sonin.mn
ОХУ-ын Халимагийн эмч нар арваннэгдүгээр сарын 26-нд Буриад руу COVID-19 ийн эсрэг тэмцэхэд тусламж үзүүлэхээр ирсэн байна. Эмч нарын багт халдвар судлаач, сэхээн амьдруулах эмч, тархвар судлаач, сувилагч нар багтжээ явжээ. Энэ тухай Халимагийн засгийн  тэргүүн Бату Хасиков өөрийн facebook хуудаснаа мэдээлсэн байна. “Манай  эмнэлгийн ажилтнууд Буриадад очин тусламж үзүүлэн, туршлага солилцохоор явсан. Оксана Курдюкова, Оксана Зубенко, Алексей Бадмахалгаев, Данил Убушиев бүгд тусгай нарийн мэргэжлийн эмч нар. Бүгд ахан дүүсийн тусламж үзүүлэх зорилготой. Энэ хэцүү цаг үед бид бүгдээрээ бие биедээ туслах хэрэгтэй. Манай эмч нар коронавирустэй тэмцэх багагүй туршлага хуримтлуулсан. Тиймээс дараагийн хэдэн долоо хоног Буриаад очин туршлагаасаа хуваалцаж, тусална. Тэд бидний хувьд үлгэр жишээ болж байна” гэж Бату Хасиков бичжээ.
Түүний постыг Буриадын тэргүүн Алексей Цыденов репост хийн, “ахан дүүсийн тусламж” хэмээн коммент бичин талархаж байгаа эможи дагалдуулжээ. Халимагийн ЭМЯ-ны ахлах тархвар судлаач Оксана Курдюкова “Эдгээр эмч нар COVID-19-ийн тархалтын эхний өдрөөс эхлэн ажилласан хүмүүс” гэж тодотгосон байна.
 
 
 
 
“Энэ бидний хувьд өөр бүс рүү явж COVID-19-тэй тэмцэж байгаа анхны тохиолдол. Бид туршлага, эмчлэх аргаасаа хуваалцахад бэлэн тул ах дүү улс орон биднийг урихад шууд зөвшөөрсөн. Өнөөдрийн байдлаар Халимаг улс коронавирусын вирусын эсрэг тэмцэх туршлагатай болсон тул нөхцөл байдлыг гартаа оруулж чадсан” гэж Оксана Владимировна хэлжээ.
 
 
 
 
Үүнээс гадна Халимагт Ковидын эсрэг вакцин нь туршилтын бүлэгт сайн үр дүн үзүүлсэн сайхан мэдээг Халимагийн тэргүүн бас олон нийтэд хүргэсэн байна.
 
 
З.Батцэцэг
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин