sonin.mn

 

Тоник хэрэглэдэг л биздээ. Аль хэдийнэ арьс арчилгааны чинь томоохон хэсэг болчихсон уу? Харин яг ямар ач холбогдолтойг нь сайн мэдэхгүй байх нь бий. Нүүр цэвэрлэгч хөөс нүүрний будаг, бохирдлын 80 хувийг авдаг бол, дараа нь тоникоор арчсанаар үлдсэн 20 хувийн гүн бохирдлыг цэвэрлэдэг юм. Ерөнхийдөө тоникийг тослог болон үрэвсэлт батга гарсан арьстай бүсгүйчүүд маань хэрэглэвэл маш тохиромжтой гэж үздэг.
 
 
Нүх агшаана
 
Гэрийн нөхцөлд жижиг хөвөнд бага зэрэг шингээгээд нүхжилттэй хэсэгтээ зөөлөн товшиж арчина. Энэ нь тослогийг багасгаж, нүхийг жижигсгэх нөлөө үзүүлдэг.
 
 
Арьсны РН балансыг / хүчил шүлтийн тэнцвэр / тэнцвэртэй байлгана
 
Бидний арьс төрөлхийн хүчиллэг байдаг ба 5, 6 нас хүртэл л РН баланс тэнцвэртэй байдаг. Бидний хэрэглэдэг савангууд ихэнхдээ шүлтлэг байдгаас энэ тэнцвэрийг маш ихээр алдагдуулж байдаг. Харин тоник хэрэглэснээр энэ тэнцвэрийг маш сайн хадгалдаг ажээ.
 
 
Хамгаалалтын давхрага болдог
 
Бид нүүрнийхээ будгийг арилгаж цэвэрлэснийхээ дараа эсвэл будахынхаа өмнө цэвэр арьсан дээр тоникоо хэрэглэдэг. Тоник нь арьсан дээр нэмэлт хамгаалалт болж өгдөг учраас ингэх нь зөв юм. Нүх сүвийг агшааж, арьсны хүчил шүлтийг тэнцвэржүүлснээр гадны тоос шороо, нян бактераас хамгаалж өгөх нэгэн хөшүүрэг болдог байна. Мөн крантны усаар угаасан тохиолдолд усны хатуулаг, эрдсийг багасгаж арьсыг хамгаалдаг.
 
 
Арьсыг сэргээнэ
 
Гадаадын зарим оронд ялангуяа Европт арьсаа бохирдсон, тослогжсон үед тоникоор угаадаг. Энэ нь арьсыг нөхөн сэргээдэг ажээ. Мөн зарим тоникууд чийгшүүлэх найрлагатай байдаг.
 
 
Үсийг  дотогшоо ургахаас сэргийлнэ
 
Гликол болон устөрөгчийн найрлага нь үсийг дотогш ургахаас сэргийлдэг. Тиймээс ч илүүдэл үсээ хусахынхаа өмнө бага зэрэг тоникоор арчвал сайн байдаг.
 
 
Эх сурвалж: "Санхүүгийн мэдээ"