sonin.mn
ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хоёрдугаар сарын 15-нд Туркийн удирдагч Режеп Тайип Эрдогантай утсаар ярихдаа Идлиб дэх нөхцөл байдалд санаа зовниж байгаагаа цохон тэмдэглээд ОХУ Сирийн Засгийн газрыг дэмжихээ зогсоохыг хүсэж буйгаа илэрхийлэв гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн даргын орлогч Жадда Дир ням гаргийн орой мэдээлжээ.
“АНУ-ын Ерөнхийлөгч Идлиб дэх хүчирхийллийн асуудалд түгшиж буйгаа мэдэгдээд, хүмүүнлэгийн сүйрлээс урьдчилан сэргийлэх хүчин чармайлт гаргасанд Туркийн Ерөнхийлөгчид талархал илэрхийллээ. 
 
 
 
Ерөнхийлөгч Трамп ОХУ Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын дэглэмийн гэмт хэргийг дэмжихээ зогсоохыг хүсэж, мөргөлдөөнийг улс төрийн арга замаар шийдвэрлэхийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн” гэж Цагаан ордон мэдээлсэн байна.
 
 
Трамп мөн Ливийн мөргөлдөөнд хөндлөнгөөс оролцох нь байдлыг зөвхөн даамжруулна гэдгийг мэдэгджээ.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг