sonin.mn
Олон Улсын Математикийн 61 дэх удаагийн Олимпиад 09/21-09/22 онлайнаар зохион байгуулагдлаа.
 
 
Энэ жил Отгонбаярын Мишээл алтан медаль авч өндөр амжилт үзүүлсэн бөгөөд энэ нь Монгол Улсын түүхэн дэх 4 дэх алтан медаль юм.
 
 
Энэ жил Монгол Улсаас
 
М. Өнөболд, УБ-1-р сургууль
О. Мишээл, Шинэ-Монгол сургууль
А. Нямдаваа, Сант сургууль
Б. Хантүшиг, УБ-11-р сургууль
Б. Батсамбуу, Олонлог сургууль
Д. Энэрэлт, Сант сургууль
төлөөлөн оролцсон бөгөөд 1 алт (О.Мишээл), 2 мөнгө (М.Өнөболд, А.Нямдаваа), 1 хүрэл (Б.Хантүшиг) уг олимпиадаас медаль хүртэж,  багаараа 29-р байранд оржээ.