Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн удирдах албан тушаалтан Б.Э-д хахууль өгсөн гэх нэр бүхий иргэдэд холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүллээ.
Иргэн Д.М, Б.А, Ц.Т, П.Б, Д.Б, Б.Н нар нь өөрийн барьсан үл хөдлөх хөрөнгөд хаягийн тодорхойлолт авалгүйгээр улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулан авахын тулд, иргэн О.Н нь хадам аавынхаа өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалбараас чөлөөлүүлэх бүртгэлийг улсын бүртгэлд бүртгүүлэх зорилгоор, иргэн Ж.О нь эцгийнхээ өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарыг улсын бүртгэлд бүртгүүлэх зорилгоор, иргэн Н.С, Ш.О, Б.А, М.Б нар нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг түргэн хугацаанд гаргуулахын тулд, иргэн Ч.Б нь хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд өөрчлөлт оруулах зорилгоор тус тус нийтийн албан тушаалтан Б.Э-д бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан удаа дараагийн үйлдлээр хахууль өгсөн гэх зэрэг эрүүгийн хэргийг мөрдөн шалгаж, прокурорын байгууллагад шилжүүллээ.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн удирдах албан тушаалтан Б.Э-д нэр бүхий иргэдээс өгсөн гэх хахуулийн нийт хэмжээ 500,0 гаруй сая төгрөгөөр тооцогдож байна.
Даваа - 11 сарын 09,
2026
Сэтгэгдэл2
Голомтын Баясгалан гэгч долир нүдэт хятадын эрлийз хулгайчаас МАН-ын бүдүүн данжаадуудад өгч тараалгасан 100 сая долларын авлигалын хэргийг хэзээ шалгах эхлэх вэ? Хэрэг хуучрахгүй шүү. Баясгаланг яривал ална шүү гэсэн мантуу нүүрт өмхий хар сармагчингаас айгаад байна уу? Энэ балиар хар сармагчингаас одоо хэн айдаг юм бэ?
Хуцдаг өмхий хар алнууд шүү.. 202.9.46.15 0 минутын өмнө Хүүрэнсүг гэртээ зүгээр л юу ч хийхгүй хошногоны нүхээ ухаж үнэрлэж гэдсээ илж хэвтэж байгаад лусын хаан шиг баяжсан юм байжээ..Хуцдаг өмхий хар алнууд шүү...