Нэг ажилчин анги, оройн ээлжний ажлаас тараад гэр рүүгээ яаран алхаж байв. Тэгтэл харанхуй булангаас хэдэн хүн гарч ирэв.

-Чи хэн бэ?
-Би ажилчин хүн байна.

-Хаашаа явж байгаа юм?
-Ажлаа тараад харьж явна.

-Хармаанд байгаа юмаа гарга.
-Хүүхэддээ аваад явж байгаа нэг ширхэг алим л байна, өөр юм байхгүй.

Түүнийг нэгжихэд үнэхээр өөр юу ч байсангүй тул нөгөө хүмүүс хутга гаргаж ирэн алимыг хоёр хуваагаад талыг нь үлдээн талыг нь аваад харанхуйд уусан алга болов...

Ингэж манай ардчиллын алтан хараацайнууд анх удаа огт танихгүй ажилчин хүнтэй олсон ганц алимаа хувааж идэж байсан түүхтэй. Түүнээс хойш дээрх маягаар олон ч юм хувааж идсэн дээ, тэд нар, олуулаа ч болсон тэд нар, харин ажилчин анги л ганцаараа хэвээрээ, алимаа хүнд булаалгасаар...

***

Чапаев:

-Петька, намайг унтаад босоход туулайн мах шарчихсан байгаарай.
-Василь Ваныч, би хаанаас туулай олох билээ, энд чинь ямар ч туулай...

-Тушаал биелүүл...

Шарсан махны хурц үнэрээр Чапаев босож ирэн Петькаг магтан туулайн махаа идэв. Чапаев:

-Чи туулай яаж алав?
-Буугаа бариад гартал гадаа нэг туулай гүйж явна. Дагуулж шагайж байгаад л буудчихсан чинь нэг "Мяу" гээд л үхнэ лээ...

***

Нэг эр гэмтлийн эмч дээр ирэв.

-За та яасан бэ?
-Эхнэр маань хаячихсан.

-Сэтгэл зүйч эмч рүү яв.
-Үгүй ээ, та буруу ойлгоод байна, эхнэр маань намайг гэрээс гаргаад чулуудчихсан юм.

***
-Байлдагч Петров!
-Би!

-Чиний аав чинь хэн бэ?
-Зөвлөлт Холбоот Улсын Коммунист Нам!

-Ээж чинь хэн бэ?
-Та! Нөхөр командлагч!

-Чиний хүсэл мөрөөдөл чинь юу вэ?
-Бүтэн өнчрөх

***
Залуу:

-Хоёулаа унтая л даа...
-Үгүй ээ, суух үгүйгээ шийдээгүй байж хүүхэдтэй болчихно.

-Болж л байг л даа, хүүхдээ өсөж байх хооронд суух үгүйгээ шийдчихнэ шүү дээ... цаг алдаад яах юм.. тэгэх үү...

***

Америкийн Ерөнхийлөгч Жорж Бушийн амь насанд амиа золиолслогч халдлага хийжээ. Үүний дараа Бин Ладен зурагтаар мэдэгдэл хийж байна:

-Ерөнхийлөгч нь халдлагад өртөн нас нөгчсөн явдалд Америкийн ард түмэнд эмгэнэл илэрхийлье...

Шууд утас дуугарч, Жорж Буш эрүүл саруул байгаа тухай мэдээлэв.

Бин Ладен, шадар генералаа дуудав:

-Яагаад надад худал мэдээлэл өгөөд байна!

-Уучлаарай, эрхэм ээ би одоохон засчихаад ирье ээ...

 

Эх сурвалж: "Онигоо" сонин