sonin.mn

Саяас дээш хүн амтай нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд чухал үүрэгтэй оролцдог жижиг оврын автобус буюу микро автобусны талаар зорчигчид ам муутай байдаг. Энэ бол бодит үнэн юм. Учир нь нийтийн тээврийн үйлчилгээнд оролцож байгаа хөдөлгөөний аюулгүй байдлаас эхлээд харьцааны соёл, үйлчилгээний соёл маш муу.

Тухайлбал, Одонт хороо-Зүүнсалаа-100 айл чиглэлийн тээврийн шугаманд үйлчилгээ үзүүлдэг жижиг оврын микро автобуснууд оройн 19.00 цагаас хойш тун ховор явах юм. Орой ажлаасаа тараад харих гээд Монгол гуравдугаар сургуулийн буудал дээр цаг гаран зогслоо. Нөгөө хаанаас ч хамаагүй хүн л байвал аваад давхидаг микронууд нүдний гэм болжээ.

Оройтох гээд гэртээ харих гэж хоёр дамжин хорооллын микронд хоёр дамжин явтал мөнөөх гайхлууд чинь Эх нялхасын зурагт руу өгсдөг буудал дээр бөөн бөөнөөрөө байж байдаг байгаа. Бүр болоогүй Эх нялхасаас Зүүн салаа хүртэл нэг хүн 800 төгрөгөөр явна гээд, эсэргүүцсэн хүнийг чаддаг юм бол таксигаа бариад яв л хэмээн тавлаж, хэл амаар доромжилж байх юм. Энэ бол байнгын үзэгдэл. Үүнийг анхааралдаа авч дорвитойхон арга хэмжээ авахыг нийслэлийн Нийтийн тээврийнхэнд сануулъя.

О.Ууган
Эх сурвалж: "Нийслэл таймс"