sonin.mn
Дэлхий дахид коронавирусын халдвар сүүлийн 24 цагт 106000-аар нэмэгдсэн нь хамгийн өндөр үзүүлэлт болохыг ДЭМБ-аас мэдээлсэн. Дээрх халдварын гуравны хоёр нь АНУ, ОХУ, Бразил, БНЭУ-д бүртгэгдсэн байна. Харин манай улсын хувьд коронавирусын 140 тохиолдол нэмэгдээгүй. 26 хүн эмчлэгдэж, дараагийн ажиглалт руу шилжжээ. Эмчилгээ хийлгэж байгаа иргэдийн 88 нь биеийн байдал хөнгөн, 26 нь хүндэвтэр байгаа аж.
 
 
 
Коронавирусын нөхцөл байдлын Эрүүл мэндийн яамнаас мэдээлэх үеэрээ дэлхий дахинд хүүхдүүдийн дунд гараад буй хордлогот шокийн хам шинжтэй төстэй тохиолдлыг манай улс ч бүртгэж эхэлсэн тухай анхааруулав. Энэ талаар ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа “Дэлхийн улс, орнуудад хүүхдүүдийн дунд хордлогот шокийн хам шинжтэй төстэй олон эрхтэн тогтолцооны үрэвслийн хүндрэл бүртгэгдэж байгаа.
 
 
 
Итали улсад 1-4 дүгээр сарын хугацаанд энэ хам шинжийн тохиолдол 30 дахин нэмэгдсэн бол АНУ-ын 14 мужид 200 бүртгэгдэж, гурав нас баржээ. Манай улс ч ЭХЭМҮТ болон үйл явдалд суурилсан тандалт судалгаагаар энэ хам шинжийг бүртгэж эхэлсэн” гэлээ. Тиймээс хүүхэд гурваас дээш хоног халуурах, биеэр тууралт гарах, нүд улайх, суулгах, бөөлжих, хэвлийгээр өвдөж идэвхгүй болох, унтаарах, сэрж чадахгүй байвал яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэйг онцоллоо.
 
 
С.Уянга
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин