sonin.mn

Шагдаррагчаагийн Үнэнбат

(1974-2026)


Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргаар ажиллаж байсан Шагдаррагчаагийн Үнэнбат нь 2026 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр зуурдаар таалал төгсөж, бид бүхэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

Завхан аймгийн Идэр сумын уугуул Ш.Үнэнбат нь 1974 онд төрсөн бөгөөд 1995-2000 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийг Барилгын инженерийн сургуулийг Барилгын инженер мэргэжлээр төгсөж, эзэмшсэн мэдлэг, мэргэжлээрээ барилга, бүтээн байгуулалтын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан.


Тэрээр

1995-2001 онд “Өлзийт хайрхан” ББХК,

2001-2005 онд "Батмонгол констракшн” ХХК-д захирал

2005-2026 онд “Бармон” ХХК-д захирал, ТУЗ-ын дарга, Монголын барилгын Үндэсний ассоциаци ТББ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн,

2016-2020 онд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Тэргүүлэгч,

2019-2020 онд Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга,

2021 оноос НИТХ-ын даргын зөвлөхөөр тус тус ажиллаж байсан.


Түүний хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж “Алтангадас одон”, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” болон салбарын бусад шагналаар шагнаж байв.


Нийслэлд ажиллах хугацаандаа нийслэлийн өмчийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах, төр хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах, менежментийг шинэчлэх олон ажлуудыг амжилттай хэрэгжүүлсэн. Эдгээрийн нэг нь “Урт цагаан үйлчилгээний төв”-ийн газрыг чөлөөлөн шинэ бүтээн байгуулалтын сонгон шалгаруулалтыг зохион байгуулан ажиллаж одоогийн ногоон байгууламж бүхий орчин үеийн цэцэрлэгт хүрээлэн, оффис, үйлчилгээний төв барих нөхцөлийг бүрдүүлэн ажилласан юм.


Тэрээр Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргаар ажиллах хугацаандаа хамт олноо нэгэн зорилгын дор эв нэгдэлтэйгээр удирдан зангидаж албан хаагчдынхаа итгэл, хүндлэлийг хүлээсэн хүнлэг, элгэмсэг, түшигтэй, нөхөрсөг удирдагч, манлайлагч байлаа.


Түүний хийж бүтээсэн ажил үйлс, хөдөлмөр зүтгэл, хэлж байсан үг, бидний дунд инээмсэглэн алхаж ажил амьдралынхаа тухай халуун дотно яриа өрнүүлж явсан дүр төрх, хамт олондоо үлдээсэн дурсамж, хүнлэг сайхан сэтгэл нь бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно.

Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсөд, үр хүүхэд, ахан дүүс, хамт олон, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.