“Зууны мэдээ” сонин “Нэгдүгээр хүн” булангийнхаа зочноор Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба, гавж Д.Чойжамцыг урилаа.
-Та Азийн буддистуудын энхтайвны бага хурал, Дэлхийн буддистуудын дээд чуулган, Энэтхэг улс дахь олон улсын бурхны шашны холбооны дээд зөвлөлийг тэргүүлдэг. Энэ утгаараа дэлхийн хурдацтай хувьсал, шинэ нөхцөлд буддын шашин соёл, гүн ухаан хэрхэн хөгжиж байна вэ?
-Бурхны шашны хөгжил дэвшлийг дэлхийн болоод Азийн оршин тогтнолтой нягт холбож үзэх ёстой. Шинжлэх ухаан, техникийн хөгжил дэвшил Европоос эхлэлтэй. Тиймээс XIX, XX зуун европын хөгжилтэй орнуудын төр, шашин соёлын нөлөөнд Ази тив ч хамрагдана. Тухайлбал, Лаос, Камбожи, Веьтнам гэсэн зүүн өмнөд Азийн орнууд Франц Испани тэргүүтэй улсын хамааралд байсан. Дараа нь коммунист орон болж шашин соёлоо устгасан. Хятад ч гэлээ коммунист орон болж шашин, сүм хийдээ устгасан. Түүгээр ч зогсохгүй Хойд Солонгос, Хятад, ОХУ-ын буддын шашин шүтдэг хэсгүүдэд коммунизм нэвтэрч шашин, соёл уламжлалаа устгасан байдаг. Эдгээрийг дүгнэж үзвэл буддын уугуул шашинтай улсын ихэнх нь коммунист дэглэм тогтож буддын шашны хөгжил дэвшил зогссон байдаг. Коммунист орнуудад ертөнцийн хувьсал өөрчлөлтөөр шашнаа өндөрт өргөж дэлхийд сурталчлах тал дээр дутуу дулимаг болсон байсан. Коммунист орнууд шашин шүтэх нь битгий хэл хавчигдан шахагдаж, боловсрол мэдлэгтэй лам хуваргуудаа алдаж байсан учраас бурхны шашны хөгжил дэвшил хоцрогдож ирсэн. Харин ХХ зууны сүүл, XXI зууны эхнээс Азид орчин үеийн хөгжил дэвшил ирж бурхны шашнаа хөгжүүлж болох эрх, эрх чөлөө олдсон юм. Харин коммунист бус байсан Тайланд, Мяньмар, Шриланк, Япон, Солонгост буддын шашнаа дэлхийд сурталчлан таниулж барууны орнууд болон Америк тэргүүтэй олон оронд сүм хийдээ байгууллаа.
Манай шарын шашин Далай багш 1959 онд Энэтхэг рүү гарч, 1970-аад оны үеэс олон орноор явдаг болсноор дэлгэрэх болсон ч Монгол тэргүүтэй оронд буддын гүн ухааныг судлах эрдэмтэн мэргэд бэлтгэх, цол зэрэг хамгаалах, орон хийдээ хөгжүүлэх эрх чөлөөгүй 1990 оныг хүргэсэн. Тиймээс буддын шашин нэлээд гачаалтай, дэлгэрэхэд төвөгтэй. Засгийн дарамт, барууны соёлын түрэлтэд автагдсан байснаас шашин соёлоо хөгжүүлэх боломж хомс байсан юм. Харин сүүлийн үед бурхны шашин хөгжиж олон буддист хүмүүсийн хичээл зүтгэлээр өрнө, дорногүй тархаж байна. Европын орнууд бурхны шашныг нэлээн сүсэглэн биширч сүм хийд байгуулах зэргээр түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэн дэвшүүлэх ажил өрнөлөө. 1990 оноос коммунист орнуудад шашин эрх чөлөөгөө олсон. Сүм хийд байгуулж, сүсэгтэн олондоо үнэн үгээ хэлээд зогсохгүй Далай багш тэргүүтэй эрдэмтэн лам нар гадаад, дотоодод явж бурхны шашны нигүүлсэл, энэрэл, шинжлэх ухаанлаг байдал, тархи судлал, квант физикийн шүтэн барилдлагын талаар ярьж байна. Энэтхэгийн том дацангуудад эрдэмтэн мэргэд цуглаж буддын шашны шинжлэх ухааны талаар хэлэлцэж байна. Энэ утгаараа бурхны шашны хөгжил сайжирч эхэллээ.
-Шашин дэлгэрэхийн хэрээр улс орны хөгжилд хэрхэн нөлөөлж байна вэ. Улс орныг хөгжүүлэх гол үндэс нь хүн. Хүнийг шашин соёлоор төлөвшүүлдэг шүү дээ?
-Далай багш тэргүүтэй эрдэмтэн лам нар гадаад, дотоодод явж бурхан шашны нигүүлсэл, энэрэл, шинжлэх ухаанлаг байдал, тархи судлал, квант физикийн шүтэн барилдлагын талаар ярьж байна. Энэ утгаараа бурхан шашны хөгжил сайжирч эхэллээ.
-Орчин үеийн шинжлэх ухааны хөгжил дэвшлийг шашинтай холбож ойлгох нь буруу. Тухайлбал, Европын хөгжлийг зарим нэгэн хүн шашинтай холбодог. Гэтэл Европын хөгжил XVIII-XIX зуунд шинжлэх ухаан дэлгэрч түүний ололт амжилтыг амьдралдаа хэрэгжүүлж ирснээс үүдэлтэй. Түүнээс өмнөх зайнд Европ, Ази аль нь ч хөгжил буурай л байсан. Орчин үеийн хөгжил дэвшил шашин биш шинжлэх ухаантай холбоотой гэдэг нь хэн бүхэнд илэрхий. Харин шашныг тухайн орон ард түмэн хэр зэрэг ёс суртахуун, ёс зүйтэй. Буян нүгэлийн ялгааг мэдэж, биенийгээ хайрлан энэрэх, ёс суртахуунтай байж чадаж байгаа эсэх талаас нь харах нь зүйтэй болов уу.
ХХ зууны эхэн үед Монгол оронд зочилж байсан гадны хүмүүс Монгол болон Их хүрээнд ирсэн тухайгаа намуун тайван, эвсэг найрсаг зочломтгой ард түмэн байна хэмээн бичиж үлдээсэн байдаг. Лам нар хайлан хурлаа хураад хөдөө нэлээн урт хугацаатай амардаг. Тэр үед их хүрээнийхэн цоож цуургагүй сөхдөг эсгий үүдтэй. Үүдэн дээрээ мод босгоод эзэнгүй гэдгээ мэдэгддэг. Ямар нэг хулгай, худал явдалгүй. Хулгай хийх нь битгий хэл бороо орвол хажуу айлынхаа өрхийг нь тэгшилж, арилахаар өрхийг нь хатаадаг их найрсаг ард түмэн байсан. Орон нутгаараа нэгэндээ тусалж, эвтэй зүйтэй амьдарч ирсэн. Хүн амины хэрэг гэдэг өдрийн од шиг байлаа гэж хөгшчүүд ярьдаг сан. Хааяа нэг хүн амины хэрэг гарахад хошуу нутгаараа ярьж гэр орноо ариутгадаг тийм л ёс зүйтэй, буян нүгэлийг харгалздаг байсан үе. Одоо ч гэсэн бурхны шашныг ард түмэн эвтэй, найрамдалтай, ёс зүйтэй, буян нүгэлийг харгалзаж үзэх талаас нь хөгжүүлэх хэрэгтэй байна. Орчин үе ч ингэж шаардаж байна. Чингисийн үед дэлхийд алдрыг олоход сэлэм хэрэгтэй байсан бол одоо хөгжилтэй орнуудын өмнө хүч үзэж омог гаргаад ашиг олох боломжгүй. Оюун ухааны хөгжил, эв найрамдал, хаана ч явсан ёс зүйтэй байх явдал л хамгийн чухал болсон. Хэлсэндээ хүрдэг, ёс суртахуунтай, итгэж болох ард түмэн гэдэг алдар л ирээдүйн хөгжилд хэрэг болно. Орчин үеийн Монголын хөгжилд ёс зүйн хүмүүжил, оюун санааны хувьсал гарцаагүй хэрэгтэй.
-Тэгвэл ёс зүйтэй, жаргалтай нийгмийг яаж бүтээх вэ?
-Ёс зүйт нийгэм бол хөгжлийн суурь. Харин хууль бус үйлдэл, хүний өгөөгүйг авах бусармаг байдал, арван хар нүгэлийг хийгээд эхэлбэл итгэл алдарч, нэгнээсээ улам холддог. Итгэлцэл байхгүй бол хардлага сэрдлэгэ муу бүхэн дэвэрдэг. Тиймээс жаргалтай нийгмийг бүтээж, өөрсдөө болоод өрөөлд сайхан амьдралыг авчрахын үндэс нь хайр, энэрэл, нигүүлсэл юм. Нэгнээ хүндэтгэж хайрладаг, бусдын сайн сайхныг бодож чаддаг, эв зүйтэй байхын дээр шинжлэх ухаан техник, боловсрол, түүх соёлын мэдлэг монголчуудад хамгийн хэрэгтэй байна.
-Итгэл үнэмшил дээр дөрөөлж сайн, муу янз бүрийн зүйл хийдэг боллоо. Тэгвэл итгэл үнэмшилтэй байхын сайн болоод сул тал нь юу юм бэ?
-Ёс суртахуун доройтож буян нүгэлийг ялгахгүй болж эхлэхтэй зэрэгцээд итгэл алдагддаг. Хүн амын ихэнх хэсэг ёс суртахуунтай, итгэл даадаг болоод ирвэл хамгийн сайхан нийгэм цогцолно. Харин ёс бус зүйл хийдэг хүмүүс олшрох тусам итгэлцэл сулардаг. Итгэл үнэмшилд биш өөрсдөдөө буруу өгөх хэрэгтэй. Олонхиороо ёс зүйтэй, мэдлэг боловсролтой, шударга байж нэгнээ хүндэлж, хамтарч чаддаг бол хамгийн зөв, сайхан нийгэм байх болно.
-Магадгүй бурхны сургаалийн талаар төдийлөн мэдлэг ойлголтгүй шинэ үе гарч ирж байна. Гэтэл бурхны сургаалийг ойлгох нь сүсэгтэн олны үүрэг юм уу. Эсвэл бурхны сургаалийг түгээн дэлгэрүүлэх нь шашны үүрэг үү?
-Бурхны шашин болоод бидний уламжлалт соёл, зан заншил, нүүдэлчин амьдралд хүндэтгэл, ёс заншил, итгэл оршиж байдаг. Нүүдэлчин амьдрал итгэлцэл дээр тогтдог. Хошуугаараа мал маллаж хамтарч аж ахуйгаа өөд нь татдаг байсан. Үүн дээр бурхны шашин дэлгэрч ёс зүйтэй, буян нүгэлийг ялгах ёс суртахуун тогтоож өгсөн. Энэ бүгд бидний уламжлалт зан заншил, соёл юм.
Шашныхаа дээд зэрэглэлийн эрдэмтэн мэргэдийг 1937 онд хэлмэгдүүлж, оюуны удирдагч байсан хувилгаад хутагтаа газрын хөрсөнд шингээсэн. Дунд зэргийнхийг нь шоронд хорьж, тэд эрх чөлөөтэй золголгүй бурхны оронд морилсон. Бурхны шашин 1990 онд бараг л шинээр эхэлсэн гэж хэлж болно. Энэ үед бурхны шашныг таниулж ард түмний дунд явдаг хүн байсангүй. Байгаа хэдэн өвгөчүүл нь чадал тэнхээгүй. Энэ үед Монголын бурхан шашны төв хийд бүхий л суурь боломжоо ашиглаж шашны төвөө боловсролын суурь болгох зорилгыг тавьсан. Хамгийн эхэнд ард түмэнд хандахаас илүү өөрсдийгөө боловсруулах шаардлага тулгарсан учраас буддын философийг логикоор үздэг дацандаа сургалт явуулах зэргээр чамгүй анхаарч ирлээ. Коммунизмын үед алдагдсан, дотроос нөхөж авах бололцоогүй сургалтын зүйл ч их байсан. Бурхны шашинд багадаа 17-20 жил ном үзэж байж зэрэг цолоо хамгаалж байж ард түмэнд номоо түгээдэг байсан бол бидэнд тийм боломж байсангүй. Тиймээс шашны боловсролыг хурдавчилсан байдлаар зургаан жилийн сургуулийг тав, дөрвөн жил болгож, цогчин ангиудыг нээж зохион байгуулалтыг өөрчлөх ажлуудыг хийлээ. Үүний үр дүнд аймгийн төвийн хийдүүд нэлээд бэхэжлээ. Харин сумдад жаахан хүрэлцээ муутай байна. Буддын шашны бага, дунд, дээд гэсэн сургалтыг шинээр бий болгохын тулд нэлээд ажил зохион байгуулсан. Түүгээр ч зогсохгүй орчин үеийн боловсрол, буддын гүн ухааныг хослуулах зорилго тавьсан. Хүүхдийг багаас нь уламжлалт хүмүүжилтэй болгох үүднээс цэцэрлэг байгуулж, аав ээжтэй нь ч зөвлөлдөж хүүхэд хүмүүжүүлэх тал дээр ажиллаж байна. Мөн арван жилийн боловсрол олгож дацангууд руугаа хуваарилж байна. Шинэ зүйлийг төлөвшүүлэх ажил хүндрэлтэй ч хичээж байна даа. Энэтхэгт ном эрдэмд шамдаж байгаа хүүхэд ч олон байна. Тэнд сурахдаа эх хэл, түүх, уран зохиолоо орхигдуулахгүйн тулд Монгол орчин нөхцлийг бүрдүүлж байгаа. Түрүүчээсээ гадаадад дээгүүр зэрэг цолтой гавж, гэвш, лхаарамба болж ирж ард түмэнд буддын гүн ухааныг дэлгэрүүлэн түгээж байна. Энэ бүгдийн төлөө 20 гаруй жил зүтгэхдээ багагүй бэрхшээл туулсан.
Буддын гүн ухааныг тайлбарлан таниулж, түгээхэд хэд хэдэн садаа байна.Коммунизмын үед сурч боловсорсон хүмүүс болон коммунизмын үзэл суртал болсон киног давтан үзүүлдэг нь дахин ангич, намч үзлийг бий болгож шинэ үүсч байгаа хөрөнгөтнүүдийг язгуур үндсээр нь гадуурхах, шашин шүтлэгээр нь доромжлох байдлыг бий болгосоор байгаа нь шашин дэлгэрэхэд их саадтай байна. 1992 оны ардчилсан Үндсэн хуулиар уг нь бүгд эрх тэгш болсон л доо. Гэвч одоогийн сургалтын хөтөлбөрийг олигтой шинэчилсэнгүй. Үндсэн хуулийн зарчмаа ярихгүй ангич намч үеийн хичээл сургалт явуулсаар байгаа нь залууст хорлолтой. Тухайлбал, коммунизмын үед гарч байсан урлагийн бүтээлүүдийг зурагтаар гаргахдаа бодууштай. Алтан үеийнхний жүжигчлэлтийн хувьд маш сонин боловч коммунист, ангич намч үзлээр түүхийг гажуудуулсан учраас үзэгчид болгооно уу гэсэн тайлбартай гаргаж болно. Манайх бол тэр чигт нь олон нийтэд үзүүлдэг учраас залуу үеэ эргээд хуучин уламжлал буюу лам нар, баячуудыг ад үзүүлдэг коммунист сэтгэлгээ суулгаад байна.
Зах зээлийн нийгэмд үндэстний хөрөнгөтнүүд үүсэн бий болж байж хүмүүсийг ажилтай болгодог. Гэтэл энэ хүмүүсээ баян чинээлгээр нь дуудаж хавчиж гадуурхаж эхлэхээр эргээд коммунист нийгэм рүү унах аюултай. Буруу, зөвийг нь ялгаж чадахгүй хуучин нийгэм рүү улам шигүүлж байгаа нь нийгэм, шашин, уламжлалт зан заншилд ч хоригтой юм.
-Аливаа шашинд олон нийтийг итгүүлж үнэмшүүлэх бодлого анзаарагддаг. Эцэг эхээр нь дамжуулахаас гадна таны саяын дурдсан хуучны киноны агуулга ч гэсэн далд бодлого байх нь?
-Уламжлалт зан заншил, соёлоо хэрэгжүүлэхдээ хэнээс ч ондоошсон монгол хэлбэрээ алдахгүй байх тэр дархлааг бий болгоход шашингүйгээр огт бүтэхгүй.
-Шашин бүрт зарчим бий. Европын соёл, шашныг дагаад олон бодлого явагдаж байна. Хүний шашин шүтэх эрхийг зөрчиж байгаа үзэгдэл ч хүрээгээ тэллээ. Зөвхөн шашнаа л дэлгэрүүлэхийн тулд бага насны хүүхдүүдийг эцэг эхийн зөвшөөрөлгүй сүм хийд рүү авч явдаг. Гудамжинд явуулахгүй, гэрт нь тайван суулгахгүй элдэв ном бичиг өгдөг үзэгдэл дэлгэрсэн. Эд зүйлсээр дамжуулж шашинд уруу татаж байгаа хэлбэр ч бий. Мөн шашнаа түгээхийн тулд аливаа баяраар шашингүйн үзлийг сурталчилсан киног захиалж гаргаж байгаа нь ардчилсан нийгэм байгуулахад их саадтай. Хуучин “тархи” үйлдвэрлэж байна гэсэн үг дээ. Авьяаслаг жүжигчдийн тоглолтыг харсан хүүхдүүд яг л тэр чигээр нь хүлээж авч итгэж үнэмшинэ. Энэ бол орчин үед шинээр коммунистуудыг төрүүлж байгаагаас өөрцгүй. Үүнийг анхаарч хууль журам болоод олон улсын тунхаглалыг дагах хэрэгтэй. Үгүй бол шашин соёл өрсөлдөөн, солилцоонд орохоос эхлээд ард түмэн үймэх аюултай шүү дээ.
Үндсэн шүтлэг нь буддын шашинтай улс оронд албадлагын журмаар ийм зүйл хийж байгаа нь хүний эрхийг зөрчиж байгаа үйлдэл. Буддын шашинд бол бурхан багш алтыг гурван янзаар шинжилдэг. Үүнийхээ дараа миний шашинд орж ирээрэй гэж хэлснээс биш миний үзэл бодлыг албадлагаар түгээн тараа гээгүй. Шашин тухайн хүний дур сонирхол, хүслийг дагаж байх учиртай. Тус тусынхаа хүслийг дагавал өрсөлдөөн хэрүүл тэмцэл гарна.
-Үүнд хэрхэн анхаарах вэ. Хүүхдүүдийн хувьд боловсролын байгууллага чухал үүрэгтэй шүү дээ?
-Шашны эрх, эрх чөлөө хоорондын тэмцэл гаргахгүй байхад хуулийн байгууллагууд онцгой анхаарах хэрэгтэй. Ялангуяа, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам онцгой анхаарах ёстой. Насанд хүрээгүй хүүхдийг эцэг эхийн зөвшөөрөлгүй эргэл мөргөл, шүтлэг бишрэлийг сурталчилсан зүйлсийг хийх ёсгүй. Бас ч хуультай байтал сургуулийн хүүхдүүдийг үүднээс нь автобусанд суулгаад явахыг зүгээр орхиж боломгүй. Одоохондоо шашин хоорондын тэмцэл байхгүй мэт байна. Сул тавьж хууль дүрмээ хэрэгжүүлэхгүй бол шинээр өсч бойжиж буй залуус болон лам хуврагууд нэг л өдөр бужигнаж мэдэх юм шүү. Ялангуяа, олон нийтийн сүлжээг маш анхааралтай харах цаг нь болжээ. Энд шашин хоорондын тэмцлийн үр хөврөл боловсорч байгаа шүү.
-Тэгвэл итгэл үнэмшилгүй, шашингүй хүмүүс аюултай юу?
-Шүтэх, эс шүтэх нь хүний эрх. Гэхдээ уламжлалт зан заншил, соёлыг заавал анхаарч үзэх учиртай юм болов уу. Далай багш Европт очоод “Нийгмээрээ Христосын уламжлал, зан заншил үйлчилж байгаа учраас та ганцаараа өөр шашин шүтэх нь нийгэмдээ сондгой хүн болох аюул гарч мэднэ. Тиймээс та бүхэн Христосоо шүтсэн нь дээр биз дээ” гэсэн байдаг. Буддын оронд ирэхдээ уламжлалт зан заншил, соёлоо авч явах, уламжлалт шашнаа шүтэхийг уриалдаг.
Монголчуудын олон зууны уламжлал, зан заншил соёл, амьдралын хэвшил буддизмээс тогтсон. 2000 жилийн өмнөөс буддын шашин дэлгэрсэн учраас монголчуудын хөдөлгөөн, харилцаа, хандлага бүгд энэ шашинтай холбоотой. Тиймээс Монгол Улсын аюулгүй байдлын чухал хэсэг нь монгол хүний дархлаа юм. Уламжлалт зан заншил, соёлоо хэрэгжүүлэхдээ хэнээс ч ондоошсон монгол хэлбэрээ алдахгүй байх тэр дархлааг бий болгоход шашингүйгээр огт бүтэхгүй. Буддын оронд төрсөн, манайх шиг цөөхөн хүн амтай оронд залуучууд сайн бодож ухаарч, судлах хэрэгтэй дээ.
-Монголчууд нийтээрээ нэг өдөр шинэлж чадахгүй он тоолол зөрөлдөж ирлээ. Шашныхан цугларч хэлэлцээд нэгдсэн шийдэлд хүрч болдоггүй хэрэг үү?
-Төгс буянтын зурхайгаар явъя гээд нэгдсэн шийдэлд хүрчихсэн юм. Засгийн газрын тогтоол шийдвэр ч гарсан. Ганц нэг хүн зөрүү ярьж ард түмнийг үймүүлдэг, түүнийг нь зарим мэдээллийн хэрэгсэл дэвэргэдэгт хамаг учир байна.
Цагаан сарыг улс болгон нэг өдөр тэмдэглэдэггүй. Монгол төгс буянтын зурхайгаар шинэлэхэд Хятадаас гурван жилдээ нэг сарын зөрүү гардаг. Өөрсдийнхөө явж ирсэн зан заншил, соёл уламжлал, ард түмний итгэл үнэмшлийг дагах учиртай. Цаад учир нь 1911 онд тусгаар тогтноод Манжаас тусгаарласныг бэлгэдсэн он тоолол юм. Монгол Улс гэсэн нэрээ сольж, олноо өргөгдсөн он тоолол гэж хэрэглэсэн нь тусгаар тогтнолын утга учрыг илтгэж буй юм. Манжийн дагавар маягтай байхад манжийн тооллыг хэрэглэхийг шаардаж байж. Харин ард түмэн болон сүм хийдүүд төгс буянтын зурхайгаа хэрэглэсээр ирсэн.
-Сар шинийн босгон дээр тантай ярилцаж байгаагийнх хулгана жилийн өнгийг хэрхэн тольдож байна вэ?
-Шинэ он бол цаг хугацаа, бидний амьдралын үргэлжлэл учраас жил солигдоход огт өөр болохгүй л дээ. Хулгана жилийн өнгийг харахад зуны эхэн үед жаахан бороо хур багатай гэмээр. Харин жилийн дундаас сайхан бороо хур орж тариа ногоогоо бүтэн авч болохоор юм уу гэмээр зурхайд харагдана лээ.
Хүн ардын тухайд дажгүй. Өнгөрсөн жилийн зурхайд дээдэст ширүүн гэсэн бол энэ жил мөн л дээдэст ширүүн. Гэхдээ маш ширүүн хэцүү нь дунд албан тушаалын дарга нар дээр ирнэ гэж гарсан байна лээ. Тэгэхээр дээд шатны хариуцлага доош бууж ирэх бололтой. Зөв зүйтэй, сайн сайхан болоход шударга журам хэрэгтэй. Хуулиа хэрэгжүүлж, ёс зүйтэй байх учиртай. Зурхайд ингэж буусан учраас гарцаагүй хуулиа хэрэгжүүлж, ёс зүйтэй, шударга байх хэрэгтэй юм байна гэсэн бодол надад төрсөн.
-Өнгөрсөн жил Бурхан шашны төв хийд Батцагаан дуганаа нээж, олон улсын нэр хүндтэй хурал зөвлөгөөн ч олныг зохион байгууллаа. Шашин номоо хөгжүүлэх ажлаасаа сонирхуулахгүй юу?
-Сул тавьж хууль дүрмээ хэрэгжүүлэхгүй бол шинээр өсч бойжиж буй залуус болон лам хуваргууд нэг л өдөр бужигнаж мэдэх юм шүү.
-Өнгөрсөн он Монгол Бурхан шашны төв Гандантэгчэнлин хийд болоод лам хуварга, сүм хийдүүдийн хувьд олон ажил амжуулсан үр бүтээлтэй жил байлаа. Олон жил барьсан шинэ дуганаа хүлээн авч нээлтээ хийлээ. Зургадугаар сард Азийн буддистуудын энхтайвны бага хурлыг хийж барагтай оролцдоггүй Хойд Солонгос хүртэл зорьж ирлээ. Дэлхийн эдийн засгийн болоод оюун санааны эгзэгтэй нөхцөл байдалд Азийн буддистуудын энхтайвны бага хурлыг сэргээх олон улсын шаардлагын үндсэн дээр шашин соёл шинэ нөхцөл байдалд хэрхэн ажиллах талаар ярьж хэлэлцсэн их сайхан хурал боллоо. Үйл ажиллагаа жигдрэх хүртэл жил болгон хуралдаж байхаар тохирсонд улс орнууд урамтай байгаа.
Мөн Энэтхэгийн ерөнхийлөгч Моди санаачилж Японы Ерөнхий сайд Шинзо Абэ ивээлдээ авч ирсэн Санбат хэмээх том хурлын гурав дахь удаагийнх өнгөрсөн намар манай улсад боллоо. Энэ үеэр хүн төрөлхтний соёл, заншил уламжлалын хамгийн өнгөтэйг нь дэвшүүлж гаргая. Ази бол ёс зүй, энэрэл хайр, нигүүлсэл талдаа агуу соёлтой ард түмэн. Үүнийгээ гаргаж ирэх нь дэлхийд хүч хэрэглэхгүй энхтайванч байхад хэрэгтэйг онцоллоо. Дараа нь Богд ламын 600 жилийг тэмдэглэхдээ Халимаг, Буриад, Тува, Алтайн хязгаарын бүгд найрамдах улс, Өвөрмонгол тэргүүтэй олон монгол үндэстэн ястаныг оролцуулсан. Мөн Монголын тусгаар тогтнолыг дахин сэргээсэн VIII Богд Жавзандамба хутагтын 150 жилийн ойг Ерөнхийлөгчийн зарлигаар орон даяар өргөн дэлгэр тэмдэглэлээ. Энэ цаг үед түүний Монголын төлөө мятрашгүй зүтгэсэн үнэн түүхийг гаргаж ирлээ.
Монголын бурхан шашинтны чуулган хоёр удаа хуралдаж бурхны шашны хөгжлийн 40 жилийн төлөвлөгөө баталлаа. Юм элбэг болж уул овооны тахилгад их өөрчлөлт гарлаа. Ёс зүйгүй хүндэтгэлгүй их хадаг уяж, өргөл болгож идэж уух юмсыг хог шиг овоолж ёс заншлаа мартаж байна. Тиймээс байгаль орчныг хамгаалахад найман жилийг төлөвлөсний дотор уул овооны тахилгыг цэгцэлж, дүрэм журамтай болгож ёс заншлыг таниулсан ном хийхээр ярилцаж байна. Энэ мэтээр коммунизмын үед алга болсон ёс заншлыг дахин сэргээхдээ замбараагүй болсон ажлуудыг хумьж, дэг журамд оруулахгүй бол болохгүй нь.
Бурхан багшийн их дүйчин өдрийг амралт болгосонтой холбоотойгоор комисс байгуулагдаад ажиллаж байна. Баяруудыг зорилго чиглэлийн дагуу ёс зүйтэй тэмдэглэн өнгөрүүлдэг болгоход бурхан багшийн их дүйчин өдрийг үлгэр жишээ болгох зорилго тавин ажиллаж байна.
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Энэ нэг хувалз авдаг мөнгө нь багасаад амиа хоролохдоо туллаа шүү.Өихий шар хувалз
Комментерний үзэл сурталчны үр дагавар ингэж ярьдаг юм. Хөөрхий үнэн бодит түүхээ судал, соёл заншлаа мэдэж, ёс суртахуунлаг монгол хүн болж эх орон, ард түмэндээ хэрэгтэй тустай үйл хий.
Бодоогийн шавь нар урт хэл хүзүү ороож эхлэж, бүгд ярилцлага өгч болохгүй гээд ярс хийж чимээгүй болоод. acid Баярт Миеэ нь бас хэл амаараа ороогдож чадуулсан болхоор.
Чи ёстой новш юм даа?! Удөхгүй хараал чинь чамд болон танайханд маш муугаар тусах болноо! Үнэн шүү!!
Чи ёстой новш юм даа?! Удөхгүй хараал чинь чамд болон танайханд маш муугаар тусах болноо! Үнэн шүү!!
Лам, үүл хоёр л комментэрин ярьж айлгах. Пүрэвбат нь бас сахиуснаас өөр хүчтэн энэ дэлхийд байхгүй, хамгийн хүчтэй нь гэнэ. Хэний гараар хийх нь ямар хамаатайн. Бүх юм сахиусын эрхэнд. ҮҮл бас ингэж заана: тэгээд буудчаад хоёр школыхан ирж гавалуудыгаа цөм цохиж нөгөө школоо чаддаг гэнээ. Яажувайгаан гэсэн. Гавалд нь цус ууж ууж эрих хийгээд биенээ ээрчихдэг гэнээ.
хоёр мундаг бөө чадалтайгаараа эрдэж бие биенээ харааж дээр доороо ордог байжээ. Тэгсэн хоёр гэрийнхнээ бүгдийг хараагаад хоёулхнаа үлдсэн байж. За одоо хоёулаа больёо гэсэн гэдэг.
Сайхан ярилцлага болжээ.
Сайхан ярилцлага болжээ.
Жаргалтай амьдралын эх үндэс нь МАН-д орж ЖДҮ,концесс идэх явдал юм.
Өнөөдөр наад шашныг чинь шүтсэн төвөд хэрхэн зовж амьдарч байна харсан уу. Монголчууд бас хэрхэн зовж амьдарч байна. Та нар жаргалтай агаарын юм яриад байхаар ядуусыг очоод харчихдаа. Ядууст тусалдаа. Хувалз шиг таргалз пэндийчихээд жаргал зовлон яриад байхаар явж ядуус тусал хийсэн үйлийн үрээ эдэл.
Худал агаарын шинжлэх ухаан, жаргал, гэгээрэл ярьсан төвөд, монгол, балба, непал наад шашныг чинь шүтдэг тэгсэн эдгээр улсууд ямар ядуу гуйлгачин амьдарч байгааг ядаж харьцуулаад харчих ухаан алга уу. Ядуугийн зовлон ямар их билээ
"Хөлгүй жаргалангийн далайд" гоё үгтэй дуу шҮҮ
Миеэгийн хамба дүр эсгэж жүжиглэхээ одоо болио.Худалч гахайг энэ ертөнцийг хоосон хэмээн бясалгаж нямбын ёсоор амьдарч байгаа гэж Монголчууд итгэх үү?
Комментерний үзэл сурталчны үр дагавар ингэж ярьдаг юм. Хөөрхий үнэн бодит түүхээ судал, соёл заншлаа мэдэж, ёс суртахуунлаг монгол хүн болж эх орон, ард түмэндээ хэрэгтэй тустай үйл хий.
номоо дүүргээгүйээ, яадын хов базна гэчжээ. Шинэ залуу лхаарамба, аграмбууд чинь бас хов базаж эхлэх гээд л... 16 + 6. Гаарамбын зургаан жилийн шалгалт. засаж баллуурдаж нтр. 6 эргэнэ.
исмээл чи, монголын төрд хар буруу санаж... !!!!
Сайхан ярилцлага болжээ. Хамба ламын өлмий бат оршиг!
Ум дадар суха.Доль банди вэ.
тийм юмаа устгаад ийм юм оруулж ирээд ЗАЙлуулж ЗАЙ хуримтлуулаад. Тэгээд бас ЗАЙ нь суугаад, нэмэргүй болоод. Таалалд бариад, таалал төгсөөд.
эрдэм номттыг алсан. номтой гэж балайраад, мөнхөд бариад суучихдаг. шашины өөрийх нь шүүх, сангийн яам. САНЦАВ яам
эрдэм номттыг алсан. номтой гэж балайраад, мөнхөд бариад суучихдаг. шашины өөрийх нь сангийн яам, шүүх яам. САНЦАВ яам
ум дадар бунд хорол суха. бундантай юу, дөрвөлжинтэй юу хорвоо доо... хааа ха ха.
muu xar luivarchin chi nom unshix nereer mongo olj korona taraaval jinxene xaluun tamd uuruu tymen jil zovno shyy erguu yumu gexeer elbegdorj mieegiin tagnuul baij magad
Яруу найрагч Хуланг жирэмслүүлж сахил санваараа аль эрт алдсан гэж хүмүүс ярих юм. Эртхэн генийн шинжилгээ өгөөд энэ ярианд цэг тавих хэрэгтэй дээ дээ, ламбагуай минь.
чойжамц хамба яруу найрагч хулантай... шар хэвлэлийн нүүрэнд ийм том гарчиг яваад, бас давхар зурагтаар гараад байсан ийм учиртай байж. ккк. их олон жилийн асуудал юм байна.
зөвхөн жор уншаад байлгүй, рецептын дагуу найруулаад эмээ уу. үйлийн үрийг сайтар судлаад олны бие хэл сэтгэл санааг үймүүлээд байлгүй сахил санваараар цэг тавь гэж бна. уух Эм нь хулан, буг, гөрөөс... гишүүд цаана чинь амаа бариад лаг байхад чинь
Буян номын үйлс дэлгэрэх болтугай. Түмэн олон хайр нигүүлсэлд ивээгдэх болтугай.
21-р зууны бодит ертөнцөд дүр эсгээд хийсвэр ерөөгөөд хүмүүсийг хуурчихдаггүй юм шүү дээ. Өлсөж үхэж байгаа хүнд тос гоожсон тарган лам "Та цадах болтугай!" гэж тавлах тэнэг хэрэг.! Зүсэм талх өгч чадахгүй бол та бүгд зайлцгаах хэрэгтэй.
МОНГОЛ ХҮН ХҮНЭЭ БАЙЖЭЭ. ИЙМД 10-Р бОГДЫГ ТОДРУУЛАХ ХЭРЭГГҮЙ ЭЭ. ЯГ ИНГЭЖ ХАРААЖ МУУЛААД ЮУН ШҮТЭЖ БИШРЭХ.
түвдиин хоцрогдсон шашинаас салцгаая
Манай лам нар хүний сэтгэл санааг амраах амар тайван байлгахын төлөө байдаг шүү. Хүн сэтгэл тайван байвал бие д нь сайн. Ингээд шашин хэрэгтэй болдог байхгүй юу даа.
бие биенээрээ шог лоом хийж номоороо үзэлцдэг байхгүй юу. аль школ нь билээ, нөгөөхийхөө авгай хүүхдэд нь өөрийн школын багшаа зүүдлүүлж мөнгөөр нь хөшөө босгоод авсан. бишрүүлж мөргүүлдэг
Дэ витмин.
юун 10-р богд тодруулах гэнэ үү хэн нэг эрхэтэн дархатны шургуулсан богд АРДЫНХУЬСГАЛ гараад богд гэгээнтэйгээ ламтайгаа сөнөсөн ДАХИАД төвд гараад бүр коммунист орос энэ тэр гэж хуцаад эхэллээ ЭХ дэлхий агаар гэж хуцаад нэмэргүй ямарч шашин дэлхий сөнөж эхэлж байгааг тайлбарлаж чадахгүй юу ч хийж чадахгүй энэ лам хар тамхичин гоомой хар тамхичин бөхчүүдээ төвд рүү нь хөөж явуул хорь зогсоо монгол хүний оюун ухааныг хар тамхи шиг хордуулж улс төр хийж залуу хүний амидралыг утга учиргүй болгож гучин жил боллоо
Монголын нийгэм сэтгэлгээний ядуурал болон оюуны ядууралд оржээ.
бараг яг харин ч кинооноос их харж дууриаж дэлгэрээд. яг киноны наранцэцэгэн малгай өмсчөөд л, шар торгон замаар яваад л, эрхиэ хүзүүгээрээ ороочоод л, амсры нь хумьцан үстэй цүнхээ унжуулчаал.
Сайхан яриа болжээ. Хүмүүс минь хөгжил гэдэг чинь зөвхөн мөнгө эд баялаг биш шүү. Оюун санааны хөгжил их чухал даа. Хүн энэ хорвоод юутай ирсэн тэрэнтэйгээ л буцдаг жамтай хойно идэж барахгүй эд хөрөнгөөр юу хийнэ
Сайхан яриа болжээ. Хүмүүс минь хөгжил гэдэг чинь зөвхөн мөнгө эд баялаг биш шүү. Оюун санааны хөгжил их чухал даа. Хүн энэ хорвоод юутай ирсэн тэрэнтэйгээ л буцдаг жамтай хойно идэж барахгүй эд хөрөнгөөр юу хийнэ
Balai uvgon yawj ajil hiigeech .baaj sheehees oor yum hiidiimu
um mane bad me hum. buyantai uil bolgon delgereh boltugai. munhagiin setgeld gerel giih boltugai.
curtain falls, хамаг байдгий нь гэрэлд цохиулж "алах" нь ээ. бүх хэл дээр айлдсан гэсэн. ум хумь
Үнэхээр бурхан шашны гэгээрсэн том Лам хүн юм бол та монголын ард түмнийхээ төлөө өөрийн Гандан хийдийн лам нарыг хэдэн сар үнэ төлбөргүйгээр ном уншуулж, буян үйлдээч. Өвчин зовлон биднээс холуур байг гээд...нигүүлсэн сэтгэлээ хайрла бидэндээ
Би энэ тэргүүн гэгдэх ламыг ёөр ойлгохгуй юм. Энэ өнгөрсөн 30-д жилд 1-2 айтаахан ариун цэврийн өрөө барьж чадахгуй байж юун сүрхийн ариун сэтгэл ярих дуртай юм. Үнэндээ лам нар бол нийгмийн шимигч ангиар тодроод удаж байна.
цоглам .. жорлам миловлам тонлам. үл суралцахуйн мөрд хүрцэн. одоо сурах хэрэггүй. үерлээд жорлон хальсан ч хамаагүй цац, тараа. О У М -д бүх ном багтсан. болоо.
Би энэ тэргүүн гэгдэх ламыг ёөр ойлгохгуй юм. Энэ өнгөрсөн 30-д жилд 1-2 айтаахан ариун цэврийн өрөө барьж чадахгуй байж юун сүрхийн ариун сэтгэл ярих дуртай юм. Үнэндээ лам нар бол нийгмийн шимигч ангиар тодроод удаж байна.
Тийм ном умшуул, төчнөөн төгрөг тушаа" гэсэн ёсзүйтэй шарын шашиныг шар хувалзын шашин гэж эрдэмтэн мэргэд нэрлэжээ.
чойжин сахиус далай лам хоёрын нударган доор мунхарсан данхар хар толгойноос өөр, арай нэг үнэн юм хэлчих ярьчих хүн олдохгүй байна уу цаагуур ? монголчуудын шүтддэг буддын шашин чойжин сахиусны чиг зааварыг дагдаг хараал хийдэг түвдийн шашин .сидихарта гаутамагын буддын ухаан би шүү дээ энэ чойжамцыг мэдэх нэг нь мэднэ шүү хараалч хар лам аз жаргал гэдэг үгийг хээв нэг амнаасаа шимгүй хоосноор унагаж л байх юм .энэ нь тэгээд ёс суртахуун юм байх даа .далай лам тархи судлал физик ярьж чадахгүй энэ хоёр шинжлэх ухааны цаад үнэн мөн чанарыг ойлгохгүй шүү дээ .далай лам аль нэг улсад очихоосоо өмнө чойжин сахиусаа буулгаж тухайн орныхоо хүмүүсийн оюун санаа бие сэтгэлийг нь аль хэдийнээ дарангуйлчихаад очдог цаадуул далай ламыг үнэн яриад байна уу худал яриад байна уу гэдэгийг ч мэдэх чадваргүй эсэргүүцэхгүй зүгээр л ангайгаад аялдан дагалдаад байж байдаг .заримдаа энэ чойжамц далай лам нарын сахиус буулгадаг хар лам нарын маскыг хуулаж цаад үнэн төрхийг нь харууламаар санагдах юм аа .
сахиусын буултад ирсэнийг ихэнхийг тайлж чаддагүй, ойлгодоггүй, зөвшөөрдөггүй, айдаг. умайсан сэтгэл нь хүлээж авдаггүй. гандангийхан удахгүй сахиус буулгах л юм гэсэн. гэхдээ мэдэхгүй ээ. харж л байяа, аяндаа мэдэгдэнэ.
Хайр. NO хайр. Хайр. NO хайр. Хайр. NO хайр. Хайр.
Цөвүүн цагт хувийн өмчтэй хүнийг жигшдэг нийгэм байгуулагддаг
Цөвүүн цагт хувийн өмчтэй хүнийг жигшдэг нийгэм байгуулагддаг
Цөвүүн цагт хувийн өмчтэй хүнийг жигшдэг нийгэм байгуулагддаг
жаргалтай амьдарлын үндэс н хайр юм гэлээ энэ ч үнэн л дээ тэгээд яагаад далай лам чойжин сахиус буулгаж хүн хараадаг юм ?чой өөрөө бас яагаад сахиус буулгаж таалагдаагүй монголоо хараадаг юм бол? сахиус буулгаж хараал хийх нь хайр лав биш .
италийн пап би гэгээрээгүй, өөрийгөө болоогүй бодьгал гэдэг. гэхдээ мартаад нэг сарын нэгэнд адис мадис шидлээд амьтны горилыг хангаж байна гэчихсэн, эмэгтэй надаа л даа гэсэн чинь учиргүй цохиж нтр. дараа нь би наад захын тэвчээрийг дадуулаагүй сорри гэсийшд.
Шоронд очиж хүн зассан лам гэж сонссонгүй харин мөнгө авч хүний хойдох уншиж байна гэж сонслоо. Нийгэмд ямар үр өгөөжгүй юм байж битгий ингэж хуцаж байцгаа
нагацын дэргэд дал барьж болдоггүй
асуухыг асууж нугалах, асуухгүй нугалах.
нохой үхэхээр сүүлийг нь тасдаад аманд нь зуулгаад далан давхарт
тавгийн том еэюүбин бор бурамтай
Жаргалтай гэдэг үгний үндэс нь (амар амгаланд) л байгаа юм шүү дэ
ер нь бол швис, японд чинь ард иргэдээсээ санал асуудаг гэх чинь билээ. ану-д иргэний шүүхээр л шийд ээд байх шиг. зөвлөлт нь зөвлөлдөхгүй паг болов.
Цаг цагт нэг цаддаг, Цагаан сараар мулгуу ардад засал хийнэ гэж үхлээр далайлган мөнгө нэхэж хага баяждаг, Үе үе нэг цаддаг, үхэл гарсан айл хэсэж өмхийртлөө гудраад үлдэгсэдээс нь өргөл барьц нэхэж, өвөр түрийвчийг нь хоосолдог бузар шуналт, бурангуй сурталт шарын лам нар нь Цар тахалаас ард олноо хамгаалж Цагаан сарыг хийхгүй байхыг уриалсан Төр, Засгийг элдвээр сөрж, их тэвдэж, элийртлээ дургуйцэж байна уу даа. Хамаг амьтны тусын тулд гэж гуншигнах мөртлөө цагаа болохоор эсэргүү гаргаж хамаг амьтныг тамлан зовоож хороодог доо шарын лам нар.
босго, бошгыг халах, босгоо өндөрсгөөд, бошгыг халах, боовоо дахин өндөрлөж өрөөд, бүү өсөг, тэгээд бөөскөө, тэгээд бөөс хөө, дахиад ПО өсөг...
Цаг цагт нэг цаддаг, Цагаан сараар мулгуу ардад засал хийнэ гэж үхлээр далайлган мөнгө нэхэж хага баяждаг, Үе үе нэг цаддаг, үхэл гарсан айл хэсэж өмхийртлөө гудраад үлдэгсэдээс нь өргөл барьц нэхэж, өвөр түрийвчийг нь хоосолдог бузар шуналт, бурангуй сурталт шарын лам нар нь Цар тахалаас ард олноо хамгаалж Цагаан сарыг хийхгүй байхыг уриалсан Төр, Засгийг элдвээр сөрж, их тэвдэж, элийртлээ дургуйцэж байна уу даа. Хамаг амьтны тусын тулд гэж гуншигнах мөртлөө цагаа болохоор эсэргүү гаргаж хамаг амьтныг тамлан зовоож хороодог доо шарын лам нар.
Энэ хүн өөрийгээ амьд бурхан гээд итгэчсэн бололтой. Үргэлж монголын төртэй тэрсэлдэг болжээ. Хэнч байсан 1-рт үндэсний эрх ашиг, 2-рт шашин шүтлэг шүү.
Мэдлэг боловсрол ухаарал хүмүүжил өгөхүйц сайхан ярилцлага өгсөнд гүнээ талархаж байна. Бид чинь ухаантай хүмүүсийнхээ үгийг сонсохгүй дан хэрүүл муучилсан хов живэнд ихээхэн дуртай болчих гээд байна даа. Үнэн үгийг ч зоригтойхон хэлдэг ахмад болон төрийн түшээд ховордчихсон өнөө үед тунчиг хэрэгтэй зүйл боллоо.Хатуу ч гэсэн гүйцэт сонсож бодолхийлбэл ач тустай л юмсан даа.
Буддын сүм,лам хуваргуудыг гутаан доромжилсон үг хэллэгтэй сэтэгдэл бичвэл бид зэвсэг барин дайн зарлахад бэлэн байна шүү.