Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 381 жилийн түүхт ойн өдрийг тохиолдуулан өнөөдөр эрхэлсэн салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан иргэдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медаль гардууллаа.
Шагналыг нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны дарга Б.Батбямба, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, НЗДТГ-ын дарга Ц.Уртнасан нар нийт 80 гаруй иргэнд гардуулан өгөв.

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Нийслэлийн 381 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гарган, Улаанбаатар хотынхоо хөгжил, цэцэглэлтийн төлөө ажил хөдөлмөрөө зориулж, салбар салбартаа өөрийн үнэтэй хувь нэмрийг оруулсан та бүхэндээ талархал илэрхийлье” хэмээлээ.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл0
nuxen jorlontoi 381 jil
nuxen jorlontoi 381 jil
Гантөмөр мэтийн хоцрогдсон хөгшин хүмүүсээ суулгаачээ!
Тогмидын Гантөмөр шиг ерөнхий менежер нийслэлийн түүхэнд байгаагүй юм даа. Дахиад 4 жил ажиллуулж, биднийг амар тайван байлгаж үз. Дайчин жинхэнэ удирдагч. Нийслэлийн засаг дарга ч элбэгхэн хийх хүн. Шинэ даргад нөмөр түшиг болж, ачааны хүндийг нь үүрэлцэж өгнө.
НАДАА НЭГ ТЭМДЭГ Ч ЮМ УУ НЭГ ЮМ ӨГЧИХ ТЭГЭХ ҮҮ.
Хуучин цагийн пионерийн тэмдэг байна, одоогийн Алтангадасаас л нэр хүндтэй тэмдэг дээ. Зарвал түүх соёлын дурсгалт зүйл гээд сайн үнэ хүрнэ.
Больж үз Улаанбаатарын түүх 242 жилээс хэтрэхгүй.