sonin.mn

Хүчилтөрөгчийн коктейл нь цэвэр хүчилтөрөгчийг дурын жимсний сироп юмуу жүүсээр баяжуулан гаргаж авсан хэдэн мянган ширхэг өчүүхэн жижиг бөмбөлөгөөс бүрдэх хөнгөн амттай хөөс юм. Жимсний найрлагатай хүчилтөрөгчийн коктейл нь бодисын солилцоо явагдахад сайн нөлөө үзүүлж, хоолны шингэцийг хэд дахин нэмэгдүүлэхэд онцгой үүрэгтэй.

 

Өөрөөр хэлбэл хүчилтөрөгчийн коктейл нь өвчилсөн болон ядарч сульдсан организмыг сэргээж, хэвийн үйл ажиллагааг нь хангадаг юм. Мөн ажлын бүтээмжийг нэмэгдүүлж, ядаргаа сульдааг багасган нойргүйдлийг арилгаж бодисын солилцоог идэвхжүүлдэг байна. Хүчилтөрөгчийн коктейл нь эм биш, харин эрүүл зөв хооллолтын бүтээгдэхүүн юм.

 

Хосгүй шинж чанартай энэхүү бүтээгдэхүүнийг байнга хэрэглэснээр хүний чухал эрхтнүүд төдийгүй эрхтэн системийн үйл ажиллагааг бүхэлд нь дэмжиж эрүүлжүүлэх нөлөө үзүүлнэ. Жирэмсний тээлтийн хугацаанд эргэлдэж буй цусны хэмжээ ихэснэ. Өөрөөр хэлбэл өөрийгөө болон ургийг хүчилтөрөгчөөр бүрэн хангахад үлэмж хэмжээний хүчилтөрөгч нэмж шаардагдана гэсэн үг.

 

Гемоглобиноор хүчилтөрөгч зөөвөрлөгдөж эдэд очдог. Эхийн биед хүчилтөрөгч дутмагшсанаас хоол тэжээлтэй хамт авдаг тэжээлийн бодисын боловсролт хямарч удаашран урагт орох бодисын хэмжээ эрс багасдаг. Иймд: Гэрийн нөхцөлд хүчилтөрөгчийн коктейл хийн хэрэглэснээр зайлшгүй шаардлагатай хүчилтөрөгчөөр жирэмсэн эмэгтэй ургаа бүрэн хангаж чадна.

 

Коктейлийн амтыг өөрчлөн өөрт таалагдахаар төрөл бүрийн жүүсийг ч сонгон хэрэглэж болох юм. Жимсний жүүстэй хамт хөөсрөн орж буй энэхүү хүчилтөрөгч хоол боловсруулах замаар динамик явцдаа цусанд ба тунгалагт хялбархан шимэгдэнэ. Ингэснээр цусанд ууссан хүчилтөрөгчийн хэмжээ ихэсч, түүний даралтыг нэмэгдүүлнэ.

 

Капилляруудын артерийн хэсгээс хүчилтөрөгчийн дутагдалтай эдэд хүчилтөрөгч нэвтрэн орж, гемоглобинтой холбогдохгүйгээр хангана. Сийвэн дэх уусмал байдалтай хүчилтөрөгч эхсийн саатлыг амархан нэвтэрнэ. Сийвэн дэх хүчилтөрөгчийн нөлөөгөөр бодисын солилцоо эрчимжиж, ургийн хөгжил хэвийн явагдах таатай нөхцөлийг бүрдүүлнэ.

 

Хүчилтөрөгчийн коктейл хэрэглэснээр жирэмсэн эмэгтэйн дархлаа сайжирч амьсгалын замын өвчнөөс хамгаалах, зүрх судасны үйл ажиллагаанд нөлөөлөх зэрэг хамгийн тохиромжтой бүтээгдэхүүн юм.


Дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл

Эх сурвалж: "Налайхын амьдрал"