sonin.mn
ЖЕНЕВ. /Reuters/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ шинэ коронавирус хэрхэн тархаж эхэлснийг тогтоохын тулд Хятад улс руу ирэх долоо хоногт багаа илгээнэ гэж тус байгууллагын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус мэдэгдлээ.
ДЭМБ-ыг хүчтэй шүүмжилж буй АНУ-ын хувьд тус байгууллагаас гарна гэдгээ мэдэгдсэн бөгөөд коронавирусний гарал үүслийг мөрдөн шалгахыг уриалсан юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео нар вирусийг лабораторид үүссэн байж магадгүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн боловч тэд ямар нэгэн нотлох баримтыг дэлгээгүй ба Хятадын тал уг мэдээллийг няцаасан билээ. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг