sonin.mn

АНУ-ын судлаачид нэгэн сонирхолтой судалгаа хийжээ. Тэд хүмүүс хэдэн насандаа өөрийгөө аз жаргалгүй хэмээн боддогийг тогтоох судалгаа явуулсан байна. Тус судалгаанд дэлхийн олон орны, янз бүрийн насны иргэдийг оролцуулж, амьдралдаа хэр их сэтгэл хангалуун байдаг тухай санал асуулга явуулжээ. Үүний дүнд өндөр хөгжилтэй орны хүмүүс 47.2 насандаа өөрийгөө хамгийн аз жаргалгүй нэгэн хэмээн боддогийг олж мэджээ. Харин хөгжиж буй улс орнуудын хувьд иргэд нь 43 насандаа өөрийгөө аз жаргалгүй хэмээн боддог байна. Хүмүүсийн энэ хямрал 60 нас хүртэл нь үргэлжилдэг бөгөөд үүнээс цааш амьдралын сэтгэмж ханамж нь нэмэгддэг аж. Судлаачид уг хямрал нь хүний биохимийн үйл явц, дааврын үйл ажиллагаатай холбоотой болохыг онцлон дурджээ.

 

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин