sonin.mn
ТОКИО. /NHK/. “COVID-19” коронавирусний халдвар мягмар гарагийн өглөөний байдлаар эх газрын Хятад болон Японоос гадна 34 улс орон, нутаг дэвсгэрт бүртгэгдэж, нийт 1583 тохиолдол илэрчээ.
 
 
 
Тэдгээрээс БНСУ-д 893, Италид 229, Сингапурт 90, Хонконгт 76, Иранд 61, Тайландад 35, Тайваньд 30, Малайзад 22,  АНУ-д 17, Герман, Вьетнамд 16,  Австралид 15, АНЭУ-д 13, Францад 12, Макао, Канадад 10 тохиолдол тус тус бүртгэгджээ.
 
 
 
Мөн Их Британид 9, Кувейтэд 5, Энэтхэг, Филиппинд 3, ОХУ, Испани, Бахрейн, Оманд 2 тохиолдол бүртгэгдсэн бол Балба, Камбож, Шри Ланка, Финланд, Швед, Бельги, Египет, Ливан, Афганистан, Иракт тус тус 1 тохиолдол бүртгэгдсэн байна. 
“COVID-19” коронавирусээр үүсгэгддэг уушгины хатгалгааны улмаас Иранд 12, БНСУ-д 8, Италид 6, Хонконгт 2, Филиппин, Франц, Тайваньд тус тус 1 хүн нас баржээ.
Хятадад даваа гарагийн оройны байдлаар коронавирусээр халдварласан хүмүүсийн тоо 77658 хүрч, нийт 2663 хүн нас барсан байна.
Японд мягмар гарагийн өглөөний байдлаар халдвар авсан хүний тоо 851 хүрснээс 691 нь “Diamond Princess” хөлөг онгоцны зорчигчид, хөлгийн багийн гишүүд аж. 
 
Э.Хулан
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг