Төрөл бvрийн жимсний орцтой, өнгө бvрийн, олон янзын амин дэмтэй гэгддэг ундаа, жvvс хvvхдийн шvдний ганц дайсан болохыг дэлхийн эмч нар анхааруулж байна.
Ялангуяа эцэг эхчvvд бага насны хvvхдийнхээ шvд нь солигдоод шинэ шvд ургачихна гэж эндvvрэн тайвшрах нь элбэг байдаг. Хvvхэд анх яаж шvдлэнэ тэр нь цаашдын шvдний эхлэл болно.

 

Тиймээс сvvн шvднээс нь л анхаарч хамгаалах хэрэгтэй аж. Зургаа, долоон нас хvртэлх хvvхдийн шvд их өвчлөх болсонд хайрцаг, савтай ундаа жvvс нөлөөлж байна гэж эмч нар онцолж байна. Жvvсэнд хvчлийн концентраци ихээр агуулагддаг бөгөөд энэ нь шvдний пааланг сvйтгэдэг аж.

 

Тиймээс байнга жvvсээр хvvхдээ "угждаг" эцэг эхчvvд анхаарч ийм төрлийн ундаа уулгах бол дарсан жимс буюу компотны шvvс өгөхийг зөвлөж байна. Зөвхөн ундаа жvvс ч бус төрөл бvрийн амттан чихэр, ирис, резинэн чихэр  багагvй нөлөөлдөг байна.

 

Хvvхдийнхээ шvдийг эрvvл байлгахыг хvсвэл өдөрт хоёр удаа хоолны дараа тогтмол шvдийг нь цэвэрлvvлэх хэрэгтэй. Хамгийн гол нь оройд шvдийг нь цэвэрлvvлэлгvй унтуулж болохгvй гэнэ.

 

Учир нь хvн унтаж амрах vед болон хөдөлгөөнгvй vед амны хөндийн нянгууд идэвхжин vрждэг байна. Ам зайлагчийг зургаан наснаас хойш хэрэглvvлэх ёстойг мөн анхааруулжээ.

Эх сурвалж: "Завхан"