sonin.mn

Японы Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан технологийн сайд Ёхэи Мацумото зэрэг Либерал ардчилсан намын парламент дахь хэд хэд гишүүнтэй холбоотой сөрөг мэдээг саяхан Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дэлгэснээр Японы олон нийтийн зүгээс эрх баригч нам болон ерөнхий сайд Такаичи Санаэгийн талаар шүүмжилж, эргэлзээ төрж буйгаа илэрхийлж байна.


Японы “Шүкан Буншун” сэтгүүлийн 3-р сарын 11-ний өдрийн мэдээлснээр, Ёхэи Мацумото нь гэр бүлтэй байснаа гэрлэсэн өөр нэгэн эмэгтэйтэй зохисгүй харилцаатай байжээ. Түүнийг огцрохыг шаардсантай тулгарсан Мацумото 3-р сарын12-ны өдрийн Төлөөлөгчдийн танхимын төсвийн хорооны хуралдаан дээр огцрохгүй гэдгээ мэдэгдсэн бөгөөд Такаичи Санаэ ч түүнийг үргэлжлүүлэн ажиллахыг дэмжсэн байна.


“Асахи Шимбун” зэрэг Японы олон хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлснээр, Эдийн засаг, аюулгүй байдлын сайд Норими Онода 6-нд болсон Засгийн газрын хуралдаанд хоцорсон бол Төлөөлөгчдийн танхимын Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан технологийн хорооны дарга Хироаки Саито мөн холбогдох хуралдаанаас хоцорч, уг хурал цуцлагдсан байна. Үүнээс шалтгаалан олон нийтийн зүгээс эрх баригч Либерал ардчилсан намыг "сахилга батаар сул” хэмээн шүүмжилж буй гэнэ.


Г.Бямба