14 дэх сонгуулийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын дөрөвдүгээр чуулган 3-р сарын 12-ны өдрийн 15:00 цагт Бээжингийн Ардын Их Хурлын танхимд хаалтын хурлаа хийв. ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн Төв Зөвлөлийн дарга Ши Жиньпин нарын нам, төрийн удирдагчид хаалтын хуралдаанд оролцсон байна.
Хуралдаанаар дараах хууль тогтоолуудыг батлав. Тэдгээр нь:
Засгийн газрын ажлын тайлангийн тухай тогтоол
Улс ардын эдийн засаг, нийгмийн хөгжлийн 15 дахь таван жилийн төлөвлөгөөний хөтөлбөрийн тухайн тогтоол
БНХАУ-ын Экологи, байгаль орчныг хамгаалах тухай хууль
БНХАУ-ын Үндэсний эв нэгдэл, дэвшлийг дэмжих тухай хууль
БНХАУ-ын Үндэсний хөгжлийн төлөвлөлтийн тухай хууль
2025 оны улс ардын эдийн засаг, нийгмийн хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжсэн байдал болон 2026 оны улс ардын эдийн засаг, нийгмийн хөгжлийн төлөвлөгөөний тухай тогтоол
2025 оны Төв болон орон нутгийн төсвийн хэрэгжилт болон 2026 оны Төв болон орон нутгийн төсвийн тухай тогтоол
БНХАУ-ын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны ажлын тайлангийн тухай тогтоол
Ардын Дээд Шүүхийн ажлын тайлангийн тухай тогтоол
Ардын Дээд Прокурорын ажлын тайлангийн тухай тогтоол
Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны хууль эрх зүйн хяналт шалгалтын байдал болон холбогдох хууль тогтоомж, шийдвэрийг хянан шийдвэрлэх талаарх тайланг батлах тухай шийдвэр зэрэг болно.
14 дэх сонгуулийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын дөрөвдүгээр чуулган хэлэлцэх хөтөлбөрүүдээ бүрэн дуусгасны дараа амжилттай өндөрлөсөн аж.
Г.Бямба
Бямба - 03 сарын 14,
2026
Сэтгэгдэл0