sonin.mn
МОСКВА. /TASS/. Ирэх долоо хоногоос эмч, багш нарыг коронавирусний вакцинжуулалтад өргөн хүрээтэй хамруулахаар төлөвлөж буйгаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгджээ.
 
“Манай улсад 2 сая тун коронавирусний вакцин үйлдвэрлэжээ. Энэ нь вакцинжуулалтыг өргөн хүрээтэй явуулж эхлэх боломжийг бидэнд олгож байна. Вакцинжуулалтыг эмч, багш нар болох эхний хоёр эрсдэлт бүлгээс эхлүүлнэ” гэж В.Путин цахим хэлбэрээр болсон арга хэмжээнд оролцох үеэрээ мэдэгдэв.
 
“Боломжит хугацааны талаарх болгоомжлолыг би ойлгож байна. Болгоомжтой байх ёстой нь үнэн ч аж үйлдвэр, эмнэлгүүд үүнд ерөнхийдөө бэлэн байгаа гэдэгт итгэлтэй байна. Эхний алхмаа хийцгээе” хэмээн тэрбээр мөн уриалсан байна.  
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг