sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар манай улсад коронавируст халдварын 1469 тохиолдол бүртгэгдээд байна.
Үүнээс 409 нь зөөвөрлөгдсөн, бусад нь дотоодод илэрсэн тохиолдлууд юм. Эдгээр тохиолдлын, нэг хамт олон дундаас халдвар илэрсэн байдал 20 хувь, гэр бүлийн дотроос 40 хувь, олон нийтийн үйл ажиллагаанд оролцсон хүмүүсийнх 10 гаруй хувь, хороо гудамж, орцноосоо 7-8 хувь, өвчтөнтэй хавьталд орсноос гарсан тоо хэмжээ 20 хувийг эзэлж байгааг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнөөдөр мэдээллээ.
 
 
 
Тэгэхээр ойр байсан хүмүүс өвчинд өртөх магадлал өндөр байгаа тул аль болох бөөгнөрлийг сааруулах, 1,5-2 метрийн зай барьж харилцахыг тэрээр зөвлөлөө. Энэ дэглэмийг барих нь улсын хэмжээний тархалт болгохгүйн гол арга хэмжээ юм.
 
 
 
 
Ялангуяа нийслэл хотын дунд хамт олны тархалт бусад орныхтой харьцуулахад өндөр байгаа. Тиймээс ЭМЯ-наас, бүх ажилчдын 30 хувийг ажлын байранд ажиллуулах, ээлж дараатай ажиллуулах, дотоод гадаад орчиндоо амны хаалт зүүлгэх шаардлагыг сүүлийн 2 сарын хугацаанд байнга анхааруулж байгаа юм.
 
Ж.Болор
Эх сурвалж: Монцамэ  агентлаг