sonin.mn
ВАШИНГТОН. /BBC/. АНУ-ын Миннесота муж улсын Миннеаполис хотод өнгөт арьст эрэгтэй цагдаа нарт баривчлагдсаны дараа нас барсныг эсэргүүцсэн жагсагчид тус хотын цагдаагийн газарт гал тавьжээ.
 
 
 
Цагдаагийн ажилтнууд Африк-Америк гаралтай, 46 настай Жорж Флойдын гарыг гавлан газарт хэвтүүлж, амьсгалж чадахгүй байна хэмээн хэлж байгааг нь үл харгалзан хүзүүн дээрээс нь өвдөглөж буй дүрс бичлэг нийгмийн сүлжээнд энэ долоо хоногийн эхээр цацагдсан юм.
 
 
 
Уг явдал өнгөт арьст америкчуудын дургүйцлийг ихэд хүргэсэн бөгөөд тэдний эсэргүүцлийн жагсаал гурав дахь өдрөө үргэлжилж байна. Ж.Флойдын гэр бүлийн хувьд уг хэрэгт холбоотой дөрвөн цагдаад хүний амь насыг бүрэлгэсэн хэргээр хариуцлага хүлээлгэхийг шаардаж байгаа ажээ.
Эсэргүүцлийн жагсаал Миннеаполисоос гадна Нью-Йорк, Лос-Анжелес, Чикаго, Денвер, Феникс, Мемфис зэрэг хотод мөн өрнөж байгаа юм байна. 
 
Э.Хулан
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг