Сайхан арьстай байхын тулд зөвхөн гадна талаас биш дотор талаас шалтгаалах юм. Таны юу идэж байгаагаас хамаарч арьс тань харагдах үзэмж тодорхойлогдох болно. Хичнээн үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэсэн ч дотроосоо арчлахгүй бол нэмэргүй шүү дээ.

Уураг нь арьсыг унжуулахгүй залуу харагдахад тус болно

Арьс нь уурагнаас бүрддэг ба тэр тусмаа уян хатан уураг болон коллагенээс бүрддэг юм. Арьсны судлаач Lesley Reynold Khan хэлэхдээ коллегин болон уян хатан уурагны утаслаг шинж чанар хоёрын бүрдэлт нь арьсыг уян хатан, залуу харагдуулдаг гол хүчин зүйлс юм гэжээ.

Нас нэмэх тусам уян хатан уурагны утаслаг шинж чанар алдагдах ба таны бие энэ уургаа нөхөх явц хүртэл удааширч эхэлдэг байна. Ингэснээр арьсан үрчлээ сууж арьс тань унжиж эхэлдэг. Хэрвээ та хангалттай уураг авахгүй бол таны бие энэ уургаа биеийн бусад хэсэг буюу булчингаас авдаг байна. Тиймээс өдөрт хангалттай уураг агуулсан өндөг, мах гэх мэт хоол идэж байгаарай.

Төмөр нь таны арьсыг эрүүл . өлгөр байлгахад тус болно

Хэрвээ та төмөр өгүүлсэн хоол бага идвэл арьс тань цонхигор, уруул хэсгээрээ цуурч эхэлдэг. Үүгээр зогсохгүй үс, хумсанд хүртэл нөлөөлж хугарамтгай болж эхэлдэг.

Мах сайн идэх хэрэгтэй ялангуяа улаан мах буюу үхэр, хонины мах. Хэрвээ та цагаан хоолтон бол шош болон витамин С агуулсан жүүс, чинжүү хоолондоо хэрэглээрэй. Махыг бодвол харьцангуй бага хэмжээгээр төмөр агуулдаг ч гэсэн таны хэрэгцээг хангахаар байх юм.

Витамин А арьсны бүх л хэсэгт сайнаар нөлөөлдөг

Арьсыг эрүүл өнгөлөг хараглуулахад Витамин А хэрэгтэй. Жүрж, чинжүү, лууван нь А Витаминаар баялаг юм.

Витамин Е хөгшрөлтийн эсрэг хамгаалалттай

Витамин Е нь арьсыг нарны хэт ягаан туяанаас болон гадны элдэв янзын хүчнээс маш сайн хамгаалдаг байна. Самар, үр, өндөг гэх мэт хүнс сайн хэрэглээрэй.

Цинк нь сорви арилгахад тустай

Цинк шинэ арьсны давхарга үүсэхэд маш хэрэгтэй юм. Батга болон элдэв янзын шалтгаанаар үүссэн соривоо арилгамаар байвал цинк агуулсан бүтээгдэхүүн ихээр хэрэглээрэй. Улаан мах болон шувуу, загас, самар, өндөг гэх мэтийг түлхүү хэрэглэх хэрэгтэй.

 

Эх сурвалж: "Санхүүгийн мэдээ"