МОСКВА./ Радио Sputnik/. Дэлхийн II дайнд оролцож явсан 96 настай ахмад дайчин Жузеппе Патерно Италид дээд сургууль төгссөн хамгийн өндөр настай хүн боллоо гэж Ройтерс агентлаг мэдээлжээ.
Хэдхэн хоногийн өмнө тэрбээр Палермогийн их сургуулийн төгсөлтийн хамгийн сүүлийн шалгалтаа амжилттай өгсөн байна. Тус их сургуулийн Социологийн тэнхимийн профессор Францческа Риццуто энэ үйл явдлыг “залуу оюутнуудад үлгэр жишээ болж байна” гэж дүгнэн хэлжээ.
“Одоо л сурахгүй бол дахиж хэзээ ч боломж олдохгүй гэж бодоод би 2017 онд их сургуульд бүртгүүлэхээр шийдсэн. Гурван жил суралцаад диплом авахад жаахан оройтож дээ гэсэн бодол төрсөн боловч ер нь үзээд алдая гэж би өөрөө өөртөө хэлсэн юм” хэмээн Патерно дурсан ярьж байна.
Жузеппе Патерно Сицили аралд ядуу гэр бүлд төржээ. Тэрбээр тэнгисийн цэргийн флотод алба хашиж байхдаа дэлхийн II дайнд оролцсон байна. Дипломын ажлаа бичихдээ Патерно интернэтээс бүрэн татгалзаж 1980-аад онд үйлдвэрлэсэн бичгийн машин, ном, хэвлэмэл материалуудыг ашигласан гэнэ.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
юун хөөрхийн
юун хөөрхийн
юун хөөрхийн
Диваажинд мэргэжил эзэмшиж очих хэрэгтэй гэж үзсэн болтой.
Болж л байна. Хүн юм хийнэ гээд нэг зүтгэвэл болдог л юм байна
Huurhun yumaa. Mundag
Teneg mongol dibaajin yarij, eeree hooson tolgoi. Getelhyn gedeg ene amitan chini meregjil oroitohgui gedegiig bysad orniihon haryyldag mongol hun bol amidraltai ni holbogdood eeree sanalaa heleh, gehdee ta nar zailsgui yhazrah chag irnee.
Би МСҮТэд сурах юмсан гэж боддийшдэ.
Jaahan uhaj bodvol ene togsolt unendee utgagui zuil yum daa oort ni ch niigemd ch.