бид зорьсон газраа очлоо. Тэр нь Бамиян мужийн хойд уулын энгэрт хүн төрөлхтний соёлын өв болон гайхагдаж байсан Бурхан Буддагийн чулуун хөшөөний ором. Зураглалаа ч авлаа. Уг нь тэр оромд 53 болон 35 метрийн өндөртэй хоёр чулуун бурхан байсан юм билээ. Эрдэмтдийн тооцоолсноор 1500-2000 жилийн настай. Харамсалтай нь, талибууд “Хазара хүнтэй адилхан байна” гэж шалтаглан их буу, танкаар нураасан гэдэг. Биднийг очиход чулуун бурхад байсан газрыг хашаалж, хамгаалалтад авсан байсан бөгөөд их бууны суманд хэдэн хэсэг болсон үлдэгдлийг баглан боосон байв. Япончууд эргүүлэн эвлүүлэх гэж оролдож байгааг ч хазара нөхөд маань хэлэв. Мэдээж таны асуусанчлан Бамиян мужийн элгэн улаан уулын энгэрт газар нүхлэн шавар оромж хийгээд хазара нар амьдарна. Энд цахилгаан гэж юу ч байхгүй. Идэр насны эрчүүд цөөрсөн нь илт.
Эмэгтэйчүүд, хүүхдүүд, хөгшид голдуу юм. Манай нэвтрүүлгийн багийнхны хазара иргэдийн төлөөлөл болгон гаргасан Хөди Доди нь энэ нутгийн жирийн нэгэн эр. Шоронд байхад нь талибууд ахыг нь хөнөөчихсөн гунигт түүхийн эзэн. Шоронгоос гарч ирээд заншил ёсоор бэргэн эгчийгээ гэргий болгон авч суусан, өнөр өтгөн гэр бүлээ тэжээх үүрэгтэй залуу.
Тэрээр зундаа хот руу орж хөлсний ажил хийж, хураасан мөнгөөрөө ам бүлээ тэжээнэ. Биднийг очиход түүний эхнэр гол дээр юм угаахаар явсан байв. Энд эмэгтэйчүүдийн хувьд гол дээр юм угаах гэдэг нь утас, зурагт, сонин хэвлэл, театр, интернэт зэрэг олон харилцаа холбоог орлодог нь тодорхой харагдана лээ.
.jpg)
Аж төрөх ёс нь онцгой санагдсан ...
-Тийм ээ. Нэгд, хөгжил, хоёрт шашнаас шууд хамаарч байгаа биз. Хазара үндэстэн зөвхөн Афганистанаар хязгаарлагдахгүй. Пакистан, Иранд ч цөөнгүй амьдарч байгаа. МҮОНТ-ийн сэтгүүлч Д.Оюунчимэг Пакистанд байгаа хазарачуудын талаар нэвтрүүлэг очиж бэлтгэж байсныг тод санаж байна. Уг нь Афганистанд очдог гаднын хэвлэлийнхэн хамгаалалтын баг авдаг юм билээ. Бид яах вэ дээ, омголон залуу ч явцгааж, юун хамгаалалт. Гэхдээ би танд 10 жилийн өмнөх зүйлийг ярьж байгааг ойлгоорой. Одоо бол хазарачуудын цагийн байдал харьцангуй сайжирсан тухай гаднын хэвлэл мэдээллийн хэрэгслээс уншиж байна.
Та нар Афганистанд хэд хоносон бэ?
-Дөрөв. Хамгийн чухал нь энэхүү аяллын дараа манай багийн гишүүн Д.Сайнбаярын санаачилга, БСШУЯ-ны дэмжлэгтэйгээр Афганистанаас анх удаа гурван хазара монгол оюутан МУИС-д суралцсан.
Харин өдгөө та “Хүрээлэн” төслөөрөө эх орныхоо үзэсгэлэнт газруудыг тольдон үзүүлж байна. Монголын хамгийн олон үзэгчтэй нэвтрүүлгээр шалгарсан байсан ...
-Би эрж хайхын зовлонтой хүн. Дэлхий дээрх монголчуудынхаа тухай нэвтрүүлэг бэлтгээд дууссаны дараа 2013 оны намраас эх орныхоо онгон байгаль, үзэсгэлэнт газар нутаг, ховор ан амьтан, жигүүртэн шувуудын талаарх нэвтрүүлгийг хэсэг нөхдийнхөө хамт бэлтгэсэн. Өнгөрсөн хугацаанд Монгол оронд тэмдэглэгдсэн 138 зүйл амьтны 70 орчмыг, 500 орчим зүйл шувуудын 200 гаруйг, 22 зүйл мөлхөгчийн 8, зургаан зүйл нутагтны бүгдийнх нь гэрэл зургийг авсан байна. Жилийн дөрвөн улиралд цастай, бороотой, шуургатай, нартай олон өдөр хоногуудыг хээр хөдөө өнгөрүүлж дээ. Мориор, онгоцоор, завиар, тэмээгээр, явганаар ч их явлаа. Мөн монгол адууны талаар нэвтрүүлэг бэлтгэх гэж ОХУ, БНСУ, Вьетнам улсад очиж байлаа. Дайны жилүүдэд эдгээр оронд монгол адуу очсон түүх байдаг учраас тэр. Энэ нэвтрүүлгээ хараахан гаргах болоогүй.

Та манай цэргийн нэрт сэтгүүлч Д.Мархаахүүгийн хүү. Тиймээс цэргийн сонин таны эчнээ танил бөгөөд уншиж өссөн хэвлэл нь гэж ойлгож болох уу?
-Тэр мэдээж шүү дээ. Миний аав 1980-аад оноос “Улаан Од” сонинд сурвалжлагчаас хэлтсийн дарга, орлогч эрхлэгч хүртэл дэвшин ажилласан. Б.Чантуу, А.Баярмагнай эрхлэгчийн оргил үед гэж хэлж болно. Манай аавын гараас Т.Ганди, Ц.Элбэгдорж, Л.Төрбаяр, Л.Зоригт, С.Баярмөнх, Б.Эрдэнэбат, П.Батнайрамдал гээд олон нэртэй сэтгүүлчид төрөн гарсан байдаг юм. Сайн сэтгүүлч төрүүлэхийн төлөө махран зүтгэсэн хүн дээ. Өөрөө ч гайхамшигтай олон нийтлэлийг бичсэн. 1937 оны хэлмэгдүүлэлтийн тухай хамгийн анх дуугарсан хүн нь миний аав. Түүх, шашин, нийгмийн шинэчлэлийн тухай бичсэн олон даацтай нийтлэлүүд нь одоо ч надад бий. Тэр үеийн “Улаан од” хэдийгээр цэргийн сонин ч гэсэн нийгмийн салхийг сэвэлзүүлсэн, ардчиллын үүр нь байсан юм. Энгийн уншигчдад хэрэгцээтэй чухал мэдээлэл энэ л сонины хуудаснаа хэвлэгддэг байлаа шүү дээ. Өдгөө аав минь 70 гарчихсан сайхан буурал бий.



дэслэгч Д.БОЛОРМАА
Эх сурвалж: "Соёмбо" сонин
Сэтгэгдэл0
Good luck bro
Zuragnuud n ymar ch goe iym
850 ЖЛИЙН ӨМНӨХ МОНГОЛ УГСААТНУУД ЯГ ӨНӨӨДӨР МОНГОЛООРОО БАЙХ УУ НЭГ ЖАРНААР БОДХОД ОЙРОЛЦООГООР 18 ҮЕ ӨНГӨРЧ ЯСАН ТАЛААСАА БОЛ 2 УДАА ӨНГӨРЧЭЭ МИНИЙ БОДЛООР БОЛ ХЭДЭН ДИНОЗАВРЫН ЯСАА УДАМ ГЭЖ БАЙГААТАЙ Л АДИЛ ЮМ ШИГ ТЭГЭЭД Ч ТЭД ӨӨРСДӨӨ МОНГОЛ ГЭЖ ГЭЖ ӨӨРСДИЙГӨӨ ҮЗЭХ ҮҮ ҮГ ХЭЛ БОЛ ХАА ГАНЦ НЭГ ҮГ БҮХ Л УЛС ОРОНД БАЙГАА ТҮГЭЭМЭЛ БАЙГААА БАЙХАА
Good luck bro
Axiinhaa exneriig awcn olon huuhed tejeej bgaa hoorhii yaduu zaluud mongolcnuud tuslahsan yamar yaduu yum be zailuul Olon zelmen bj manai hediig bas hoollood bh shig bsan Byuanbar aa iimerhuu yadarsan ailiin neg odriin hooliig horooj yah ni be Ta nar law 3 honogiin hooliig ni idcnihsen bhaa Uundee anhaarah heregtei Yaduu cn ail bna bayan cn ail bna Newtruuleg yah be sonirholtoi bsan
Hazaruud mongol ugsaani humuus bish ee shal uur ugsaani humuus mongolchuudtai yamarch holboogui
Монголчуудыг хагалж устгаж ирсэн Азийн дайсан Оросын суртал ухуулга сонсогдож байх чинь. Тэдний хэнийг та шүүдэггүй юм.Дов жалга ярьдаг Төв аймгийн жинхэнэ төв халх Ми овогтууд Монголчуудыг шоолж доромжилж хагалдаг цаг өнгөрсөн.Хазарачууд антропологийн хувьд Монгол төрхтөн,хэлний хувьд Перс.Олон зуун дамжин Пуштунуудад яс үндсээсээ болж хядуулж ирсэн үндэстэн. Оросуудын хядаж ирсэн Чукча Чурка нартай адил эмгэнэлт хувь заяандаа тэд бууж өгөөгүй. Хазара хүүхэд сургуульд сурч болдоггүй,Хазара хүн зөвхөн зарц байхыг хуульчилж баталсан орон Афганистан байсан.Хазара хүн зөвхөн гутал тосолж амь зууж болно гэдэг хуультай орны Пуштунууд,тэдэнд саймширдаг Оросууд шигээ Монголчуудад их дайсагнуур,доор үзэж ханддаг нь бас аргагүй.Гадаадад иймээс Афган Пакистаны Пуштунуудтай Монгол хүн ойртож болдоггүй гэдэг бичигдээгүй хууль аль хэдийн Монголчуудын дунд бий болчихсон байгаа. Хазарачууд оюуны чадавхийн хувьд Пуштун Тажикуудаас өндөр гэж үнэлэгддэгээс баруунд байгаа Афганы цагаачдын дунд Хазарачууд нилээн өндөр хувь эзэлдэг. Энэнд нь Пуштунууд боож үхдэг ч яаж ч чаддаггүй гэж ярилцдаг юм билээ.
Mongol geheesee iluu kazakuudtai tustei humuus yum shg bgn
delhiin tvvhiig ali ert bicheed duusan ch dee.delhiin tom bvh erdemted hazaruudiig mongol garaltai gej vzdegui ee. mongoliin tvvhchid bas tegej vzdegee. alban esonii mongoliin tvvh tegej vzej bgaa..afaganii hazaruud bvr 2000 jiliin omon kushanii haant ulsd buddiin shashint azi torhd ard tvmen bsaar irsen ch dee.. afganstand afgan hvn vndseten baihgui ee. gantshan hazaruud l uguuli vndseten busad n bvgd nvvj irsen dee. pushtunuud pakistanaas tadjikuud tadjikstanaas uzbekuud uzbekstanaas turkmenuud turkmenees nvvj irsen dee..pushtunuud dongoj 19 zuund busad ni 1917 onii orosiin hubisgalaas zugtaj orj irsen zaa. tvvhig cham shig hurliiz zohioj bichdegui yumaa..
Манай түүхчид ч дээ, зүйрлэвэл 90 ээд оны эхэн дэх үзмэрч, бариач, гал гаргагч, рүни гаригтай холбоо тогтоогч нар шиг л хаа хамаагүй бурдаг үе дээрээ байх шиг байгаан. Хазара, Тажик, Узбек, Киргиз, Уйгар, Төвд гээд л Төв Азийн бараг бүр үндэстнүүд онигор шар шд. Тэгээд бүгд Монгол болохуу.
Afgand takhi bna uu
Afgand takhi bna uu
малгай толгой нь харахад лалын шашинтай улс байна хэл нь ямар хэлтэй юм хэн мэдэх вэ гадна гэрийн зургийн авахгүй яасан юм монгол хүн бол монгол гэрээсээ салаагүй баймаар ---монгол гэр модоор зороод хийчих юу байхав улаан од сонин ардчиллын салхи сэвэлзүүлсэн гэнэ үү АРДЧИЛАЛ ШИГ хэрэггүй худлаа юм алгаа Ардчиллаас болж монгол орон орших эс оршихын ирмэг дээр ирчихээд байна ЗХУ үед монгол хүн өсч гурван сая болж өвчнөөс салж байв одоо зуун мянган тахир дутуу хөгжлийн бэрхшээлтэй зуун мянган өрх толгойлсон эмэгтэй таван зуугаад мянган хөгшчүүл за тэгээд жил бүр сургуулийн насны гуч дөчин мянган хүүхдүүд сугуульд ордог Байгалийн баялагийг АН нам нь ардчилагчид нь цэнхэр ягаан тасалбар лицензээр хувичлан хувидаа авч германы загсен хаузан освенцим шиг улаанбаатар хотод хөдөөнөөс хөөн авчирч угаарын хийгээр гитлер шиг хордуулж өвчлүүлж үхүүлж тахир дутуу болгож олон балчир хүүхэд эхийн гэдсэнд амигүй болов
800 зууны өмнө Лалын ертөнцөд үлдсэн Хазарачууд байтугай Ар Монголын зоон дээр 200-хан жилд гэрээ байтугай хэл соёлоо бүгдийг хаяад "Бид Оросууд бид дээд төрөлтөн" гэж маниуддаа пээдийдэг болоод байсан шинэ үндэстэн буриадуудыг сана даа.
Одоо ч тэд монголоор :-толгой малгай гэх мэтчилсэн маш олон үг ашиглаж яридаг
Одоо ч тэд монголоор :-толгой малгай гэх мэтчилсэн маш олон үг ашиглаж яридаг
Хазара монгол бишээ дэмий юм хийж бхын монгол үндэстнүүдээ л хар Эцэг чнь элбэгдоржийг өндийх суурь болж эх орноо сүйтгэгчийг бэлдэж
Хэн Монгол гэсийн? Шашин хэл өөртэй ч яахын аргагүй төрөл үндэстнүүд бол байдаг юм.
Elbegdorjiin zohioson ulger
юу ч мэдэхгүй байж амныхаа зоргоор жалчих юм
Ter hazaruudtaigaa ochij amidaraa gahai chin. Olon zuunii tursh uurshaad buh zuil ni afghan bolson humuusiig mongol geed soluorood bhiin. Tegej tenegtvel mongoliig toirson 500km t biagaa buh humuus mongol geed dairah ni ee turkuud hurtel mongol gej uzej bolno. Iim balairsan umnuudas bolj uls dotor olonhi tsццnhiin,uzel shashinii mцrgцldццn gardag mongol taivan uls teruugeeree l baig
хазар бол монголын гунигт түүхийн гэрчүүд.афганд хазар хүнийг алж болно гэсэн хууль гаргаж бсан.шашин хувьцас ихэнхийн зүс царай нилээд ѳѳр.түүнд манайхан монгол биш гэх юм ярьдаг.энэ бол маш богинохон ухаантны яриа.ж: монголын 1000 хүнийг хятадын хамгийн урд нэг мужид аваачаад7-8мя жил амьдаруул ямар болохов.Үүний жишээ сүчаньд бгаа монголууд харахад яг хятад түүнийг монгол биш гэх үү.хазаруудаас жилдээ 3 хүүхэд багшийн дээдэд сургахад улс?бна их зардал гаргахгүйдээ.БШУЯны сайдад ийм тархи бхгүй.
za bitgii buraad bai tenegee.hen tegej chamd heleed bnaa..
za bitgii buraad bai tenegee.hen tegej chamd heleed bnaa..
Энд маргалдаад яана аа эцэг өвгөдийн зээрэнцэгүүд гэдэг нь үнэн шд
Халимаг цэрэг хазар душман 2 дуугаараа ойлголцоод уулзаж л байсан хорвоо... Яагаад Монгол цусгүй гэж???
Хазарачуудыг Чингисийн үлдэгдлүүд гэж хядаж ирсэнд учир байгаа. Перс хэл шийт шашин мэдээж Ираных. Дэлхий дээр цэвэр үндэстэн гэж ер нь байдаггүй юм.Төв аймгийн хольцоогүй цэвэр төв Халх,Чингисийн боржигоноороо гайхуулж жалга дов донгосонгоо цаагуураа Монгол үндэстнийг үгүйсгэж ирсэн Ми овогтууд л цэвэр үндэстэн байх.
Хазарагаас илүү Монголжуу аймаг (aimaq) гэдэг ястан үндэстэн байдаг юм байна лээ. Маш цөөн тул хазарад дарагдаад бидэнд мэдээлэл ирэхгүй байна. Боржигон, бэсүд, чагадай гэх мэт яг Монгол ургийн овгууд тэдэнд байна. Мэддэг чаддаг хүмүүс нь судлаад мэдээлэл өгөөсэй. Хазарагаас илүү бидэнтэй төстэй шүү.
Аймагууд илуу монгол. Афганд байдаг.500 мянга орчим
Чөтгөр гэж, хаяанд байгаа өвөр, буриад, тувагаа үзэж чаддаггүй байж хазара зазара мазара зазала ч гэнэ үү, больж үз!
Amraltiin odor geriihen dundaa hureelen nevtruuleg tavichihaad l suuj baih saihan shuu. Olon saihan uzuushtei nevtruuleg hiigeerei
Mongold Afganistanuudiig oruulj ireh geed baigaa mungu avsan nuhduud odoo bolio, delhiin untsug bulan burt baigaa edniig orognuulsandaa uls ornuud haramsaad barahgui bna ed nar bol yaavch mongol ugsaatnuud bish haa yavsan gazraa gai bolj baidag uls
Ochson oron bolgondoo zovlon taridag humuus shuu yun mongol garaltai gej tsagdaa tagnuul anhaaraarai neg ch Afganuudiig Mongold oruulj bolohgui !!!
Ochson oron bolgondoo zovlon taridag humuus shuu yun mongol garaltai gej tsagdaa tagnuul anhaaraarai neg ch Afganuudiig Mongold oruulj bolohgui !!!
Ochson oron bolgondoo zovlon taridag humuus shuu yun mongol garaltai gej tsagdaa tagnuul anhaaraarai neg ch Afganuudiig Mongold oruulj bolohgui !!!
өвөр монгол буриад дөрвөдөө үзэж чадахгүй байж юун хазаар вэ гадаадынхныг оруулж оюу толгойг ухуулсан нь багадаад арав хорин сая хазааруудыг авилгал хээл хахуулиар оруулж ирж ховд увс баян өлгийд суурьшуулахаар төлөвлөэ байгаа бололтой эртхэн орсын холбооны улс руу нэгдэн орвол яасан юм бэ
битгий хуц хужаа минь
Бас цагаан хүннүгийн байлдан дагуулалттай холбодог юм билээ. Чингисийн байлдан дагуулалтаар дараа нь монголчууд ирж угсаа нэгтэй болохоор нийлж хазара болсон боловуу
Tand ih bayarlalaa. Edgeer zuragnuud tasarhai goyo zuragnuud baina. Ta zuragnuudaa national Geographie setgyyld ilgeedeg yy
Tand ih bayarlalaa. Edgeer zuragnuud tasarhai goyo zuragnuud baina. Ta zuragnuudaa national Geographie setgyyld ilgeedeg yy
Tand ih bayarlalaa. Edgeer zuragnuud tasarhai goyo zuragnuud baina. Ta zuragnuudaa national Geographie setgyyld ilgeedeg yy
Tand ih bayarlalaa. Edgeer zuragnuud tasarhai goyo zuragnuud baina. Ta zuragnuudaa national Geographie setgyyld ilgeedeg yy
Hamgiin muuhai oodgyi hyniig hazara hyntei hatitsuulj yaridag 19-r zuunii togsgol, 20 zuunii eheer pashtunuud ih britaniin tsegiinhentei hamtarch hazara hymyysiiig mash hertsgii argaar tamalj , heden myangaar ni alj ustgaj, bayaraa temdegledeg baijee Tanai aav chini aluurchin elbegdorjiig allaga hulgai luivart ni mash sain beldej ogchee. Amidraldaa gutal oims omsoj yzeegyi ygeegyi guilgachin baisan aluurchin mongoliig 30 Jil husaj hulgailj luivardaj allaga hulgai luivriin mongoo gadaadad gargaj nuusan. Mongolchuudiig basamjlan tohuurhan doromjidog delhiin top aluurching tanai aav beltgesen baina
Hamgiin muuhai oodgyi hyniig hazara hyntei hatitsuulj yaridag 19-r zuunii togsgol, 20 zuunii eheer pashtunuud ih britaniin tsegiinhentei hamtarch hazara hymyysiiig mash hertsgii argaar tamalj , heden myangaar ni alj ustgaj, bayaraa temdegledeg baijee Tanai aav chini aluurchin elbegdorjiig allaga hulgai luivart ni mash sain beldej ogchee. Amidraldaa gutal oims omsoj yzeegyi ygeegyi guilgachin baisan aluurchin mongoliig 30 Jil husaj hulgailj luivardaj allaga hulgai luivriin mongoo gadaadad gargaj nuusan. Mongolchuudiig basamjlan tohuurhan doromjidog delhiin top aluurching tanai aav beltgesen baina
Hamgiin muuhai oodgyi hyniig hazara hyntei hatitsuulj yaridag 19-r zuunii togsgol, 20 zuunii eheer pashtunuud ih britaniin tsegiinhentei hamtarch hazara hymyysiiig mash hertsgii argaar tamalj , heden myangaar ni alj ustgaj, bayaraa temdegledeg baijee Tanai aav chini aluurchin elbegdorjiig allaga hulgai luivart ni mash sain beldej ogchee. Amidraldaa gutal oims omsoj yzeegyi ygeegyi guilgachin baisan aluurchin mongoliig 30 Jil husaj hulgailj luivardaj allaga hulgai luivriin mongoo gadaadad gargaj nuusan. Mongolchuudiig basamjlan tohuurhan doromjidog delhiin top aluurching tanai aav beltgesen baina
өмхий хужаа минь чи хятад руугаа зайл
Demii gazar demii yum hiij balairahaa bolivol zugeer dee. Budaach budaach geheer sahalaa budav gedeg shig...amitanii anhaaral tatah uur sedev olon biidee marhaa guai
Таны эрх чөлөө бусдынхаар хязгаарлагддаг юм. Хэний юу хийх таны шүүдэг асуудал биш.
yun hazara enetr baidag baidag gazartaa l amdarie. uursdiiguu yay da gej baij haa hol baigaa laliin vzel tussan yun hazara mazara.... hujaa nariig eh oronoosoo yaj huuj gargaya gej baihad chin hhehe
Хазар Монгол биш ээ. Исламын шашиндаа хамгаас үнэнч ард түмэн. Юун монгол.
Гаднаас ирсэн зочин гийчнийхээ өвөрт эхнэрээ оруулдаг заншалтай хазара айлд 3 хоносон юм бол хазара хүүхэнтэй унтаж үзээ байлгүй Тэр тухайгаа яривал сонин байна.
нууц товчооны 69-д " maliy bayguday kuun buyu, еdе yurban kuud teun u ey buy je keen" гэсэн үгүлбэрийн эхний "maliy" гэдэг хятад үсгийн латин трнцсрипцийг " малиг- шалиг гэж буруу орчуулжээ уг нь "малиа" --гэж орчуулах ёстой малиа гэж баядаар ташуур гэсэн үг Ц , дамидангуй буруу орчуулжэ Дээрхи үгүүлбэрийг бүрэн буулгавал "" малиа баядын хүн байна Энэ гурбан хөвүүн тэрүүний хүүхэд биз"" гэж эхээс далд хэлэлцэхийг нь Алун-гуа мэдээд-------------Алан гуаг үгүй болсон хойно Бодончар мунхагийг үл тооцож хуь эс өгөв Бодончар балжийн аралд өвсөн эмбүүл бариж суув Нэгэн жирэмсэн урянхай эм Болончарт хөвүүн төрүүлэв --Бодончар боржиган овогтон болов гэж-- ----ТЭГЭХЭЭР БОРЖИГАН ОВОГ БАЯД БОЛООД БАЙНА ДАА БАС УРЯНХАЙ РУУ ЯВААД ОРЧИХЛОО Орос баруун европ иран рашид эдин хятад японы эрдэмтэд судлаад ЧИНГЭС хааныг казах тюрк гаралтай гэж нотолжээ турк тува баяд дөрвөд калмыг казак эртний уйгар монгол буриад үг адилхан бичигдэж дууддагдахийг нээжэ
чингэс хан казах байсан гэдгийг орсын холбооны улсад суугаа элчин сайд л хангай мэдэгдлээ чингэс тюрк казах хүн байсныг орсын хятадын барууны эрдэмтэд арабын олон орны эрдэмтдийн судалгаа тува халимаг ойрд хэлний эртний хуучин монгол бичиг өнөөгийн монгол бичиг алтай урианхайн хэлний харьцуулсан зүйг судлаад турк хэлний хэдэн мянган үгтэй хоорондоо цөм адил бичигдэж утга дууд адил байгааг олж тогтоосон байна архиологийн олдвор хадны сүг зураг бичээс хиргэсүүд турк түрэг аймгийн юм байна тэр дотроо чингэс хаан казах байжээ тийм учраас орсын эрдэмтэд татаар монголын түрэмгийлэл гэж бичиж байсан бол одоо цагаас түүхийг үнэн зөв бичиж дунд сургуулийн сурах бичиг шинээр бичиж зана хүннү мүннү тюрк турк байсан юм байнаа бат хаан чингэс түрэг аймгийн нэг овог байсан болтой түрэг тюркийн эзлэж байсан газрын зургуудыг газрын нэр байшил аймгуудыг тодорхой судалсан байна монгол түргийн туркийн нэг омог аймаг байжээ
Solior
Баян-өлгийн засаг даргаар 4 жил ажиллана байгаа, тэнд монгол хэлгүй, элэггүй хүн олон гэнэ
какакууд чинь л жинхэнэ харь гаригийнхан ш дээ, малгай тавибал манайх гэдэг даварсан хүүрнүүд
энэ хазара нараасаа 500-600 мянгаар нь нутагтаа авчирч цусаа сэлбэх юмсан.Энэ монгол биш гээд бга нѳхдүүд гэрээсээч гарч чадахгүй айгаад зүрх нь хагарч үхэх байх даа.
энэ хазара нараасаа 500-600 мянгаар нь нутагтаа авчирч цусаа сэлбэх юмсан.Энэ монгол биш гээд бга нѳхдүүд гэрээсээч гарч чадахгүй айгаад зүрх нь хагарч үхэх байх даа.
хазарууд бид яг холбоо байхгvй юм биш vv?! ген судалдаг япон судалгаа тийм ч ойр гэж гараагvй гэдэг биздээ!
хазарууд бид яг холбоо байхгvй юм биш vv?! ген судалдаг япон судалгаа тийм ч ойр гэж гараагvй гэдэг биздээ!
хазарууд бид яг холбоо байхгvй юм биш vv?! ген судалдаг япон судалгаа тийм ч ойр гэж гараагvй гэдэг биздээ!
Чингэсээс емне 600 оны уед Хар тэнгис Каспын тэнгисиин хооронд Хазарын хаант улс гэж байжээ орос цэргуудийн уг туух унэн болохуу
Их эзэн гээд байдаг Чингисийн "гавъяа " гэж энэ байх Монголчуудыг энд тэнд тарааж хаяад эзлэн түрэмгийлэх дайнд мордуулж хядуулаад...
хужаа минь хуц
тухтай уншнаа