sonin.mn
БЭЭЖИН. /Xinhua/. Шинэ төрлийн коронавирусний халдварын голомт болох Ухань хот болон тус хотын эргэн тойрны бүс нутгийн оршин суугчдын өдөр тутмын хэрэгцээг тогтвортой хангахын тулд муж хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлнэ Хятадын Худалдааны яам даваа гарагт мэдээлжээ.
 
 
 
“Хубэй мужид вирусний тархалтыг хязгаарлах зорилгоор хөл хориог чангатгасан тул тус мужийн оршин суугчдын хүнсний ногоо, мах, будаа зэрэг амин чухал бүтээгдэхүүнүүдийн хэрэгцээг хангахын тулд илүү их хүчин чармайлт гаргана” гэж Худалдааны яамнаас мэдээлсэн байна.
 
 
 
Вирусний тархалтаас урьдчилан сэргийлэх, хянах үйл ажиллагаа илүү их хүчин чармайлт шаардсан чухал үе шатанд ирснийг мөн уг мэдэгдэлд онцлоод, зах зээлийг шаардлагатай нөөцүүдээр тогтвортой хангахын тулд талууд нягт хамтран ажиллах хэрэгтэй хэмээн тэмдэглэжээ. Мөн халдварын тархалтыг үр дүнтэйгээр хязгаарласан бүс нутгууд үйлдвэрлэлийнхээ хэмжээг нэмэгдүүлэх зэргээр тархалтад нэрвэгдсэн бүс нутгуудад тусламж үзүүлэхэд бэлэн байхыг үүрэг болгожээ.
 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг