sonin.mn

Бүтэн жил татварын албаны байцаагч нар сууж Оюу толгойгоос 270 гаруй тэрбум орчим төгрөгийн наад захын булхайг илрүүлсэн билээ. Гэвч Рио-Тинто төлөхгүй хэмээн гүрийж Засгийн газар, Их хурал, Ерөнхийлөгчид сануулга өгсөн бололтой.

70 орчим тэрбум төгрөгийн татвар өгнө, үүнээс илүү ярьвал Англид нөгөө арбитрийн шүүх дээр уулзана гэдгээ ч мэдэгдсэн байна. Энэхүү шалгалтанд орсон олон байцаагч тэтгэвэртээ гарах болжээ.

Оюутолгой үнэхээр аймаар байгаа биз. Юун ашиг, юун хонжоо, юу ч олж долоохгүй болох нь харагдлаа. Барууныхан жинхэнэ үнэн дүр төрхөө харуулж, капитализм гэж ямар сорон мөлжигч болохоо үзүүллээ.

Эх сурвалж: "Хөх толбо" сонин