-Зорилго бол хүнийг чирч явдаг зүтгүур юм. Тиймээс зорилгогүй хүн хаашаа ч явахгүй, нэг л байрандаа байгаад байдаг-

Манай сонин "Амьдрал таньсан хүмүүсийн үг" гэсэн буланг өнгөрсөн оноос эхлүүлж энд манай улсын нэр хүнд бүхий олон хүний хэлсэн үгийг бид хүргэсэн билээ. Энэ удаа анагаах ухааны доктор, профессор эмч Ж.Хайрулла, академич О.Шагдарсүрэн нарын үгийг тунгаан болгооно уу.


Монгол Улсын Хөдөлмөриин баатар, Төрийн шагналт Ардын эмч Ж.Хайрулла:

-Хүн чийгийн улаан хорхой шиг газар дор нэг хоёр өдөр хэвтэж байгаад дээшээ гарч ирээд нар гарахаар шороо болоод арилчих гэж энэ хорвоод ирдэггүй. Ухаантай, ухамсартай хүн болж төрнө гэдэг чинь амьдралын төлөө тэмцэл хийх чадвартай байна гэсэн үг. Амьдралын төлөө тэмцэж чадвал ямар ч бэрхшээлийг давж чадна.

Аль болохоор хөнгөн маягаар амьдрах гэж зүтгээд байвал нэг л өдөр онхолдоно шүү дээ. Хүн нэгэн хэлтэрхий тоосго шиг ямар нэгэн барилгын өнцөг буланд өөрийнхөө байрыг олж өрөгдөж чадвал энэ хорвоо дээр бий болсныхоо үүргийг гүйцэтгэж байгаа нь тэр юм.

Ер нь хүнд эцэг эхээс, байгаль хорвоогоос ногдох хувь тавилан гэж байдаг байх гэж би боддог. Хүн тэр хувь тавилангаа зөв дагаж явж чадвап зорьсондоо хүрэх байх. Бусдаар зөв дагаж чадалгүй замаа алдвал юунд ч хүрч чадахгүй болов уу...

-Таныхаар хүний жаргал гэж юу вэ. Хүний хайр бас байна. Одоо цагт энэ ойлголтууд "өөр" болоод байгаа биш үү?

-Хүний жаргал гэдэг эрүүл саруул байж, зорьсондоо хүрэх л тэр жаргал юм. Хайр гэдэг бол өөр. Би хамгийн их хайрыг мэдээж ээж аваасаа хүртсэн байж таараа. Мөн түмэн олныхоо хайрыг яаж бага гэх вэ.

Хамгаас үнэтэй халуун хайр, нинжин сэтгэлээ зөвхөн наддаа зориулж, хамт инээж, хамтдаа уйлж ханийн жаргал, үрийн баясгалангаар бялхуулсан ариун нандин сэтгэлт ханийн хайрыг мөн хамгаас эрхэм гэж би хэлнэ.



Монгол Улсын Гавьяат багш, академич О.Шагдарсүрэн:

-Таныхаар амьдралын зорилго гэж юу вэ. Зорилготой байх тухай таны бодлыг сонсоё?

-Хүн заавал зорилготой амьдрах ёстой. Зорилгогүй хүн бол нэг л байрандаа байгаад байна. Зорилго бол хүнийг чирч явдаг зүтгүүр юм. Би ингэж боддог. Амьдрал дээр ч ийм байдаг. Зорилгогүй хүн хаашаа ч явахгүй.

Яаж хүрэх нь хамаагүй, аливаа хүн очих газраа мэдэж байх хэрэгтэй. Очих газраа мэдэхгүй бол хаа ч хүрэхгүй. Миний амьдралын зорилго бол хүний дайтай хүн шиг амьдрах явдал байлаа. Би тэр жишгээр өөрийгөө явж. чадсан, чадаж байна гэж боддог доо.

-Мөнгийг та юу гэж үзэж, юу гэж үнэлдэг вэ?

-Мөнгө бол хоолны талон шиг л юм даа. Одоо үед мөнгийг их дөвийлгөж, мөнгөөр их цатгалдсан баян чинээлэг айхтар хүмүүс их гарч байна. Хэрэв хүн мөнх амьдардаг байсан бол мөнгөтэй байх нь сайхан л юм биз. Нэгэнт л бусад хүнтэй адилхан үгүй болохоос хойш бусадтай адилхан амьдарсан нь дээр байх гэж би бодоод байдаг юм.

Маш их мөнгө эзэмшиж байгаа хүн байдаг юм байна. Түүнийг нь хийсэн ажилтай нь харьцуулаад үзэхэд яагаад ч олохгүй тийм их мөнгийг овоолчихсон байгаа нь бусдын авах байсан мөнгийг л авчихсан хэрэг.

Ийм хүмүүс яахав дээ өөрсдөө сайхан жаргаж байна гэж бодож байгаа байх. Гэхдээ хүн гэдэг нэгэнтээ байгалийн амьтан учраас хорвоогийн шүүхээр гэсгээдэх нь гарцаагүй. Харамсалтай нь түүнийгээ мэдэхгүй байгаа хүмүүс олон байна.

-Хүний амьдралын зовлон, жаргалыг юу гэж үздэг вэ, та?

-Ер нь шалтгаангүй юм гэж энэ хорвоо дээр байхгүй байх. Шалтгааныг өөрөө бий болгож байна уу, өөр зүйлээс бий болгож байна уу гэдгийг ялгаж салгах үүднээс бол хүн өөрийнхөө муугаас зовж байвал зовохоос биш яахав. Жаргаж байгаа бол баярлахаас яахав. Өрөөл бусдаас болж зовж байгаа бол харамсалтай.

Мөн өрөөл бусдын ивээлээр жаргана гэдэг ч сэтгэлд таатай зүйл биш. Туркийн алдарт зохиолч Назим Хикмет, орой гэр рүүгээ яарах, өглөө ажилдаа эртлэн явах нь миний хувьд жаргал гэж хэлсэн байдаг. Өөр сэтгэлд нь саад болох юмгүй хүн байна. Миний хувьд жаргап гэдэг яг ийм л зүйл.

Эх сурвалж: “Бизнес таймс” сонин