sonin.mn

“Монгол” арт галерейгаас дүрслэх урлаг, тэр дундаа усан будгийн бүтээлийг шимтэн сонирхдог хүмүүст гэнэтийн бэлэг барихаар болжээ. Тэд Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Я.Оюунчимэг агсны 70 жилийн ойд зориулан “Дурсамж” үзэсгэлэнг дэлгэхээр болсон байна. Үзэсгэлэнд зураачийн усан будаг болон бар зургийн өмнө нь олны хүртээл болж байгаагүй ховор нандин бүтээлүүдийг дэлгэн үзүүлэх аж. Мөн энэ үеэр Я.Оюунчимэг агсны үе үеийн шавь нар хамтран багшийнхаа дурсгалд зориулсан үзэсгэлэнг толилуулахаар бэлтгэж байна. “Дурсамж” үзэсгэлэнгийн нээлтийг энэ сарын 21-нд “Монгол” арт галерейд хийх юм.

 

 

Б.Сийлэн

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин