sonin.mn

-2022.02.24”-ний 4 жилийн ойд


Сар шинэдээ сайхан шинэлэж байна уу? Би ч бас Лондондоо хэрдээ тэмдэглэлээ. Сар шинийн баяртай давхцаад бас нэг баяр өнөөдөр тэмдэглэж байна, хүн төрөлхтөн. Энэ баярт зориулан текст бүхий нийтлэлээ түр азнаж зурагт хуудсаа үргэлжлүүлэн сонирхуулъя. Би мэргэжлийн зураачийн хувьд улс төрийн плакат сонирхдог. Өөрөө ч бас зурдаг. Украины эх орны дайны 4 жилийн ойг тэмдэглэж байгаатай холбогдуулан Украины баатарлаг ард түмэн, Украины баатарлаг зэвсэгт хүчин, Украины байтугай бүс нутгийн (одоогоор Европын, магадгүй хожим дэлхийн) лидерээр шалгаран тодорсон энэ залуу Ерөнхийлөгчийн яруу алдрыг илтгэх хэдхэн плакат дахин сонирхуулъя. Энэ аугаа ард түмнийг Путин ба Рашист Орос яаж ч чадсангүй 4 жилийг туулжээ. Оросын ялалт лөөлөө болоод 5 жилийнхээ босгын өнөөдөр давлаа. Одоо Оросоос ялалт хүлээгээд нэмэргүй. Цагийн ба сэтгэл шаналгааны гарз! Хараал болноо. Хараал болбаас хараагч Таны тархи мэдрэлийг анагаах эм тариа, мөнгө ургуулах ид шид байх болтугай!    


Шинэ үеийн, бүр шинэ эрийн үеийн залуу лидер Зеленскийд Нобелийн Энх тайвны шагнал олгуулах аяныг өрнүүлэхийг дахин уриалан дуудъя. Туулсан замнал, зангараг, олон улсын нэр хүндээрээ “XXI зууны Черчилль” түүхнээ төрчихөөд байна хэмээн би үздэг шүү, андууд аа. Манай ояачид, оросын троллчдын хараал зүхэл агаарт замхарна, би бүр итгэлтэй байна!

 

Зураач Тодын Отгонбаяр (Лондон зураач)   

2026.02.24–Дайн эхэлсэн өдөр.