sonin.mn
Соёлын сайд С.Чулуун, дэд сайд Батбаяр, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат нар Үндэсний номын сангийн өргөтгөлийн ажилтай танилцав.
Шинэ номын сан 450 хүний суудалтай, олон улсын стандарт, жишигт нийцсэн техник технологийн шийдэл бүхий цахим номын сан болох юм. Чөлөөт сонголттой, төрөлжсөн,цахим уншлагын танхимаар үйлчилгээ үзүүлж, ном хэвлэлийг сканердан тоон хэлбэрт шилжүүлэх, аудио, видео, брайль ном боловсруулах тусгай өрөө, мини театр, хурлын танхимтай байхаар төлөвлөжээ.
 
 
Барилгын ажлын явц 78 хувьтай байгаа бөгөөд Соёлын сайд С.Чулуун тулгарч буй асуудалд анхаарал хандуулж бүхий л талаар дэмжихээ илэрхийллээ.