sonin.mn
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 43, 62 дугаар тогтоол, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр, Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1377 дугаар захирамжийн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, М-Си-Эс Кока-Кола компани хамтран жилдээ 6100-6800тн буюу 100 гаруй вагон түүхий нүүрс ашигладаг байсан уурын зуухыг байгальд ээлтэй хийн зуухад шилжүүллээ. Төслийг М-Си-Эс Интернэйшнл компани хэрэгжүүлж Японы NTEC компанийн найман ширхэг ус халаалтын зуух, БНСУ-ын DAEYEOL компанийн дөрвөн ширхэг уурын зуух болон холбогдох дэд бүтэц бүхий бүрэн автомат, шинэ технологи бүхий хийгээр ажилладаг зуухнуудыг ашиглалтад орууллаа.
 
Өнөөдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр болон Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэн, Хэсэгчилсэн инженер хангамжийн удирдах газрын инженерүүд уурын зуухны техник технологи, аюулгүй ажиллагаа, ашиглалтын үйл ажиллагаатай танилцав.