sonin.mn


Дэлхийн хамгийн үнэтэй сургуульд суралцмаар байна уу? Дэлхийд нэр хүнд, өртөг өндөртэй сургуулиуд их байдаг бөгөөд оюутнуудад нь таатай орчин нөхцөлд, өндөр боловсрол эзэмшээд өөрөөрөө бахархах сэтгэл яах аргагүй төрдөг. Хэрвээ та эдгээр сургуульд элсвэл нэр хүндийн хэрэг билээ. Ингээд уншигч танд хамгийн үнэтэй 10 коллежийн жагсаалтыг хүргэж байна.

10) Тринити коллеж

Хамгийн үнэтэй коллежийн аравдугаар байрт 1923 онд байгуулагдсан Тринити коллеж оржээ. Хэрвээ энэхүү сургуульд элсэхийг хүсвэл танд хамгийн багадаа жилийн 53,380 ам.долларыг сургалтын төлбөртөө зарцуулах шаардлага тулгарах юм

9) Чикаго хотын Их сургууль

Есдүгээр байрт Чикаго хотын Их сургууль оржээ. Энэ коллеж нь Иллинойс мужид оршдог бөгөөд АНУ-ын хамгийн эртний сургууль юм. Оюутнууд жилд хамгийн багадаа 53,604 ам.доллар варцуулах шаардлагатай.

8) Үэслианы Их сургууль

Дараагийн хамгийн унэтэй коллеж бол Уэслианы Их сургууль юм. Энэхүү сургуулийн нэр нь Джон Уэсли гэдгээс үүсэлтэй юм байна. Нэг жил энэ сургуульд суралцаж эрдмийн зэрэг хүртэхийн тулд 53,976 ам.долларыг цуглуулах шаардлагатай. Хэрвээ та үнэхээр ухаантай, онц сурлагатан оюутан мөн бол тэтгэлэг авах бүрэн боломжтойгоор онцлог юм.

7) Колумбийн Их сургууль

Колумбийн Их сургууль бол хамгийн үнэтэй коллежийн долоодугаар байрт жагсчээ. Энэ сургууль нь 1754 онд байгуулагдсан аж. Энэхүү коллежид суралцахыг хүссэн хүн жилд 54,480 ам.долларыг сургалтын төлбөрт зарцуулах шаардлагатай.

6) "Бард" коллеж

Гудзоны Аннандейлд байрладаг. Энэ сургуулийг жагсаалтын зургаадугаар байрт оруулжээ. Оюутнууд нь 54.480 ам.доллар төлж чанартай боловсрол эзэмшдэг. Энэхүү сургуулийн цогцолборыг ердөө хоёрхон жилийн дотор сүндэрлүүлжээ.

5) Жоржтаун Их сургууль

Жоржтаун бол хамгийн эртний Их сургууль юм. Энэ сургууль нь шилдэгийн тоонд зүй ёсоор ордог. Энэ сургуульд суралцахаар сонгосоноор өндөр зэрэглэлийн мэдлэг хуримтлуулж чадах юм. Гэхдээ суралцахын тулд хамгийн багадаа 55 мянган ам.долларын хөрөнгөтэй байх шаардлагатай.

4) "Бейтс" коллеж

55.300 ам.долларын өртөг бүхий Бейтс коллеж нь хамгийн үнэтэй сургуулийн дөрөвдүгээр байрт жагсжээ. Суралцагчид баклавар болон магистрын хичээлийн хөтөлбөрийг хамтад нь үзэх бүрэн боломжтой. Тус сургуулийн цогцолбор нь Льюистонд байрладаг.

3) СараЛоуренс коллеж

Sarah Лоуренс коллежд элсэхийг хүсч байвал танд хамгийн багадаа 57,556 ам.доллар шаардлагатай. Ийм учраас хамгийн үнэтэй коллежиудын жагсаалтын Вильям ван Лоуренс гуравдугаар байрт оржээ. Үүсгэн байгуулагч нь юм. Тэрээр эхнэрийнхээ нэрээ сургуулиа нэрлэжээ.

2) Харви Муд коллеж

Хамгийн үнэтэй сургуулиудын жагсаалтын хоёрдугаарт Харви коллеж орж байна. Энэ сургууль нь шинжлэх ухаан болон инженерийн чиглэлийн хичээлийн хөтөлбөрүүдтэй. Хэрвээ та энэ сургуулийн оюутан болохыг хүсч байгаа бол багадаа гэхэд л 57,968 ам долларыг хадгалах хэрэгтэй болох нээ.

1) Вандербильта

Хамгийн үнэтэй сургуулийн жагсаалтын нэгдүгээр байрт Вандербильта Их сургууль орсон юм. Теннеси Нэшвиллед байрладаг энэхүү сургуульд нэг жил суралцахын тулд танд 59,204 ам.доллар шаардлагатай.

Б.Бэлгүүн
Эх сурвалж: "Бизнесийн мэдээ"