Ѳѳрийн үр хүүхдээ сурган хүмүүжүүлэх талаар социализмын үеэс л бидэнд ѳвлѳгдѳж үлдсэн муу чанарууд байна.
-Энэ ертѳнцийг таних гэж гайхан, юм бүхнийг оролдон туршиж ѳѳрийнхѳѳрѳѳ мэдрэх гэж хүссэн үйлдэл болгоныг нь хориглон ЗҮГЭЭР СУУ гэж загнана. Ѳѳрт нь тээртэй санагдах хѳдѳлгѳѳн бүхнийг нь эхлээд эцэг эх нь, дараа нь сургууль багш нар нь хориглон загнасаар зүгээр суудаг залхуу нэгэн болгон хувиргаж буйгаа анзаардаггүй. Олон жилийн дараа эргээд санахад, сургууль дээрээ их сахилгагүй байсан зарим хүүхдүүд шинэ нийгэмд арга эвээ олон амьдралаа сайнаар авч явж, багшийн үг болгоныг даган биелүүлж байсан “тэргүүний” сурагчид сайн гүйцэтгэгчид болон тѳлѳвшсѳн нь анзаарагдана.
-Энэ ертѳнцѳд ирсэндээ баярлаад л мэдэхгүй болгоноо асууж шалгаан мэдэж авснаа хуучлан ярих гэж оролдох бүрийг нь хориглон ДУУГАЙ БАЙ гэж загнана.
Хүүхэдтэйгээ ярилцахаас тѳвѳгшѳѳн, мэдэх мэдэхгүй болгоноо хуваалцахаас залхаж, тэдний сэтгэлийн дотоод ертѳнцѳд нэвтрэхээс залхуурч байсан бүхний тѳлѳѳсѳнд хүүхдүүд минь ѳѳрийн санаа бодлоо бусадтай хуваалцаж сурдаггүй. Сургуульд 10-12 жил монгол хэлний хичээл судалчихаад бусадтай зѳв харилцан ойлголцож сураагүй, бичиг баримт боловсруулах наад захын шаардлагыг мэдэхгүй хүүхдүүдийг тѳгсгѳж байна. Бид ѳѳрсдѳѳ, бидний хүүхдүүд бусадтай зѳв харилцаж сураагүй байна.
-Бид ѳѳрсдийн үр хүүхдүүдээ ѳѳрсдѳѳ зѳв тѳлѳвшүүлэн хѳгжүүлэхгүй зѳвхѳн СУРГУУЛЬ д даатган найддаг хэвээрээ байна. Тэгээд л бид сургуулийг боловсролын тогтолцоог шүүмжилнэ. Хүүхэд нь буруу үйлдэл хийвэл багш нар болон сургуулиас буруутгах шалтгийг хайна. Яг үнэндээ байна шүү дээ, таны хүүхдийн тѳлѳвшил хѳгжлийн 70 хувь нь танай гэр бүлээс шалтгаалж, 30 хувь нь сургууль багш нараас хамаардаг юм шүү дээ. Хүүхэд тань хоногийн 24 цагийн 6-8 цаг нь сургууль дээр, 16-18 цаг нь гэр бүлдээ хамааралтайгаар ѳнгѳрѳѳдѳг гээд бодоод үз дээ. Таны хүүхдийн тѳлѳвшил хѳгжил танд илүү хамааралтай болохоор та ѳѳрѳѳ л илүү оролцохоос ѳѳр арга үгүй.
ЯАЖ ОРОЛЦОХ ВЭ, ГЭЖ ҮҮ?
1. Зѳв боловсон биеэ засахад сургах хэрэгтэй байна. Биеэ засаад гараа заавал угааж байх ёстой
2. Ѳѳрийн хувцас болон тоглоомуудаа байнга хурааж эвхэж, эмх цэгцтэй байхад сургах хэрэгтэй байна
3. Бусдын ямар нэгэн зүйлд зѳвшѳѳрѳлгүй хүрэхгүй байхад сургах хэрэгтэй байна
4. Ѳѳрѳѳсѳѳ ахмад настай хүнтэй мэндэлж, хүндэлж байхыг сургах хэрэгтэй байна
5. Хоолоо идээд аяга таваг, халбага сэрээгээ угааж хурааж байхад сургах хэрэгтэй байна
6. Хүүхдүүдтэйгээ ярилцан тэдний санал бодлыг хуваалцаж, тэдэнд хэрэгтэй маш олон зүйлийг ярьж ѳгч байх хэрэгтэй байна
7. Хийхийг хүсч буй болгоныг нь дэмжиж, алийг нь илүү сонирхож, алинаас нь уйдан залхаж байгааг анзаарч байх хэрэгтэй байна
8. Таны хүүхэд таныг л дуурайх болохоор та ѳѳрѳѳ бүх талаар түүнд үлгэрлэж байх хэрэгтэй болж байна
Бидний тѳрүүлж ѳсгѳсѳн хүүхэд бүхэн бидний баялаг болдоггүй, зѳвхѳн зѳв сайн тѳлѳвшиж хѳгжсѳн хүүхдүүд л бидний баялаг болдгийг амьдрал дээр харж мэдэрч байгаа.
“Буруу ѳссѳн хүүхэд бухын хүзүүнээс ч хатуу” гэдэгчлэн зарим хүүхдүүд бидний зовлонгийн шалтгаан болж буй. Хүүхэд тѳрсѳн цагаасаа эхлээд л тѳлѳвшиж эхэлдэг юм билээ. Тэгэхээр заавал сургуулийг хүлээлгүйгээр ѳѳрѳѳ үлгэрлэн оролцох хэрэгтэй болно. Зүгээр л ѳдѳр тутамд анхаарч сургах хэвшлүүд нь таны хүүхэд зѳв сайн тѳлѳвшихѳд сургана. Жижиг юм шиг хэрнээ том үйлдэл юм даа.
Хэдийгээр би ѳѳрѳѳ сайн аав биш ч, энэ нийгмийн харилцааг мэдрэхээр ѳѳрийн эрхгүй санаа зовоод байх юм аа. ХҮҮХЭД ГЭДЭГ ЧИНЬ БУРХНААС БИДЭНД ѲГСѲН БЭЛЭГ ЮМ ШҮҮ ДЭЭ. Ямар хүн болох нь зѳвхѳн танаас л шалтгаална даа.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
Сэтгэгдэл0
Үнэн шүү
Хүүхдээ хүн байхад л сурга,бүхнийг хайралж сурга.... Бусад нь болоод л явчина....Хүүхдээ хүн амьтан байгалиа хайралж чаддаг болгон хүмүүжүүлэхийн тулд эцэг эх нь тийм хүмүүс байх ёстой.Ер нь хүүхэд хүмүүжүүлэх "хайрцагласан " загвар дэлхий дээр байхгүй. Үндэстэн ястны уламжлалт ёс,шашин хоёрын харьцаан дээр тогтсон загвар л яваад байгаа бол уу ... Харин энэ уламжлалт загварыг социализм эвдсэн,энэ эвдрэлээс гарах гэж хуучин соц орнууд нилээд мачийж байгаа..... Харин Галаа АНУ- д олон жил болсон хүн,багш хүн,америк гэр бүл үр хүүхэдтэй болохоо яаж эртнээс төлөвлөж байдгийг харсан байх.... Ирээдүйн эцэг эхүүд эхлээд санхүүгийн тал дээрээ хөл дээрээ бат зогсоно,дараа нь заавал гэрийн тэжээмэл амьтан( нохой,муур ) тэжээнэ,ингэснийхээ дараа хүүхэдтэй болно... Гэдсэнд хүүхэд бүрэлдсэнээс хойш сартайгаас нь эхлээд (америкт долоо хоногоор тоолдог) гэдсэн дэхь хүүхэдтэйгээ эцэг эх аль алин нь ярина. За төрснөөс нь хойших арчилгаа хүмүүжилийн асуудал бол айхтар ш дээ. Санхүүгийн тал дээр хөл дээрээ зогсох хүртлээ хамт амьдарсан улс бие биенээ илүү таньсан байна,бие биендээ хайртай болно,нас нь ч ахиу болсон байна,энэ үед гарсан үрээ хайрлах нь илүү байна,нохой мууртай цуг өссөн хүүхэд амьтны элдэв өвчний эсрэг дархлаа тогтох нь илүү байна,багаасаа амьтан хайрлах сэтгэлгээнд сурна... эцэг эх нь байнга ярина,монголчууд бид энэ хэлгүй даадаатай юугий нь ярьдаг байнаа гэж гайхахаар ярина шүү.... Ингэж багаасаа хайр энэрэл,асрамж,харьцаан дунд өссөн хүүхэд зөв хүн болохоос яахав,харин боловсрол,мэдлэг бол дараачийн асуудал.....
Хамгийн гол сургах зүйл бол "Үнэгүй бяслаг хулганын хавханд л байдаг" гэдэг энэ гадаад зүйр үгийг сургах хэрэгтэй. Үүнийг л сургах юм бол манай улс хөгжинө. Хүрэлсүх, Баттулга, Элбэгдорж, Энхбаяр мэтийн гэмт хэрэгтэнүүдээс салж чадна.Үгүй бол устана.
unen unen
CHINGGIS MONGOL CHUUD ODOO GLOBAL FINANCIAL NATION BOLOKH TSAG IRSEN SHUU
Ene udaad sain bichsen bna demjinee
Zuv
Хүн болох багаасаа, хүлэг болох унаганасаа гэгчээр хүүхдийг багаас нь зөв дадал зуршилд сургах хэрэгтэй байна. Үүнд эцэг эх, сургууль цэцэрлэг анхаа чухал нөлөөтэй.
Yostoi unen, dandaa zuv saihan yum bichdeg shu, tanii bichsentei urgelj sanaa niildeg
Yasan nadaas bolood baisan hogshin avgaichuud tsoglog bna uu?
ХҮН БОЛОХ БАГААСАА ! ЭНЭ БОЛ АГУУ СУРГААЛ ! БИ ОЛОН ХҮНТЭЙ ГАДААДАД ХАМТ АЖИЛЛАЖ АМЬДАРЧ ЯВНА . ДААН Ч ХАРАМСМААР ! ДИЙЛЭНХ НЬ ЯМАР ОРЧИН ЯМАР ГЭР БҮЛД ӨССӨН ЯГ ТЭР ХЭВЭЭРЭЭ ҮЛДДЭГ АЖ ! ЗАВААН БОХИР БҮДҮҮЛЭГ ТЭГЭЭД БАС ДАНДАА ЖООХОН Ч ГЭСЭН ЮМЫГ ХҮНЭЭС ХУМСАЛЖ ХУЛГАЙЛЖ АМЬДАРДАГ ПАРАЗИТ СЭТГЭХҮЙТЭЙ ЮМ БНА МОННОЛЧУУД АА ! ЧИ ХҮНИЙГ ХАМТ АМЬДАРЧ БАЙЖ Л МЭДНЭ ! ТҮҮНЭЭС АЖИЛ ДЭЭРЭЭ ХАМТ БАС ГАНЦ УУЖ ИДЭЭД ТАНИХГҮЙ ШҮҮ ДЭЭ ! ТЭД ГЭРТЭЭ ХЭН БАЙДГЫГ Л МЭДЭХ ХЭРЭГТЭЙ ! ДЭНД ҮҮ ДЭЭ ! ТИЙМЭЭС БАГААС НЬ ОРЧНООС НЬ ХҮН ГЭДЭГ АМЬТАН ХӨГЖИН ХУВЬСДАГ БУЮУ !!!
Хүүхдээ эрдэмд сургана боловсролд сургана мэргэжилд сургана эх орнч үзэлд сургана шудрага ёсонд сургана хайр хүндэтгэлд сургана. Харин шуналд сургахгүй. Тэр бол төрөөс төрсөн болон одоо төрд байгаа хүмүүст туссан сэтгэцийн өвчин юм. Өвчтэй хүмүүс төрийг удирдахаар яах нь ойлгомжтой.Монголын сүүлийн 30 жилийн түүх үүнийг тод томруун гэрчилдэг.
Энэ засаг юм энэ талаар хийхгуй бол эргуу толгойтнууд л гэж тооцогдоно
harin ch bagsh nar,yalanguya tsetserlegiin bagsh nar uchir medehgui jaahan huuhdiig duugai bai,tomootoi suu, geh meteer aygui muuhai zagnaj zandardag,uimuulsen huuhdiig buur shiitgene,ene ni tegeed tednii zuv bolj bna uu