Доромжлон шоглогчдыг бодвол Генри Форд амьдралыг, өөрөөр хэлбэл, Бүх Ертөнцийн хууль, Нууцыг сайн мэддэг байжээ. "Болно" эсвэл "Болохгүй" гэж бодож байгаа бол аль аль нь таны хувьд "зөв".

Генри Форд (1863-1947)

Та болно гэж бодож байна уу, эсвэл болохгүй гэж бодож байна уу? Үүнийг мэдсэнээр та хүссэн бүхнээ авч юу дуртайгаа хийж болно. Урьд нь та өөрийн суу билгийг үнэлдэггүй байжээ. Одоо өөрийгөө Дээд Оюун ухаан гэдгийг бас, хүссэнээ авах боломжтойг ч мэдлээ. Та юу дуртайгаа авч, хүссэнээ хийж болно. Таны суу билгийг тодорхойлох аргагүй, тийм болохоор өөрийнхөө хэн болохыг өөртөө ухааруулж сануул.

Майкл Бернард Беквит

Энэ бүхэнд хэмжээ хязгаар гэж байдаг уу? Үгүй шүү, ямар ч хязгаар байхгүй. Бидний чадал хэмжээлшгүй их. Бидний дээр юу ч үгүй. Хорвоогийн хүн бүхний авьяас чадвар, нөөц, бололцоо, хүч чадал хэзээ ч дундаршгүй.

Ухаан бодлоо ухамсарлахуй

Өөрийн бүх хүчийг мэдэрч, түүнийг ухамсартаа зөв хадгалан барих нь таны хүчирхэг байхын гол нууц. Хэрвээ үүнийг хяналтандаа байлгаж чадахгүй бол таны ухамсар яг л удирдлагагүй галт тэрэг шиг хаашаа л бол хаашаа хөдлөн гүйж байдаг. Таныг улирсан баларсан бодол санаа руу чинь аваачиж, дараа нь ирээдүйн тухай төсөөлөл рүү чинь давхин хүрэхдээ өнгөрсний таагүй дурсамжийг араасаа чирэх бөлгөө.

Тэгэхээр, удирдлага хяналтгүй бодол санаа ч гэсэн бодот байдлыг бүтээдэг байх нь ээ. Хэрвээ та үүнийгээ ухамсарлаад сурчихвал, яг одоо юуны тухай бодож байна гэдгээ хянаж чадна буй за. Та бодол санаагаа хянаж удирдаж сурна. Энэ нь Таны амжилт хүч чадлын эх сурвалж болно. Тэгэхээр өөрийгөө яаж хянаж сурах вэ? Хамгийн энгийн нэг арга бол ерөөсөө дороо зогсоод, шууд "Би одоо юуны тухай бодож байна вэ? Би одоо юу мэдэрч байна вэ?" гэж асуух. Ингэж асууж байхдаа та оюун ухаанаа "одоо цагт" бүрэн шилжүүлдэг бөгөөд хэн болох чинь төвөггүй ойлгогдоно.

Урьд хожид энэ тухай бодож байгаагүй ч гэсэн, та "энд, одоо" гэдэг ухаарлыг өөртөө авчирна. Өдөр бүр зуу зуун удаа үүнийг давт, учир нь таны хүч гэдэг түүнийгээ бүрэн ухаарч мэдрэхэд л байгаа юм шүү дээ. Майкл Бернард Беквит энэ санааг "Хэзээ ч анзаарга бүү алд" гэдэг үтээр илэрхийлэн байнга сануулдаг билээ. Бас миний хэлэх дуртай үгийн нэг юм. Өөрийн хүчийг мэдэрнэ гэдэг хүч чадлын нууц билээ.

Чарльз Энел

Нууцын хүчирхэг чадлыг ойлгож, хэрэглээд эхэлбэл та хүссэн асуултандаа хариулт авах болно. Таталцлын хуулийн тухай сургаалиас гүнзгий танилцах бүрнээ та асуулт тавьж, бас тухай бүрнээ хэрэггэй хариултаа авч сурна. Үүнийг туршаад, эхний удаа номтой ажиллаж болох юм. Хэрвээ та амьдралын утга учрын тухай, ямар нэгэн зүйлийн талаар зөвлөгөө, хариулт авахыг хүсч байвал асуултаа өөртөө тавь.

Тэгээд хүссэн хариугаа авна гэдэгг итгэ. Дараа нь дуртай номоо бариад ав. Хуудас нээгдэнгүүт таны асуултын хариу гарцаагүй бэлэн байна. Бүх Ертөнц таны бүхий л амьдралыг хариувдаг гэдэг нь гарцаагүй үнэн бөгөөд гэхдээ бүрэн ухаарч ойлгохгүйгээр хэзээ ч хэрэгтэй хариултаа авч чадахгүй ээ. Таны асуултын хариу бүхэл өдөржин, агшин бүрт ирдэг учраас эргэн тойрноо сайтар ажиллан чагна.

Эх сурвалж: "Налайхын амьдрал"