sonin.mn

"Спортын алдартан – Бидний бахархал" сэдэвт уулзалт Завхан аймгийн УГЗ Л. Ванганы нэрэмжит Хөгжимт жүжгийн театрт амжилттай зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, "Бээжин 2008" Олимпын наадмын мөнгөн медальт, гавьяат тамирчин О.Гүндэгмаа болон "Рио-2016" олимпын наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгондалай нар хүндэт зочноор уригдан оролцов.


Уулзалтад Завхан аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн 600 гаруй сурагч хамрагдав.


Энэ үеэр олимпын медальтнууд өөрсдийн спортын замнал, амжилтад хүрсэн түүх, бэрхшээлийг хэрхэн даван туулсан туршлагаасаа хүүхэд багачуудтай хуваалцаж, тэдний сонирхсон асуултад хариулан халуун дотно яриа өрнүүллээ. Өсвөр үеийнхэнд спортын үнэ цэнийг таниулах, тэсвэр хатуужил, зорилготой байх урам зориг өгсөн энэхүү уулзалтад оролцсон нийт сурагчдадаа сурлага, спортын өндөр амжилт хүсье.


No photo description available.

May be an image of one or more people

May be an image of one or more people and people studying

May be an image of one or more people and text

May be an image of text